Jump to content

Gremix

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Маамбаярын Ганбаяр-с чиглүүлэгдэв)
Gremix
Төрсөн
Маамбаярын Ганбаяр

1996 оны 5 сарын 16 (1996-05-16) (29 настай)
Мэргэжил
YouTube мэдээлэл
Суваг
Идэвхтэй жил2014–одоо
Төрөл
Захиалагчид1.48 сая
Үзэлт578 сая
Сүүлд шинэчлэгдсэн: 11 сарын 14, 2025

Маамбаярын Ганбаяр (1996 оны 5-р сарын 16-нд Улаанбаатар хотод төрсөн) нь "Gremix"[1] гэх нэрээр YouTube дээр видео тоглоомын бичлэгүүдээр танигдсан Монголын контент бүтээгч юм. 2023 оны 10-р сарын байдлаар тэрээр 421 сая гаруй хандалт, 1 сая гаруй дагагчтай болсноор монгол хэл дээр бичлэг хийдэг хамгийн их дагагчтай юүтүбэр болсон юм.[2] Мөн тэрээр Монгол үзэгчдэд зориулж контент бүтээдэг гэдгээрээ "Golden Play Button"[3]-г авсан анхны Монгол Youtuber юм.[4]

Бага нас ба боловсрол

[засварлах | кодоор засварлах]

Ганбаяр нь 1996 оны 5-р сарын 16-нд Монгол Улсын Улаанбаатар хотод айлын ганц хүү болон мэндэлсэн. Түүнийг бага байхад эцэг эх нь гадаадад ажиллахаар явсан бөгөөд бага насныхаа ихэнх хугацааг өвөө эмээ дээрээ өнгөрөөсөн. 2003 онд Нийслэлийн Ерөнхий Боловсролын 84-р сургуульд элсэн орж, 2013 онд төгссөн. Хожим нь 2013 онд "Шинжлэх ухаан, технологийн их сургууль"-д мэдээллийн технологийн инженер мэргэжлээр суралцаж, 2017 онд сургуулиа төгсжээ.

Интернет карьер

[засварлах | кодоор засварлах]

Ганбаяр нь их сургуульд сурч байхдаа YouTube дээр видео тоглоомын бичлэг хийж эхэлсэн. Видео тоглоом тоглож байхдаа гаргадаг хөгжилтэй хариу үйлдлүүдээрээ танигдаж эхэлснээр түүний алдар нэр улам бүр өсөн нэмэгдэж байв. Эхэндээ түүний бичлэгүүд тийм ч их олонд танигдаагүйч тодорхой хэмжээний дагагч, үзэгчидтэй байв.[5]

2016-2018: Олонд танигдсан үе

[засварлах | кодоор засварлах]

Ганбаяр нь Gameplay болон бусад хөгжилтэй төрлийн видео бичлэгээрээ олон хүнд хүлээн зөвшөөрөгдөж эхэлсэн бөгөөд тэрбээр их сургуулиа төгсөн Youtube-н карьертаа бүрэн анхаарал хандуулах боломжтой болсон. Эдгээр он жилүүдэд Монгол улсад Youtube-н контент бүтээгчдийн тоо бага байсан ч Ганбаяр бичлэгээ хийсээр л байсан юм. 2018 оны 7-р сарын 24-нд "Silver Play Button" шагналыг авсан.

Түүний видео тоглоомын бичлэгүүд нь хамгийн алдартай контент нь байсан хэдийч, тэрээр бичлэгийнхээ төрлийг өргөжүүлсэн. Ингэснээр Монголын хамгийн их үзэлттэй контент бүтээгчдийн нэг болов. Цаашлаад видео хийхийн хажуугаар өөрийгөө жүжигчний хувьд сорьж, хэд хэдэн кинонд дүр бүтээсэн. Үүнд, 2018 онд "ОРК" инээдмийн уран сайхны кинонд тоглож анхны гараагаа эхлүүлсэн. Удаах жилүүдэд "Сүүлчийн Монита" УСК, "Би эмээ болохгүй" УСК, 2020 онд "Анагаахын алдартнууд" цуврал олон ангит кино, 2024 онд "Бараг л аймшгийн кино" УСК-д тус тус дүр бүтээжээ. 2020 оны 1-р сард тэрээр анхны сингл болох "Huiten baina"-г [6] гаргасан ба ёжилсон хэв маягтай инээдмийн дуу хэдий ч сонсогчдод таалагдаж, маш олон хүнд хүрсэн. Энэ дуу нь iTunes Mongolia-ийн шилдэг 100 дууны жагсаалтад багтсан. Мөн "Chi baina", "Sangiimsal" гэх нэртэй дуунууд гаргаж, дуулах ур чадвараа харуулаад амжсан билээ. 2021 онд зөвхөн видео тоглоомын бичлэгүүд орох "Gremix Gaming"[1] сувгаа нээв. 2023 оны 10-р сарын 5-нд 1 сая дагагчидтай болсноор "Golden Play Button" шагналыг авав.

Gremmy's Chest - Тоглоомын дэлгүүр

[засварлах | кодоор засварлах]

2024 оны 2-р сарын 2-нд гэх өөрийн Gremmy's Chest нэрийн тоглоомын дэлгүүрээ нээсэн.[7] Мөн Gremix Blockverse гэх AR Puzzle тоглоомыг гаргасан.

Мөн 2026 онд Gremmy's Chest - УИД салбараа хааж, оронд нь Misheel Expo гийн Little Venice Их Дэлгүүрт нээнэ гэсэн мэдээ гарсан.[8]

  1. "Гремиксийн өнгөрсөн ба одоо". Эх хувилбараас архивласан: 2020-02-15. Татаж авсан: 2020-02-15.
  2. Top 250 YouTubers in Mongolia sorted by Subscribers
  3. "Gremix: Youtube дээр 1 сая захиалагчтай болж, дэлхийд танигдахыг зорьж байна". Эх хувилбараас архивласан: 2020-02-15. Татаж авсан: 2020-02-15.
  4. Creators | Awards | YouTube
  5. Заавал дагах ёстой 7 монгол Vlog-чин
  6. "ВИДЕО: Gremix-ийн "халтуур"- "HUITEN BN"". Эх хувилбараас архивласан: 2020-02-14. Татаж авсан: 2020-02-14.
  7. Б, Хонгорзул (2024-02-04). ""Gremix"-ийн дэлгүүрийн бараа хоёр өдөрт дуусаж, түр хаалаа". DOBU. Татаж авсан: 2024-07-02.
  8. Gremix (2025-12-12), Баяртай тоглоомын дэлгүүр минь, Татаж авсан: 2025-12-13