Лхамсүрэнгийн Дэндэв
Лхамсүрэнгийн Дэндэв (1895 онд Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошууны нутаг (одоогийн Төв аймгийн Баян сумын нутаг) Цант хэмээх газар төрсөн- нас барсан) - БНМАУ-ын Шүүх яамны сайд.
ард Лхамсүрэнгийн гэрт төржээ. 1906 онд Хүрээнд манж, монгол, хятад бичгийн сургуульд суралцаж байсан бөгөөд 1911 онд Монгол оронд үндэсний эрх чөлөөний хувьсгал өрнөж ялалт байгуулснаар шинэ байгуулагдсан дотоод яаманд 1917 он хүртэл бичээчээр, 1917-1919 оны хооронд эх зохиох түшмэл, бусдад мөнгө зээлдүүлэх газрын түшмэлээр хоёр жил гаран тус тус ажиллажээ.
Л.Дэндэвийг Монгол төрөөс үнэлэн 5 дугаар болон 3 дугаар зэргийн жинс, 1919 онд улсад туслагч гүнгийн зэрэг, хүрэн жинсээр тус тус шагнан хөхүүлсэн байна.
Л.Дэндэв тэр үеийн Дотоод хэргийг бүгд захирах яаманд түшмэлийн алба гүйцэтгэхээс гадна тухайн үеийн хууль ёсны дагуу Улсын Дээд, Доод хурлын төлөөлөгчөөр орж улс орны нийгэм-эдийн засаг, улс төрийн хамааралтай аливаа асуудлыг хэлэлцэхэд гар бие оролцож байв.
Гэвч Монгол төрийг харийн Гамин хятад цэргүүд хүч түрэмгийлэн устгасан тул Л.Дэндэв өөрийн уугуул нутаг болох Дархан чин вангийн хошуундаа очиж "мээриний занги”-ийн албанд ажилласан байна.
1921 онд Ардын хувьсгал гарч, төр дахин сэргэсэн тул Л.Дэндэв талархан угтаж Дотоод яаманд эх зохиох түшмэл.
1922 оноос Дотоод яамандаа эрхэлсэн түшмэлээр дэвшин ажилласан. Мөн энэ хугацаанд тэрээр “Цэргийн сурган боловсруулах газрын даргаар давхар томилогдон ажиллаж байжээ.
1925-1930 онд БНМАУ-ын Шүүх яамны сайдаар ажиллажээ.
1925-1929 онд Улсын II, III, IV, V Их хурлаас Улсын Бага хурлын гишүүнд сонгосон юм. 1930 онд Шүүх яамны сайдын албан тушаалаас халагдан 1932 оны эхэн хүртэл өөрийн хошууны нутагтаа хөдөө гарч биеэ сувилан мал маллаж байжээ.
Л.Дэндэв 1932 оны зунаас Шинжлэх ухааны хүрээлэнгийн орлогч даргын албан тушаалд томилогдов.
1934 онд Шинжлэх ухааны хүрээлэнгийн жинхэнэ даргаар БНМАУ-ын Сайд нарын зөвлөлөөс албан ёсоор томилжээ.
Тэрбээр 1940 оны 5 сар хүртэл Шинжлэх ухааны хүрээлэнгийн даргаар ажиллахдаа орчин цагийн шинжлэх ухааныг Монголд хөгжүүлэх, түүний үндэс суурийг тавих, үндэсний мэргэжилтнүүдийг бэлтгэх, бичиг соёл их өвүүдийг цуглуулах, хадгалах хамгаалах, хэвлэн нийтлүүлж байжээ.
1941 оны зун Дотоод яамнаас баривчлан хилс хэрэг тулган 25 жил хорих ялаар шийтгэж хөрөнгийг нь хураажээ.
1946 оны 7 сард хуучин хуулиар шийтгэгдсэн учир хэмээн Л.Дэндэвт 10 жилийн ял тулган эдлүүлэхээр шийдвэрлэжээ. Гэвч 1946 оны Улсын Бага Хурлын Тогтоолоор Ардын Хувьсгалын 25 жилийн ойгоор түүнийг сулласан байна.
Тэрбээр суллагдсаныхаа дараа ШУХ-ийн харьяа улсын архивт манж хэлний орчуулагч мэргэжилтнээр ажиллахаас гадна шинэ тутам байгуулагдаад байсан МУИС-д манж хэлний хичээл зааж, дээд боловсролтой үндэсний боловсон хүчин бэлтгэх ажилд сурсан мэдсэнээ харамгүй зориулж байсан юм.
Дурсгал
[засварлах | кодоор засварлах]Л.Дэндэвийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан “Их шастирын мэргэн түшмэл” баримтат киног түүний үр хүүхдүүд Монгол Улсын ардын жүжигчин, кино найруулагч Г.Жигжидсүрэнгийн хамт бүтээжээ.