Лэди Гага
Леди Гага[засварлах | кодоор засварлах]

Леди Гага (Англи: Lady Gaga), 1986 оны 3 сарын 28-нд төрсөн) хэмээх тайзны нэрээрээ алдаршсан Стефани Жоанн Анжелина Жерманотта (Англи: Stefani Joanne Angelina Germanotta) нь Америкийн Нэгдсэн Улсын дуучин, жүжигчин, ая зохиогч, бүжигчин, продюсер, бизнесмен эмэгтэй юм. Тэр өсвөр наснаасаа эхлэн урлагт хөл тавьсан бөгөөд ер бусын байдлаараа танигдсан билээ.
Түүний анхны цомог болох (Англи: The Fame)нь 2008 оны 8-р сарын 19-нд гарсан ба энэхүү цомгийн "Just Dance" , "Poker Face" дуунууд нь амжилттай болсон. Мөн 2009 онд гарсан анхны студи цомог болох (Англи: The Fame Monster)-ын "Bad Romance", "Telephone" , "Alejandro" дуунууд нь олон чартуудад тэргүүлж, гайхалтай амжилт авчирсан юм.
Lady Gaga-гын 2 дахь бүрэн хэмжээний цомог болох (Англи: Born This Way) нь Америкийн Billboard чартын top 200-г тэргүүлж, эхний долоо хоногт тус улсад нэг сая гаруй хувь борлуулагджээ. Мөн цомгийн title дуу нь долоо хоног хүрэхгүй хугацаанд iTunes Store-т нэг сая гаруй татагдсан нь хамгийн их борлуулалттай дуу болсон. Түүний 3 дахь цомог болох (Англи: ARTPOP) нь 2013 онд гарсан ба "Applause" дуу нь амжилт дагуулжээ. Мөн түүний 2014 онд гарсан анхны жазз цомог болох (Англи: Cheek To Cheek)-д Tony Bennett хамтран ажиллажээ. Gaga-гын 5 дахь цомог болох 'Joanne' нь 2016 онд цацагдсан ба Америкийн чартуудад тэргүүлсэн юм.
Энэ хугацаанд тэр жүжиглэж эхэлсэн бөгөөд (Англи: American Horror Story: Hotel)буюу Америкийн аймшигт түүхийн 5-р бүлгийн ангид гол дүр бүтээсэн бөгөөд уг дүрээрээ Алтан Бөмбөрцөг шагнал гардуулах ёслолын "Шилдэг эмэгтэй жүжигчин" төрөлд ялалт байгуулсан билээ. Үүний дараагаар уянгын драма болох (Англи: A Star Is Born)-д гол дүрд тоглож, soundtrack-уудыг продьюсер Bradley Cooper-тэй хамтран дуулсан ба энэ нь 2018 оны 10-р сарын 5-ны өдөр нээлтээ хийсэн. Тэр (Англи: A Star Is Born) киноны 18 дуунуудаас 15-ыг нь бичиж, продьюсерлэсэн ба (Англи: Shallow) дуугаараа Академийн шагнал болон Алтан Бөмбөрцөгийн 'Шилдэг оригнал дуу' гэх шагналуудыг авсан билээ.
2016 оны 1-р сарын байдлаар 27 сая цомог, 146 сая синглэ борлуулсан нь түүнийг дэлхийн хамгийн сайн борлуулалттай уран бүтээлчдийн нэг болгосон юм. Түүний амжилтад Гиннесийн дэлхийн дээд амжилт, Грэммийн есөн шагнал, Дуу зохиогчдын танхимаас хүртсэн шагналууд мөн Америкийн загвар зохион бүтээгчдийн зөвлөлийн шагналууд багтжээ. Түүнийг Billboard-ын 'Оны шилдэг уран бүтээлч' болон 'Оны шилдэг эмэгтэй'-гээр тодруулсан бөгөөд Америкийн бизнесийн сэтгүүл болох Forbes-ийн хүч чадал, орлогын зэрэглэлд багтаасан байна. Мөн 2012 онд VH1-ийн "Хөгжмийн ертөнцийн шилдэг эмэгтэй" жагсаалтын 4-рт бичигдэж, 2011 онд Time сэтгүүлийн сүүлийн арван жилийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тухай уншигчдын санал асуулгад 2-р байр эзэлсэн байдаг. Тэрээр хүмүүнлэгийн ажил, нийгмийн идэвхи, тэр дундаа LGBT-ийн эрхэд хамаарах ажлууд, залуучуудыг чадавхжуулах, дээрэлхэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг "Born This Way" ашгийн бус байгууллагаараа олонд танигдсан юм.
Цомгууд[засварлах | кодоор засварлах]
*The Fame (2008)
*The Fame Monster (2009)
*Born This Way (2011)
*ARTPOP (2013)
*Cheek To Cheek (2014)
*Joanne (2016)
*A Star Is Born Soundtrack (2018)
*Chromatica (2020)
Бүтээлүүд[засварлах | кодоор засварлах]
Жил | Нэр | Role | Notes |
---|---|---|---|
2001 | The Sopranos | Classmate | "The Telltale Moozadell" (Season 3, episode 9) Uncredited Pre-fame |
2005 | Boiling Points | Herself | Pre-fame |
2009 | Gossip Girl | "The Last Days of Disco Stick" (Season 3, episode 10) Cameo appearance | |
2009-2011 | Saturday Night Live | Musical guest | "Ryan Reynolds/Lady Gaga" (Season 35, episode 2) "Justin Timberlake/Lady Gaga" (Season 36, episode 22) |
2010 | Double Exposure | Herself | "No One Can Work Like This" |
2011 | American Idol | Mentor | Season 10 |
So You Think You Can Dance | Guest judge | (Season 8, episode 3) | |
Born To Dance | Herself | Season one | |
A Very Gaga Thanksgiving | ABC Special | ||
Perez Hilton Superfan | Series premiere | ||
2011-2012 | Dick Clark's New Year's Rockin' Eve with Ryan Seacrest | Performed and joined New York City Mayor Michael Bloomberg in dropping the Times Square Ball. | |
2012 | Oprah's Next Chapter | "Lady Gaga and Her Mother, Cynthia" (Season one, episodes 14-15) | |
The Simpsons | "Lisa Goes Gaga" (Season 23, episode 22) | ||
Opening Act | "Von Smith & Lady Gaga" |
Жэл | Нэрэ | Role | Notes |
---|---|---|---|
2011 | Lady Gaga Presents the Monster Ball Tour: At Madison Square Garden | Herself | HBO Special Producer Emmy Award for Outstanding Picture Editing for a Special (Single or Multi-Camera) |
The Muppets | Cameo appearance Deleted scene | ||
2012 | Katy Perry: Part of Me | Cameo appearance | |
Machete Kills | La Chameleón | Theatrical film debut |
Холбоос[засварлах | кодоор засварлах]
