Jump to content

МОНАДА

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

МОНАДА (англи. MONADA)- Монголын үндэсний допингийн эсрэг төрийн бус байгууллага. Монгол Улсад допингийн эсрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор 2007 онд байгуулагдаж, Дэлхийн Допингийн Эсрэг Агентлагын (WADA) дүрэм, стандартын дагуу үйл ажиллагаагаа явуулдаг, гишүүн байгууллага юм.

Монгол Улсын Их хурал “Спортод сэргээш хэрэглэхийн эсрэг олон улсын конвенц”-д Монгол Улс нэгдэн орсныг соёрхон батлах тухай хуулийг 2007 оны 8-р сарын 16-ны өдөр батлаж, ЮНЕСКО-ийн 33 дугаар чуулганаар “Спортод сэргээш хэрэглэхийн эсрэг олон улсын конвенц”-д нэгдэн орж Монгол Улс спорт дахь допингийн эсрэг тэмцэх үүрэг хүлээсэн юм. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 4-р сарын 20-ны өдрийн “Спортод сэргээшийн эсрэг копенгагены тунхаглалд нэгдэн орох тухай” 79 дүгээр тогтоолоор Дэлхийн допингийн эсрэг агентлагын үйл ажиллагааг хүлээн зөвшөөрсөн байна. Монгол Улсын Засгийн Газрын 2019 оны 10-р сарын 30-ны өдрийн 391 дугаар тогтоолын дагуу улсын хэмжээнд допингийн эсрэг мэдээлэл, сургалт, сурталчилгаа, судалгаа хийх, урьдчилан сэргийлэх, допингийн хяналтын хөтөлбөрийг хэрэгжүүлэн шинжилгээ авах, баталгаажуулах, үр дүнг тооцох чиг үүргийг Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэхээр тогтоосон байна.

Тус байгууллага нь допингийн эсрэг сургалт явуулах, урдчилан сэргийлэх үйл ажиллагаа, судалгаа явуулахаас гадна, тэмцээний болон тэмцээний бус үеийн шинжилгээг Дэлхийн Допингийн Эсрэг Агентлагын дүрэм, стандартын дагуу тамирчдаас авч Дэлхийн Допингийн Эсрэг Агентлагын хүлээн зөвшөөрөгдсөн лабораторид шинжлүүлж үр дүнд менежмент хийдэг Монгол Улс дахь цорын ганц байгууллага юм.

МОНАДА-гийн Ерөнхийлөгч Жамбалын Хатанбаатар.

МОНАДА-гийн албан ёсны цахим хуудас: https://monada.mn/mn/%d0%bd%d2%af%d2%af%d1%80-%d1%85%d1%83%d1%83%d0%b4%d0%b0%d1%81/