Любовь Орлова
Любовь Петровна Орлова (1902 оны 1-р сарын 29-нд Оросын эзэнт гүрний Звенигород хотод төрсөн-1975 оны 1-р сарын 26-нд ЗХУ-ын Москва хотод нас барсан) - Зөвлөлтийн театр, киноны алдарт жүжигчин, дуучин, бүжигчин. ЗХУ-ын Ардын жүжигчин (1950).
1930-1940-өөд оны үеийн Зөвлөлтийн дэлгэцийн од байсан жүжигчин. Жүжигчин голчлон нөхөр нь байсан Григорий Александровын кинонд тоглож асар их нэр хүндтэй болсон. Эдгээрийн дотор "Хөгжилтэй хамт олон" (Весёлые ребята, 1934), "Цирк" (1936), "Волга-Волга" (1938), "Гэрэлт зам" (Светлый путь, 1940), "Хавар" (Весна, 1947) болон бусад кино юм. Түүний бүтээлч үйл ажиллагаа нь хөгжмийн инээдмийн төрлийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан байна.
1974 онд жүжигчин бүсгүйн оролцсон сүүлчийн кино болох "Шувуухай ба Лира" /Скворец и Лира/. ЗХУ-ын Кино уран бүтээлчдийн холбооны гишүүн.
Тэрээр 1975 оны 1-р сарын 26-нд нойр булчирхайн хорт хавдраар нас баржээ.