Jump to content

Магадлал ба статистикийн нэр томьёо

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Дараах үг хэллэгүүд бол математикийн шинжлэх ухааны салбарууд болох статистик болон магадлалын онол зэрэгт хэрэглэдэг мэргэжлийн нэр томьёонууд бөгөөд товч тайлбар болон орчуулгын хамт жагсаав.

Central Limit Theorem

хязгаарын гол теорем
Энгийн санамсаргүй түүврийн дунджийг асимптот хэвийн тархалттай болохыг тогтоосон, магадлалын онолын чухал теорем [1]

Chain sampling

гинжин түүвэрлэлт
Судалгаанд оролцож буй хүнээрээ дамжуулан дараагийн оролцогчоо олох [1]

Cluster sampling

багцалсан түүвэрлэлт
Санамсаргүйгээр сонгосон нэг (эсвэл хэдэн) кластерын бүх элементүүдийг сонгох [1]

Communality

нийлэмж
Факторын шинжилгээнд санамсаргүй хувьсагчийн дундаж квадрат хазайлтаас факторуудаар тайлбарлагдах хэсэг [2]

Conjoint analysis

Нэгдсэн хэмжилтийн шинжилгээ
Маркетинг, сэтгэл судлал, үйлдлийн шинжилгээ зэрэгт чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд чанарын хувьсагчдын ангиудын хоршлуудын эрэмбийг өргөтгөсөн шугаман регрессийн загвар ашиглаж тогтоодог, олон хэмжээст өгөгдлийн нэг шинжилгээ [2]

Convenience sampling

боломжит түүвэрлэлт
Бэлэн байгаа эсвэл хялбархан авах боломжтой элементүүдийг сонгох [1]

Correspondence analysis

хамтын тархалтын холбоо хамаарлын шинжилгээ
Хамтын тархалтын хүснэгтэд тулгуурлан чанарын хувьсагчдын ангиудын харилцан холбоог тогтоодог, олон хэмжээст өгөгдлийн нэг шинжилгээ [2]

Distribution

тархалт
Эх олонлогт хувьсагч ямар утгуудыг хэдэн удаа авч буйг харуулах тоонууд (эсвэл хувиуд) [1]

Factor loading

факторын ачилт
Факторын шинжилгээтэй холбогдох нэр томьёо бөгөөд санамсаргүй хувьсагч дээрх факторуудын нөлөөллийн хэмжээ буюу жин [2]

Factor score

факторын оноо
Факторын шинжилгээний загвар дахь факторуудын үнэлэгдсэн утга [2]

Judgmental sampling

зорилтот түүвэрлэлт
Судалгааны объектуудын талаар сайн мэддэг судлаач тодорхой зорилготойгоор элементүүдийг сонгох [1]

Law of Large Numbers

их тооны хууль
Их хэмжээтэй энгийн санамсаргүй түүврийн дунджийг эх олонлогийн дундажтай ойролцоо болохыг харуулсан, магадлалын онол дахь чухал теорем [1]

Multidimensional scaling

Олон хэмжээст координатын шинжилгээ
Их хэмжээст огторгуй дахь цэгүүдийг бага хэмжээст огторгуйд проекцлох эсвэл зайн матрицаас цэгүүдийн координатыг олох зэрэг зорилгоор ашигладаг, олон хэмжээст өгөгдлийн нэг шинжилгээ [2]

Parameter

параметр
Эх олонлог болон статистик загварын шинж чанарыг илэрхийлэх тоо [1]

Population

эх олонлог
Судалгаанд хамрагдах боломжтой бүх объектууд [1]

Purposive sampling

зорилтот түүвэрлэлт
Судалгааны объектуудын талаар сайн мэддэг судлаач тодорхой зорилготойгоор элементүүдийг сонгох [1]

Principal component analysis (PCA)

гол хэсгийн шинжилгээ
Санамсаргүй векторын ковариацын бүтэц буюу хувьсан өөрчлөгдөж буй гол чиглэлийг задлан ялгаж улмаар санамсаргүй векторын тэрхүү чиглэлийн дагуух проекц буюу гол хэсгийг олж тогтоодог, олон хэмжээст өгөгдлийн үндсэн шинжилгээ [2]

Principal component

гол хэсэг
Гол хэсгийн шинжилгээгээр олсон, бусадтайгаа (бусад гол хэсгүүдтэйгээ) хамааралгүй хувьсагч [2]

Quota sampling

нормчилсон түүвэрлэлт
Эх олонлогийг шинж чанараар нь бүлгүүдэд хуваан, бүлэг бүрээс өгөгдсөн тооны элементүүдийг боломжит эсвэл зорилтот түүврийн аргаар сонгох [1]

R program

R програм
Статистик тооцоололд зориулсан нээлттэй эх бүхий програм хангамж [3]

R programming language

R хэл
Статистикийн R програм дээр хэрэглэдэг програмчлалын хэл [3]

Sample

түүвэр
Судалгаанд хамрагдаж буй элементүүдийн олонлог [1]

Sample size

түүврийн хэмжээ
Түүврийн элементүүдийн тоо [1]

Simple random sampling

энгийн санамсаргүй түүвэрлэлт
Эх олонлогоос элементүүдийг ижил боломжтойгоор, бие биеэс нь хамааралгүйгээр санамсаргүй сонгох [1]

Snowball sampling

гинжин түүвэрлэлт
Судалгаанд оролцож буй хүнээрээ дамжуулан дараагийн оролцогчоо олох [1]

Statistics

статистик
Түүврийн шинж чанарыг илэрхийлэх тоо [1]

Stratified sampling

бүлэглэсэн түүвэрлэлт
Эх олонлогийн бүлэг тус бүрээс тодорхой тооны элементүүдийг ижил боломжтойгоор санамсаргүй сонгох [1]

Systematic sampling

системчилсэн түүвэрлэлт
Эх олонлогийн элементүүдийг ямар нэг хувьсагчийнх нь утгаар эрэмбэлээд эхний k элементээс санамсаргүйгээр нэгийг сонгон түүнээсээ k алхамтайгаар дараачийн элементүүдийг сонгох [1]

Variance

дундаж квадрат хазайлт
Санамсаргүй хувьсагчийн утгуудын хазайлтын квадратуудыг тухайн утгын нягтаар үржүүлж авсан (интеграл) нийлбэр [1]

Санал болгох бусад мэдээлэл

[засварлах | кодоор засварлах]

Ашигласан материал

[засварлах | кодоор засварлах]
  1. 1.00 1.01 1.02 1.03 1.04 1.05 1.06 1.07 1.08 1.09 1.10 1.11 1.12 1.13 1.14 1.15 1.16 1.17 1.18 Б.Жамъяншарав, Г.Махгал (Memento 29. Арваннэгдүгээр сар 2017 цахим архивт), Магадлал статистикийн удиртгал, ISBN: 978-99978-58-32-0, 2017
  2. 2.0 2.1 2.2 2.3 2.4 2.5 2.6 2.7 Г.Махгал (Memento 29. Арваннэгдүгээр сар 2017 цахим архивт), Ш.Мөнгөнсүх, Олон хэмжээст өгөгдлийн статистик шинжилгээ (Memento 10. Арванхоёрдугаар сар 2017 цахим архивт) ISBN: 978-99978-1-648-1, 2017
  3. 3.0 3.1 Г.Махгал (Memento 29. Арваннэгдүгээр сар 2017 цахим архивт), Статистик програмчлалын R хэл (Memento 17. Арванхоёрдугаар сар 2017 цахим архивт), ISBN: 978-99978-0-753-3, 2017