Лхамсүрэнгийн Жамсран
Хэрээд овогт Лхамсүрэнгийн Жамсран (1929 онд Сүхбаатар аймгийн Халзан суманд төрсөн-2008 онд Улаанбаатарт нас барсан) -Түүхийн шинжлэх ухааны доктор, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн. XIX-XX зууны Монголын түүх судлалын томоохон төлөөлөгч эрдэмтэн юм.
Намтар
[засварлах | кодоор засварлах]МУИС-ийн түүхийн ангийг 1953 онд дүүргэж УБДС, МУИС, НДС-д багш, тэнхмийн эрхлэгч, ШУА-ийн Дорно дахины хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, тасгийн эрхлэгч, тэргүүлэх ажилтан, профессороор ажиллаж байв.
1957-1962 онд Бээжингийн их сургуулийн хэлний бэлтгэл, аспирантурт сурч дүүргэсэн.
1980 оны МАХН-ын төв хорооны 70-р тогтоол гэгчээр атаач, хорон санаатны гүтгэлгээр ид туурвиж бүтээх хэдэн жилээ хэлмэгдлийн хар салхинд өнгөрөөж хохирсон хүн билээ.
Бүтээлүүд:
[засварлах | кодоор засварлах]БНМАУ-ын түүхийн дээж бичиг (1968) дунд сургуулийн түүхийн сурах бичиг, “Соёл эрдэнэ” (1970), “Монголын сэргэн мандлын эхэн” (1993), “Монголын цагаагчин жилийн хувьсгал" (1991), “Дарьгангын сүрэг хошуу” (1994), “Дарьганга” (1999), “Монголын төрийн тусгаар тогтнолын сэргэлт” (1997), “Эсэн тайш хаан” (2000), “Монголын түүх судлалын өгүүллүүд-I" (2000),II (2008), “Орос дахь монгол угсааны улсууд” (1995), “Хятад дахь монголчууд” (1996) зэрэг олон сонгодог бүтээл туурвин үлдээжээ.
Түүний санаачилгаар 1999-2006 онуудад хэвлүүлсэн “Монголын түүхийн бага нэвтэрхий толь” онцгой байр эзэлнэ.
Гэр бүл
[засварлах | кодоор засварлах]Түүний ах Л.Ням-Осор гэдэг сайн түүхч, багш байснаас гадна хүү Жамсрангийн Баясах, Жамсрангийн Урангуа нар манай шинэ үеийн авьяаслаг түүхч эрдэмтэд билээ. Тэд эдүгээ МУИС-д багшилцгааж, эрдэм судлалаа амжилттай үргэлжлүүлж байна.
Түүний авааль хань Дэнсмаэ багш минь намайг долдугаар анги төгсгөсөн хайртай багш билээ. Жамсран багшийн охин Ж.Урангуа (1960 он) “XX зууны эхэн үеийн Ар Монгол дахь шинэтгэл” (1997), “Хэргэм зэрэг, цол өргөмжлөхүй” (2000), “Монгол хатад” (2000), “Монгол түүхийн хураангуй хэрэглэгдэхүүн” (хамтын бүтээл) тэргүүтнийг туурвижээ. Доктор, профессор хүү Ж.Баясах (1956) “Өмнөт Сүн улсын элч нарын тэмдэглэл XIII зууны Монголын түүх угсаатны зүйн сурвалж болох нь” (оросоор 1997 он), “Хятадын товч түүх” (2002) зэрэг бүтээл нийтлүүлжээ. Орос, хятад, англи хэлтэй.