Jump to content

Любляна

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Любляна
Любляна далбаа
Любляна сүлд
Map
Люблянагийн интерактив газрын зураг
Любляна, Словени
Любляна
Любляна
Любляна, Европ
Любляна
Любляна
Солбицол: 46°03′05″N 14°30′22″E / 46.05139°N 14.50611°E / 46.05139; 14.50611Солбицол: 46°03′05″N 14°30′22″E / 46.05139°N 14.50611°E / 46.05139; 14.50611
Улс Словени
Хотын захиргааЛюбляна хотын захиргаа
Статистикийн бүс нутагТөв Словени
Анх дурдагдсан1112–1125
Хотын давуу эрх1220–1243
Ромын Католикийн епарх12 сарын 6, 1461
Засаг захиргаа
  Хотын даргаЗоран Янкович (Зоран Янковичийн жагсаалт)
Газар нутаг
  Нийслэл274.99 км2 (170.87 бээр2)
  Хотын нутаг
163.8[1] км2 (63.2[1] бээр2)
  Бөөгнөрөл
2,334 км2 (901 бээр2)
Өндөр295 м (968 фут)
Хүн ам
 (2025)[4]
  Нийслэл300,354
  Нягтрал1,100/км2 (1,800/бээр2)
  Хотын нутаг
290,903
  Бөөгнөрөл
569,475[2]
Цагийн бүсUTC+1 (ТЕЦ)
  Зун (ЗЦ)UTC+2 (ТЕЗЦ)
Postal codes
1000–1211, 1231, 1260, 1261[5]
Бүсийн дугаар01 (гадаадаас залгасан бол +386 1)
Улсын дугаарLJ
Вэб сайтwww.ljubljana.si
Албан ёсны нэрЛюбляна дахь Йоже Плечникийн бүтээлүүд – Хүн төвтэй хот төлөвлөлт
ШалгуурСоёлын: iv
Эшлэл1643bis
Бүртгэл2021 (44 дэх чуулган)
Бүс нутаг19.138 га

Любляна (Словени: Ljubljana [ljuˈbljàːna] дуудлагыг сонсох) — Словени улсын хамгийн том хот бөгөөд 2019 оны байдлаар 284,4 хүн амтай нийслэл хот юм.

Любляна хот нь Словенийн улс төр, эдийн засаг, соёлын гол төв бөгөөд тус улсын ДНБ-ий 40 гаруй хувийг бүрдүүлдэг байна. Словенийн томоохон компаниудын төв байрны гуравны нэг байрладаг бөгөөд 50 мянган оюутантай Люблянагийн их сургууль байдаг ажээ.

Өдгөөгийн Люблянагийн оршин буй газарт 1-р зуунд бий болсон Ромын эзэнт улсын Эмона хот 5-р зуунд оршин суугчгүй болсон байна. 12-р зуунаас энгийн нэгэн суурин байсан. 1335-1918 онд Германы Лайбах нэрээр Хабсбург муж улсын нэг хэсэг байв, 14-р зуунаас Крайна мужийн (словен. Kranjska, vojvodstvo Krajnsko, герман. Krain, латин. Carnia, Carniolia) засаг захиргааны төв болжээ.

1918 онд Серб, Хорват, Словены вант улс байгуулагдаж, хожим Югославын Вант Улс байгуулагдсанаар Любляна хэмээх словен нэртэй хот нь шинэ улсын Словенийн хэсгийн засаг захиргааны төв болсон байна. Дараа нь 1919 онд их сургууль, 1938 онд Урлаг, шинжлэх ухааны академи байгуулагдсан.

Дэлхийн 2-р дайны үед Любляна хотыг эхлээд Италийн цэргүүд (1941-1943), дараа нь Германы цэргүүд (1943-1945) эзэлж авсан. Захиргааны төвийн хувьд энэ нь байгуулагдсан Любляна мужийн нэг хэсэг байв. Хотыг 30 км өргөст тороор хүрээлсэн байв. 1945 онд дайны дараа тус хот Холбооны Бүгд Найрамдах Социалист Югослав Улсын бүрэлдэхүүнд Бүгд Найрамдах Словени Ард Улсын нийслэл болжээ. 20-р зууны хоёрдугаар хагаст Любляна хурдацтай хөгжиж, хүн ам нь өссөн.

1991 оны 6-р сарын 25-нд үндэсний тусгаар тогтнолоо зарласнаар Любляна нь бүрэн эрхт Бүгд Найрамдах Словени улсын нийслэл болсон түүхтэй.

Шулуун шугамаар Адриатын тэнгис (Триест хот) хүртэлх зай нь ойролцоогоор 65 км юм. Европын хамгийн ойрын нийслэлүүд хүртэлх зай: Загреб хүртэл 140 км, Вена хүртэл 380 км, Будапешт, Братислав хүртэл 440 км, Сараево хүртэл 500 км, Белград хүртэл 531 км.

2014 оны 1-р сарын 1-ний байдлаар Любляна хотын хүн ам 258,873 (энэ нь жилийн өмнөхөөс 15,953 хүнээр бага) байв. Үүний 47 хувь нь эрэгтэй, 53 хувь нь эмэгтэйчүүд байна.

2002 оны хүн амын тооллогоор оршин суугчдын 84.1% нь өөрсдийгөө словенчууд, 7.5% нь босничууд, 3.5% нь хорватууд, 3.2% нь сербүүд гэж нэрлэжээ. Оршин суугчдын 79%-ийн эх хэл нь словени хэл байсан бөгөөд бусад түгээмэл хэлүүд нь Серб, Хорват, Серб-Хорват, Босни хэл байв. Хүн амын 40% нь католик шашинтай байсан; 5% нь Үнэн алдартан, 5% нь Исламын шашинтнууд, 19% нь шашингүй үзэлтнүүд, 17% нь шашны харьяаллын талаарх асуултад хариулахаас татгалзсан байна. Любляна хотод Христийн шашны олон сүм (Гэгээн Николасын католик сүм, Гэгээн Кирилл ба Мефодиусын Үнэн алдартны сүм) болон нэг Исламын сүм байдаг.

  1. 1.0 1.1 "Naselje Ljubljana". Krajevna imena. Statistični urad Republike Slovenije. Татаж авсан: 2025-07-25.
  2. stat.si – SURS https://pxweb.stat.si/SiStatData/pxweb/sl/Data/-/05C2001S.px/table/tableViewLayout2/ – SURS. Татаж авсан: 2025-07-25. {{cite web}}: Check |url= value (help); Missing or empty |title= (help)
  3. "Nadmorska višina naselij, kjer so sedeži občin" [Хотын захиргаадын төвийн далайн түвшнээс дээш өндөр] (Словени and Англи хэлээр). Бүгд Найрамдах Словени Улсын Статистикийн алба. 2002. Эх хувилбараас архивласан: 24 Тавдугаар сар 2013.
  4. "Prebivalstvo po spolu in po starosti, občine in naselja, Slovenija, letno". Бүгд Найрамдах Словени Улсын Статистикийн алба. Татаж авсан: 2025-07-25.
  5. Словени дахь зип кодууд 1000-аас 1434 хүртэл (Словени хэлээр) Архивлагдсан 2019-04-14 at the Wayback Machine Acquired on 28 April 2015.
 Commons: Любляна – Викимедиа дуу дүрсний сан