Любовные истории

Любовные истории
Бүрдсэн газарОрос Орос (ОХУ)
Дуулдаг хэлорос хэл
Танил үе2002 он — одоо
Гишүүн (3)Вика, Оля, Лида

«Любовные истории» (Хайр дурлалын түүх) — Оросын охидын поп хамтлаг. Гурван гишүүнтэй.

Түүх[засварлах | кодоор засварлах]

Любовные истории хамтлагийг Валерий Белоцерковский 2002 онд эрхлэн босгосон.

Кристина, Линда, Майя, Оля, Ульяна гэсэн таван гишүүнтэй эхэлж, удалгүй Линда, Ульяна гарч Женя элссэн. 2002 онд дунд сургуулийн дурлал, тэмцэлийг дүрсэлсэн «Школа» (Дунд сургууль), дараа нь «Три ночи» (Гурван шөнө) дуугаа толилуулсан. Тус хоёр дууны дүрснээс жүжигчин Егора Бероев анх олонд харагдсан.

2003 онд «Путь домой» дууг толилуулжээ. 2004 онд хамтлагийнхаа нэрээр нэрлэгдсэн анхны цомгоо хэвлүүлжээ.

Хамтлагийн бүрэлдэхүүнд хэд хэдэн удаа өөрчлөлт орж одоо Вика, Оля, Лида гурван гишүүнтэй байна.

Одоогийн бүрэлдэхүүн[засварлах | кодоор засварлах]

Нэр Төрсөн огноо Төрсөн газар
Лида 1983-7-7 Орос, Щербинка
Оля 1984-12-9 Орос, Химки
Вика 1983-6-17 Украин, Луганск

Гадаад холбоос[засварлах | кодоор засварлах]