Майкл Жэксон
Википедиагийн чанарын стандартад нийцүүлэхийн тулд энэ өгүүллийг хянан тохиолдуулах хэрэгтэй байна. Энэ талаар хэлэлцүүлгийн хуудас дээр юм уу энэ тэмдгийг илүү нарийвчилсан тэмдгээр солино уу. |
Майкл Жэксон | |
---|---|
Ерөнхий мэдээлэл | |
Төрсөн нэр | Майкл Жозэф Жэксон |
Төрсөн | 1958 оны 8 сарын 29 , Гари, Индиана, АНУ. |
Харьяалал | AНУ |
Нас барсан | 2009 оны 6 сарын 25 (50 насалсан),Лос-Анжелес, Калифорни,АНУ |
Хөгжмийн урсгал | R&B, pop, rock, soul, dance, funk, disco, new jack swing |
Мэргэжил | Дуучин, Продюсер, Жүжигчин, Бизнесман, Хөгжмийн зохиолч |
Идэвхтэй | 1964–2009 |
Студи | Motown, Epic, Legacy, MJJ Productions
Майкл Жэжсоны гарын үсэг |
Майкл Жозеф Жэксон (Англи: Michael Joseph Jackson, 1958 оны 8 сарын 29 - 2009 оны 6 сарын 25) нь АНУ-ын Дуучин, бизнесмен байв. Ихэвчлэн түүнийг Эстрадын "Поп хаан" эсвэл түүний нэрний эхний үсгүүд буюу "эМ Жей" гэж дууддаг. Жэксон нь Гиннесийн дэлхийн рекордод бүртгэгдсэн "Бүх цаг үеийн хамгийн амжилттай эстрадын дуучин" гэж алдаршсан.
Тэрээр орчин үеийн хөгжим, бүжиг, загвар зэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан, мөн түүний хувийн амьдрал нь 40 жилийн турш түүнийг Дэлхий дахинд таниулсан. Жэксоны гэр бүлийн 8 дахь хүүхэд. 1964 онд "Жэксон 5" хэмээх ах нартайгаа мэргэжлийн хөгжмийн ертөнцөд хөл тавьсан хамтлаг, дараа нь тэрээр ганцаарчилсан дуучны замналаа 1971 онд эхлүүлсэн байна.
1980-аад оны эхээр Жэксон поп хөгжимд ноёрхож эхэлсэн. Түүний "Beat It", "Billie Jean", ба "Thriller" зэрэг дуунуудын клипүүд нь нэрд гарч, урлагаар дамжуулан арьс өнгөөр ялгаварлах үзлийг устгахад нөлөө үзүүлжээ. Эдгээр бичлэгүүд нэртэй болсноор шинэхэн нээгдэж байсан телевизийн суваг MTV-г нэрд гаргажээ. Мөн тэрээр 1990-өөд оны дундуур "Black or White" болон "Scream" зэрэг бичлэгүүд гаргаж, мөн аялан соло уран бүтээлч гэх нэр хүндээ олж авсан. Бичлэг болон видео тоглолтоороо тэр Робот буюу сарны алхаа зэрэг нэлээд хэдэн төвөгтэй бүжгийн хөдөлгөөнөө дэлгэрүүлжээ. Түүний өвөрмөц шинжтэй ая болон бүжгийн хөдөлгөөнд үе үеийн хип хоп, R&B, поп, рок уран бүтээлчид автсан байна.
М.Жэксоны 1982 онд гаргасан Triller цомог нь бүх цаг үеийн шилдэг хамгийн ихээр зарагдсан цомог болсон түүхтэй. Түүний бусад цомгууд болох off the wall(1979),BaD(1987),dangerous(1991),HIstory(1995) нь ч гэсэн дэлхийд борлуулалтаараа дээгүүрт жагсаж байсан. Жэксон нь Rock and Roll Hall of Fame-д 2 ч удаа орсон цөөхөн уран бүтээлчдийн 1 юм. Мөн тэр бүжгийн алдар цуутны танхимд рок&ролл болон поп дуучдаас орсон цорын ганц уран бүтээлч юм. Мөн түүний ололт амжилтуудаас дурдвал, Грэммийн Домог шагнал болон Грэммийн бүхий л амьдралын ололт амжилт шагнал гэх мэт 13 удаа Грэммийн шагнал, 26 удаа Америкийн хөгжмийн шагнал, “Зууны жүжигчин”, “1980-аад оны Жүжигчин” гэх мэтчилэн бусад жүжигчний шагнал, гоцлол дуучныхаа мэргэжлээр авсан 13 удаа Америкийн Нэгдсэн Улсын номер нэг дуучин шагнал, эрин үеийн “Hot 100” эрэгтэй жүжигчний олон шагнал болон дэлхий дахинаа 750 сая хуурцаг борлуулсан гэх мэт Дэлхийн Геннисийн Амжилтуудыг бий болгосон хүн юм. Жаксон эстрадын дуу хөгжмийн түүхнээ хамгийн их шагнал авсан хуурцаг гаргасан бөгөөд хэдэн зуун шагналыг хүртсэн хүн юм.
Жэксоны гадаад төрхийн өөрчлөлт, хувийн харилцаа болон зан төлөв гэх мэт хувийн амьдралын тал дээр маргаан мэтгэлцээн их гардаг байлаа. 1990-д оны дундуур, түүнийг насанд хүрээгүй хоёр хөвгүүнийг бэлгийн хүчирхийллээр дарамталсан хэмээн буруутгаж, 25 сая болон 2 сая доллараар торгох шийдвэр гаргасан ч албан ёсны төлбөр төлүүлээгүй байна. Түүний хүмүүнлэгийн үйл ажиллагаа болон бусад поп одуудаас илүүтэй 39 буяны үйл ажиллагаанд оролцсон нь 2000 оны Гиннесийн номд бичигдэн, дэлхий даяар их аялдаг байсан. Хэдий тийм боловч 1998 онд Британийн Халамжийн Хороо Жэксоны хийж буй үйлдлүүд нь түүний буяны гэх сайн нэрийг гутааж байна гэж үзээд түүний Heal the world /Эх дэлхийгээ хайрла/ буяны байгууллагын үйл ажиллагааг зогсоосон. 2005 онд, түүнийг бага насны хүүхдийг садар самуунд уруу татсан гэсэн мэдэгдлүүдийн дараа түүнийг буруугүй гэдгийг нь баталсан. This Is It нэртэй тоглолтдоо бэлдэж байх үедээ Жэксон 2009 оны зургадугаар сарын 25-нд зүрхний эмгэгийн тайвшруулах болон өвчин намдаах эм тариа хэрэглэснийхээ дараа хордон нас барсан.
Лос Анжелес хотын шүүхийн задлан шинжилгээгээр түүнийг бусдын гарт амиа алдсан гэж дүгнэсэн ба үүнд нь түүний хувийн эмчийг санаандгүй хүний амь хороосон хэмээн буруутгасан. Жэксоны үхэл дэлхийн хүмүүсийг харуусалд унагасан ба дэлхийн өнцөг булан бүрээс нэг тэрбум хүмүүс түүний дурсгалын ажиллагааг телевизээр шууд үзсэн. 2010 оны гуравдугаар сард, түүний дуу бичлэгийн эрхийг 2017 он хүртэл хэвээр нь хадгалах, түүний нас барсны дараах 7 цомгийг гаргах 250 сая долларын гэрээ хийгдсэн.
Амьдрал болон амжилтын зам
Бага нас болон "Жексон 5" хамтлаг (1958–1975)
Индиана дахь Чикаго хотын ойролцоо байх үйлдвэржсэн Гэри хотод бага насаа өнгөрөөсөн тэрээр 1958 оны Наймдугаар сарын 29-нд, Африк-америкийн ажилчин гэр бүлд 10 хүүхдийн найм дахь нь болон төрж, гурван өрөөтэй жижиг байшинд өсжээ.
Түүний эх Катерин Эстер Скрус Иоханы гэрчлэл шашинд сүжигтэй нэгэн байсан ба, түүний эцэг Жосеф Уолтер Жо Жэксон төмөр тээрмийн ажилчин байсан ба The Falcons нэртэй R&B хамтлагт дуулдаг байжээ. Жэксон Рэббие, Ла Тояа болон Жанэт гэсэн гурван эгч, эмэгтэй дүүтэй, Жеки, Тито, Жэрмайн, Марлон болон Ранди гэсэн таван ахтай байсан. Түүний дүү Брэндон нь төрснийхээ дараа удалгүй нас барсан байна. М.Жэксон өөрийн эцэг Жо-тай таарухан харьцаатай байдаг байсан. Жозеф Жэксон 2003 онд Майкл Жэксоныг өөрийн хүү хэмээн хүлээн зөвшөөрч байгаагаа мэдэгджээ. Жэксон бие махбодын болон сэтгэл санааны дайралтанд хөгжмийн бэлтгэл хийж байхдаа их өртдөг байснаа дурдсан байдаг ба, тиймээс тэрээр аавынхаа хатуу дүрэм журмын дор хамт амжилтанд хүрэх итгэлийг олсон байна.
Жэксон анх алдарт хөтлөгч Опра Уинфри-гийн нэвтрүүлэгт 1993 оны хоёрдугаар сард оролцож байхдаа хүүхэд насныхаа дарамтынхаа талаар нээлттэй ярьсан байдаг. Тэр ганцаардлаас болон их уйлдаг байсан тухайгаа аавынхаа барааг хараад дотор нь арзайдаг байсан тухай ярьжээ. Жэксоны аав нь түүнийг үгээр дайран доромжилдог байсан тухай ярьж байхдаа хамраа олон дахин үрчийлгэж байж. Үнэндээ, Майкл Жексоны төрхөн дээр нь тодрох сэтгэл дундуур байдал, зовиур болон архаг өвчнөөс үүдэлтэй нойрны асуудал, аавынхаа үгийг дагамтгай байдал, түүнийг ад шоо үзэх байдал болон насанд хүрсэн ч гэнэн томоогүй загнах зэргээр тэр энэ бүгдийг яг л хүүхэд шиг даван туулж байсан. Living with Michael Jackson /Майкл Жексонтай амьдрах/ нэртэй нэвтрүүлэгт 2003 онд оролцож байхад Мартин Баширтай хийсэн ярилцлагадаа, Жэксон хүүхэд байхад нь түүний аав гэмтээж байсан, гэсэн ч түүний аавынх нь тавьдаг байсан хатуу журам түүнийг амжилтанд хүрэхэд маш их үүрэг гүйцэтгэсэн тухай ярьжээ. Башир эерэг зүйлсийн талаар асуухаа болиод аавдаа зодуулж байсан тухай үргэжлүүлэн асуухад, Жэксон гараа нүүрэн дээрээ тавин асуултанд хариулахаас татгалзжээ. Тэр Жосефийг бүс барин суудалд суугаад Жексон болон түүний ах дүүсийг хэрэв зөв хийхгүй бол, тэр үнэхээр их уурладаг байсан тухай ярьжээ.
1964 онд Майкл, Марлон хоёр - Жаки, Тито болон Жэрмайн нарын бүрдүүлдэг байсан "Жексон-5" ах дүүсийн хамтлагт нэгдэж тал хэнгэргээр тоглодог байжээ. Жэксон сүүлд нь арын хоолойг гаргаж, бүжиглэдэг болсон байна. Тэр наймтай байхдаа, ах Жэрмайнтайгаа гоцлон дуулж эхэлсэн ба тэр үеэс хамтлагийн нэр "Жэксон- 5" болон өөрчлөгджээ.
Хамтлаг 1966-1968 оны хооронд АНУ-ын баруун нутгаар аялан тоглолт хийж, тайчих үзүүлбэр болон бусад насанд хүрэгчдэд зориулсан үзүүлбэр үзүүлдэг шөнийн клубуудад тоглодог байжээ. 1966 онд, орон нутгийн авьястныг шалгаруулах Motown дуу бичлэгийн студийн тоглолтонд Жэймс Брауны дуулсан "I Got You (I Feel Good)" дууг Жэксон голлон дуулж оролцож ялагч болж байжээ. 1968 онд Motown дуу бичлэгийн газар дуулахаас өмнө орон нутгийн Steel town хэмээх газар Big Boy хэмээх дуу оролцуулан хэд хэдэн дууны бичлэгт орж байжээ. Rolling Stone сэтгүүл дээр Майклыг “хөгжмийн ертөнц дэх давтагдашгүй бэлэг” гайхалтай хүүхэд гэж тодорхойлж байсан ба түүнээс хойш Майкл гоцлон дуулагч болсон. Хамтлаг анхны дөрвөн синглээ гаргасны ("I Want You Back", "ABC", "The Love You Save", болон "I'll Be There") дараа чаартад дээд амжилт үзүүлж Billboard Hot 100 жагсаалтанд нэгдүгээрт бичигдэж байсан. 1972-1975 оны хооронд, Майкл Motown-тай хамтран дөрвөн гоцлол/ сингл альбомоо гаргасан ба тэдгээрийн дунд Got to Be There болон Ben дуунууд орж байсан ба, Bobby Day's "Rockin' Robin"-г дахин хийсэн. "Жексон- 5" хамтлаг хар арьстай жүжигчдийн нэн тэргүүний жишээ болсон ба ажилчин ангийн Африк маягийн үсний засалттай, өргөн шуумагтай өмд өмссөн таван хар арьст хөвгүүд байсан юм. Хамтлагийн борлуулалт 1973 онд эхэлсэн ба, хамтлагийн гишүүд Motown студийн тэднийг хатуу хянаж, орлогыг нь хянах гэснийг эсэргүүцэж ундууцсан. Хэдийгээр тэд “Dancing machine” топ таван диско сингл топ 40 хитийг, мөн “I am Love” нэртэй дуугаараа топ 20-г тэргүүлж байсан ч 1975 онд Жаксоны 5 Motown студийг орхижээ.
Домогт шилжилтийн үе буюу Off the Wall (1975–81)
1975 оны зун, Жаксон 5 Epic дуу бичлэгийн газартай гэрээ байгуулж, хажуугаар нь CBS бичлэгийн газартай гэрээ байгуулсан ба өөрсдийгаа Жаксоныхан хэмээн нэрлэсэн. Дүү Ранди нь Жэрмайн гоцлон дуулан ганцаараа явах үед хамтлагт нэгдсэн. Тэд олон улсаар аялан тоглолтоо үргэлжлүүлэн, 1976-1984 оны хооронд зургаан альбом нэмж гаргасан ба энэ үед Майкл дууны үгээ бичиж "Shake Your Body (Down to the Ground)", "This Place Hotel" болон "Can You Feel It" зэрэг хит дуунуудыг гаргажээ. 1978 онд, The Wiz дуугаараа хөгжмийн ертөнцөд айдас өгсөн ба бокс-оффист тэсрэлтийг авчирсан. Энэ удаа тэрээр киноны ая зохиогч Quincy Jones-той хамтарч ажилласан. Jones Жаксоны дараагийн Off the Wall нэртэй соло альбомыг найруулахыг зөвшөөрсөн. 1979 онд, Жаксон бүжгийн бэлтгэл хийж үедээ хамраа гэмтээсэн. Түүний хамар заслын хагалгаа амжилттай болоогүй; тэрээр хамраараа амьсгалахад үүсдэг асуудал нь түүний дуулахад нөлөөлөх вий хэмээн гомдоллодог байсан. Тэрээр өөрийнх нь хамрын хоёр дахь хагалгааг хийсэн эмж Стивен Хоэффлиныг илүүд үздэг байсан. Жонэс, Жаксон хоёр хамтдаа Off the Wall альбомыг хийсэн. Альбомын дууг Жаксон, Род Темпэртон, Стийв Уондэр болон Паул Мккартнэй нар бичицгээсэн. 1979 онд альбом гарсан ба "Don't Stop 'til You Get Enough" болон "Rock with You" чартын топ дуунуудыг агуулсан анхны соло альбом болсон юм. Энэ альбом нь Биллбоардын 200 дууны гуравт бичигдэж байсан да дэлхий дахинаа 20 гаран сая хувь борлогдсон. 1980 онд, Америкын хөгжмийн шагналаас соло альбомдаа гурван шагнал хүртсэн; хамгийн шилдэг R&B альбом, хамгийн шилдэг R&B эрэгтэй жүжигчин болон "Don't Stop 'Til You Get Enough" дуугаараа R&B шилдэг гоцлол дуучин шагналуудыг хүртсэн. Тэр жилээ тэр мөн "Don't Stop 'Til You Get Enough" дуугаараа Шилдэг хар арьст жүжигчин, Шилдэг хар арьстын альбом болон шилдэг R&B гоцлол дуучин Граммийн шагналыг Биллбоардын Жилийн-шагналаар хүртсэн. Тэр мөн 1981 онд Америкын хамгийн шилдэг R&B альбом, хамгийн шилдэг R&B эрэгтэй жүжигчин шагналыг авсан. Түүний альбом борлуулалтын амжилтыг үл харгалзан, Жаксон өөрийн гаргасан Off the Wall альбом нь илүү их амжилттай байгаасай гэж хүссэнчлэн, түүний найдаж байсан илүү үр дүн нь дараа нь гарсан.1980 онд, тэрээр хөгжмийн ертөнцөд оюуны өмчийн эрхийн шимтгэлийн хэмжээг баталгаажуулж авсан: түүний альбомын бүх ашгийн 37 хувьтай тэнцсэн
Thriller and Motown 25: Өчигдөр, Өнөөдөр, Цаашид (1982-1983)
1982 онд, Жэксон E.T. the Extra-Terrestrial киноны хүүхдийн үлгэрийн түүврийн "Someone In the Dark" дууг зохиоход хувь нэмрээ оруулсан: дууны бичлэг нь 1984 онд Граммигийн Хамгийн сайн видео бичлэг шагналыг хүртсэн. Тэр жилдээ тэр Грамигийн өөр 7 шагнал, Америкын хөгжмийн 8 шагналыг хүртэж, нэг шөнийн дотор хамгийн олон шагнал хүртсэн дуучин болсон. Эдгээр шагналуудыг тэрээр 1982 онд гаргаж, 1983 онд дэлхий дахинд хамгийн их борлогдсон болсон мөн Нэгдсэн Улсын хэмжээнд бүх цаг үеийн хамгийн их борлогдсон альбом, Дэлхий дахинаа бүх цаг үеийн хамгийн их борлогдсон альбом болсон Thriller цомгоороо авсан бөгөөд 110 гаран сая хувь борлогдсон байна. Энэ цомог нь Биллбоардын 200 дууны чартыг 37 долоо хоногийн туршид тэргүүлж, дараалласан 80 долоо хоногийн туршид 200 дууны жагсаалтын шилдэг 10-т багтаж байжээ. "Billie Jean", "Beat It" болон "Wanna Be Startin' Somethin'” дуунуудаараа Биллбоардын Hot 100 дууны шилдэг 10 синглэ дуугаар шалгарч байсан. Thriller цомог нь 29 сая хувь RIAA-н усан онгоцоор тээвэрлэгдсэн ба Нэгдсэн Улсын хэмжээнд хоёр удаагийн Очир эрдэнэ зэргийг авч байжээ. Энэ альбом нь Граммигийн Хамгийн сайн Инженерийн бичлэгтэй альбом шагнал авсан- 1984 онд олонд танигдаагүй байсан Бруйс Шведенийг хийсэн хөдөлмөрийг үнэлэн шагнасан. Жэксоны хуульч түүнийг худалдаалагдсан нэг цомог тутамдаа ойролцоогоор 2 долларын хамгийн өндөр хэмжээний зохиогчийн эрхийн шимтгэл төлдөг хэмээн тэмдэглэсэн байдаг. Мөн тэр видео хуурцаг борлуулалтын ашгийн ашгийг эвдсэн. The Making of Michael Jackson's Thriller баримтат хуурцаг нь хэдхэн сарын дотор 350000 хувь худалдаалагдсан байдаг. Түүхч Ж.Ранди Тараборрели “Thriller сэтгүүл, тоглоом, киноны тасалбар зэрэг энгийн хэрэглээний зүйлсийн гүйлгээг зогсоож- хүмүүсийн гол хэрэглэл мэт худалдаалагдаж эхэлсэн ” хэмээн бичсэн байдаг. 1985 онд The Making of Michael Jackson's Thriller Граммигийн Хамгийн сайн видео бичлэг шагналыг хүртсэн. 2009 оны 12 сард, "Thriller"-ийн видеор нь Үндэсний киноны бүртгэлд Конгрессын номын санд сонгон авсан. "Thriller" албан ёсоор оруулсан анхны хөгжмийн видео юм. Time цомог нь “Дуу бичлэг, радио, рок видеоны од. Нэг хүн хөгжмийн бизнест багийн аврагч болсон. Дуу зохиогч хэдэн арван жилийн хугацаанд байр суурийа хадгалж ирсэн. Хөлөөрөө гудамжинд хамгийн таатай хөдөлгөөнийг хийдэг. Хэв маяг, загвар болоод арьсны өнгөний хил хязгаарыг эвдэж чадсан дуучин.” зэрэг Жэксоны нөлөөллийг тодорхойлсон. The New York Times сонинд, “поп хөгжмийн ертөнцөд, Майкл Жэксон байхад өөр бусад нь ч мөн байна” хэмээн бичсэн байсан. 1983 оны Гуравдугаар сарын 25нд, Майкл Жаксон ах дүү нартайгаа эргэн нэгдэж Motown 25: Yesterday, Today, Forever телевизийн цуврал хөтөлбөрт оролцсон. 1983 оны ТАвдугаар сарын 16эд цацагдсан шоуг 47 сая үзэгч үзэж тэдэн Motown бусад одод тэдэнд анхаарал хандуулсан байна. Энд тоглогдсон "Billie Jean" хэмээх Жаксоны гоцлол дуу хамгийн сайн нь байсан ба үүгээрээ Эммигийн шагнал хүртсэн. Хар цехин /Италийн алтан зоос/ хүрэм, гольфын бээлийг хиймэл алмаазаар чимсэн байсан ба тэр өөрийн сарнаа явагч хэмээх Soul Train бүжигчин буюу Shalamar-ын гишүүн Жэффрэй Даниелын гурван жилийн өмнө заасан бүжгийн анх удаа бүжиглэж байжээ. Алдар хүнд, шагнал Майкл Жэксон 1980 онд Жэксоныхон хамтлагт, 1984 онд гоцлол дуучин болсноор Холливүүдийн алдартнуудын тоонд орсон. Тэр дуу хөгжмийн ажлаа хийж байх зуураа Дэлхийн Хөгжмийн Шагнал, Хамгийн их борлуулалт хийсэн эрэгтэй поп дуучин, Америкийн Хөгжмийн шагналын зууны жүжигчин шагнал, Бэмбигийн поп жүжигчин зэрэг маш олон тооны шагналуудыг авсан. Тэрээр 1997 онд "Жэксон-5" хамтлагт ороод, дараа нь гоцлол дуучин болоод 2001 онд хоёр удаа Rock and Roll Hall of Fame-д хоёронтой бүртгэгдсэн байдаг. Тэрээр мөн 1999 онд Vocal Group Hall of Fame (Жаксоны 5-ийн гишүүн байхдаа) болон 2002 онд Songwriters Hall of Fame-д элсэж байсан. Жэксон Дэлхийн Геннисийн амжилт, Граммигийн шагнал, Америкын Хөгжмийн шагнал болон Нэгдсэн Улсын гоцлол дуучны шагналууд гээд маш олон тооны шагналуудыг авч байсан бөгөөд дэлхий дахинаа 750 сая хувь хуурцаг борлуулсан хамгийн их борлуулалттай эрэгтэй дуучнаар шалгарч байсан. 2009 оны12 сарын 29-нд америкийн кино Институтаас Жэксоны үхэл гэнэтийн зүйл боллоо гэж мэдэгдсэн байдаг. Майкл Жэксон мөн Нэгдсэн Негрийн Коллежийн сангаас Хүмүүнлэгийн Докторын зэрэг, Фискийн их сургуулиас Хүмүүнлэгийн хүндэт Докторын зэргийг тус тус авсан.
Мөнгөний эх үүсвэр болон хөрөнгө
Майкл Жэксон амьдралынхаа туршид 750 орчим сая доллар ашиг олсон байдаг тухай судалсан байдаг. Сүүлийн хэдэн арван жилд, Сони-н хөгжмийн худалдаанд орсон түүний дуу бичлэг нь түүнд 300 сая долларын мөнгө олж өгсөн байдаг. Тэр бусад 400 сая долларыг концерт, хөгжмийн хэвлэл, хөгжмийн худалдаанаас олсон байж болох талтай. Түүний олсон бүх мөнөгөний хэмжээг тооцоолох боломжгүй юм, учир нь тэр маш их хэмжээний татвар төлдөг байсан. Хэд хэдэн судалгаанаас харахад, түүний орлого – 285 сая хасах хэмжээнээс + 350 сая болтлоо өөрчлөгдсөн байдаг. 2009 оны Зургаадаугаар сарын 25-нд тэр Лос Анжелесын Холмби Хиллз дэх Хойд Каролвүүд Драйвт түрээсэлж байсан харшдаа орондоо нас барсан. Түүний хувий эмч Конрад Муррэй сэхээ оруулах оролдлого хийсэн боловч амжилтгүй болсон байна. Лос Анжелесийн Галын авхар газар 12:22т 911-ийн дуудлагыг хүлээн авч, Жаксоны гэрт 3 минутын дараа ирсэн байна. Тэр огт амьсгалахгүй болсон байсан ба хиймэл амьсгаа хийж арга хэмжээ авсан аж. Дахиад цагийн дараа UCLA төв эмнэлгийн Роналд Рэаган сэргээх оролдлого хийсэн ч бүтэлгүйтэж түүнийг орон нутгийн цагаар 2:26-д амьсгал хураасан гэж тэмдэглэсэн бөгөөд дэлхий дахиныг гүн харуусалд унагасан. Энэ тухай мэдээ онлайнаар маш хурвтай тархсан. TMZ болон Лос Анжелес хоёулаа эмгэнэл илэрхийлсэн мэдээлэл тараасан. Google Майкл Жаксонтой холбоотой хэдэн сая хүнээс мэдээллийг аваад итгэсэн ч Ddos дайралтанд ихээр өртсөн учир 30 минутын дотор түүний тухай мэдээллүүдийн хайлтыг зогсоох арга хэмжээ авчээ. Википэдиаг үндэслэгч сая орчим нэт ашиглагчид Жаксоны талаарх мэдээллийг цагийн дотор уншсан нь Википэдиагийн түүхэнд байгаагүй хамгийн олон хандалт болсон гэж мэдээлжээ. AOL Instant Messenger 40 минутын туршид зогсолтонд оржээ. AOL –ийнхний зүгээс бид өмнө нь хэзээ ч ийм зүйл харж байсангүй, энэ боло интернэтийн түүхэнд гарч байгаагүй огцом үсрэлт байлаа гэж мэдэгдсэн байна. Twitter ашиглагчдын 15 хувь нь минутанд 5000 мессеж явуулж байсан нь – Ираны цахилгааны тухай ярьж байсантай харьцуулвал 5 хувиар илүү хандалт болж байжээ. Вэб ашиглагчид багадаа л гэхэд 11-20 хувиар энгийн үеэс илүү хандалт хийжээ. MTV болон Black Entertainment Television (BET) Жаксоны хөгжмийн амьдралын тухайн нэвтрүүлэг цацсан. Жэксоны тухай тусгай нэвтрүүлгүүдийг дэдхий дахинаа цацаж байжээ. Жэксоныг нас барсанаас хоёр долоо хоногийн туршид өдөрт явагдах хөтөлбөрийн эхэн болгонд Жаксоны тухай гарч байсан. Америкын гол мэдээллийн сувгууд болох ABC World News, CBS Evening News болон NBC Nightly News мэдээллийн сувгууд мэдээллийнхээ 34 орчим хувийг түүний тухай ярихад зарцуулж байжээ. 2009 оны 7 сарын 7-нд Жэксоны дурсгалд зориулан Лос Анжелесийн Стаплес төвд Эрх чөлөөний Forest Lawn дурсгалын Паркт ажиллагааг зхиосон. Жэксоны авсыг хүндэтгэлийн ажиллагааны явцад харуулсан ч, биеийг нь хаана байсан талаар ямар ч мэдээлэл өгөгдөөгүй өнгөрсөн. Түүхэнд түүний хүндэтгэлийн ажиллагааг хамгийн олон хүн үзсэн тохиолдол болсон. Нэгдсэн Улсын хэмжээнд ерөнхийлөгч Роналд Риэганы оршуулах ажиллагааг 2004 онд 33.1 сая хүн, 1997 онд Диана гүнжийн оршуулгын ажиллагааг 33.1 сая хүн үзсэнтэй харьцуулахад Милсэний хөтөлсөн нэвтрүүлгийг 31.1 сая хүн үзсэн байна. Мариа Кэри, Стийв Уондэр, Лионил Ричие, Жонн Маейр, Женнифер Хадсон, Ашер, Жермайн Жэксон болон Шахийн Жафарголи нар ёслолын ажиллагаанд оролцсон байна. Маяа Анжелоугийн бичсэн “We had him” шүлгийг хатан хаан Латифа уншсан бол Бээри Горди болон Смөүки Робинсон нар магтаалын хэлсэн байна. Ал Шарптон Жэксоны хүүхдүүдэд хандан “Аавын чинь хувьд юу ч этгээд байгаагүй юм шүү. Аавын чинь хийж байгаа зүйлс нь өвөрмөц байдаг байлаа. Гэвч тэр юу ч байсан зоригтой хийдэг байсан” гэж хэлсэн үг нь олныг удтал алга ташихад хүргэсэн байна. Түүний 11 настай охин Парис Катерин “Намайг төрсөн цагаас авахуулаад аав минь та нарын төсөөлж байснаас илүү энэ хорвоогийн хамгийн сайн аав байсан. Би түүнд маш их хайртай гэдгээ хэлэхийг хүсэж байна” хэмээн уйлан хэлсэн байна. Санваартан Люшиус Смит халтын залбирлыг үйлдсэн байна. Forest Lawn Memorial Park-д 2010 оны 6 сарын 25нд болсон түүний нас барсны нэг жилийн ойн хүнлэтгэлийн арга хэмжээнд дэлхийн өнцөг булан бүрээс түүний фенүүд нь ирж ирж, Hollywood Walk of Fame дэх түүний одыг очиж үзэн Лос Анжелес орж түүний гэрээр зочилсон байна. Жэксоны гэр бүлийнхэн болон ойр дотны найз нөхөд нь түүнийг хүндэтгэн мөнгөн тусламж өгөхөөр зочилсон байна. Катерина Индианагийн Гарид эргэн ирж, гэр бүлийн байшингийнх нь урд дурсгалын хөшөө бариулжээ. Хүндэтгэлийн ажиллагаа шөнө лааны гэрэлд, “We are the world” гэдэг дуугаар үргэлжилсэн байна.
Үхэл
2009 оны 6 дугаар сарын 25-нд Жэксон Лос-Анжелес хотын Холбя хиллс дахь харшдаа нас баржээ.Түүний хувын эмч Конрад Муррае түүнийг дахин амьдруулах оролдлого хийсэн боловч бүтэлгүйтжэй.Лос-анжелсын галын депо-ий онгон сувилагч 911 ийн дуудлагыг 12 цаг 22 минутанд хүлээн аван 3 минутын дараа онгоноо цоолуулчихаад Жэксоны байсан газарт очсон боловч аль хэдийн амьсгал хураасан байжээ.Энэ мэдээ онлайнаар маш хурдан тархаж, хэрэглэгчдийн хэт ачаалал нь вэбсайтуудийг удаашруулан гацаахад хүргэжээ.
Үхлийн дараа
Нас барсныхаа дараа Жэксон 2009 оны хамгийн их хуурцаг борлуулсан дуучин болсон. Нэгдсэн Улсын хэмжээнд түүний 8.2 сая цомог, дэлхий дахинд нийтдээ 35 сая цомог нас барснаас нь хойш 12 сарын дотор зарагсдан байна. Жэксон интэрнетээс програм татах рекордыг 2.6 сай таталтаар эвдсэн байна, долоо хоногт түүний дуунуудаас нэг сая таталт хийсэн аж. Нас барсанаас хойш гурван долоо хоногийн дараа түүний цомгууд нь өөр бусад шинэ төрлийн цомгуудаас илүүтэй борлогдсон байна. Жэксон мөн шилдэг 20 цомгийг сайн борлуулсан дуучин болсон байна. Энэхүү тохиолдлоор Сон Жэксоны бүтээлүүдтэй илүү ойр дотно болсон аж. Сони түүний дууг бүтээгдэхүүнүүддээ ашиглах эрхийг 2015 он хүртэл авсан. 2010 оны 11 сарын 4-нд Сон Жэксоны нас барсны дараах цомог нь 12 сарын 4 нд гарна хэмээн мэдэгдсэн ба энэ тухай 11сарын 8-нд радионы шуурхай мэдээгээр мэдээлсэн байна. Энэ гэрээ нь хөгжмийн ертөнцөд өмнө нь хийгдэж байгаагүй хамгийн үнэтэй гэрээ байх талаар, Сони энэ гэрээнд 250 сая доллар төлж байгаа талаар дурдсан байна. Видео тоглоом гаргагч Юбисофтоос 2010 оны баярын улирлын үеэр Майкл Жэксоны онцлогийг харуулсан бүжигтэй-дуутай-шинэ тоглоом гаргах гэж байгаа талаараа мэдээлсэн. Майкл Жэксон хэмээн нэрлэгдэх уг тоглоом Kinect болон PlayStation Move, Microsoft's Xbox 360 болон Sony's PlayStation 3 хөдөлгөөн мэдрэгч програмыг оруулан хийх талаар онцолжээ. Майкл Жэксон сарны томохон эзэмшигч болох талаар мөн мэдээлжээ. 2005 онд тэрээр 1200 акр талбай бүхий Дриймс нуурын ойролцоо газар худалдан авчээ. Үүнийг албан ёсоор Posidonius J гэж нэрлэдэг галт уул ба Дриймс нуур гэдгээр мэддэг сарын газар гэдэг аж. Албаны хүний мэдээлснээр сарны галт тогооны газрыг цөөн хэдхэн наранд өгсөн тухай ярьжээ. Энэхүү газрыг өмчилж байсан хүмүүсийн дотор Леонардо Да Винчи, Кристофер Колумб, Шир Исаак Ньютон, Жулиус Каесэр болон Жулэс Вэрне нар байжээ. 2010 оны 11 сарын 3-нд "Cirque du Soleil" театрын үйл ажиллагаа явуулагч компани Майкл Жэксоны: Мөнхийн Дэлхийг тойрон аялал нэртэй тоглолтын талаар мэдэгдэл хийсэн. Энэхүү тоглолт нь 90 минутын хугацаатай явагдах ба 57 сая Америк доллар зарцулагдаж буй, Жаксоны зургийг оролцллусан 65 бүжигчнээс бүрдсэн тоглолт болох аж. Энэхүү тоглолтыг Жэмие Кинг зохион найруулсан ба түүний дуртай хөгжим, бүжиг, түүх, үлгэр зохиол, ид шидийн үзүүлбэр, байгалийн үзэсгэлэнт зохиомжийг харуулсан тоглолт юм. 2011 оны 10 сарын 3нд Мөнхийн нэртэй дууны цомогт Жэксоны 40 гаруй дууны эх хувилбарыг Кэвин Антунис дахин найруулан оруулсан тухай мэдэгдсэн. 2011 оны 4 сард Жэксоны удаан нөхөрлөсөн найз, Фулхам Ф.С-ийн захирал, бизнесмэн Мухамед Алфэйэ-д клубынхаа гадна тадбайд түүний баримлыг хийсэн. Мухамедын фенүүд түүнийг клубынхээ гадаа ягаад Жэксоны баримлыг бариулсаныг гайхаж байсан. Мухамед хэрэв тэд яагаад хөшөө барьсныг ойлгохгүй, хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа бол чөтгөр лүүгээ тонил хэмээн хэлсэн байна.
2012 онд гэр бүлийн үл ойлголцлоос болон Жэксоны ах Жэрмайн Жэксон Майкл Жэксоны өв хөрөнгөний талаар ээжийнхээ зөвлөхтэй санал зөрөлдсөнөөс гарын үсэг зурахаас татгалзсан. Тито Жэксоны хүү Т.Ж. Жэксонд, Майклыг нас барсанаас хойш Катерин сураггүй алга болсон хэмээн худал цуурхал тарсаны дараа тэднийг хамгаалан өмгөөлөх эрхийг олгосон байна.
- Хянах шаардлагатай хуудсууд
- Майкл Жэксон
- АНУ-ын поп дуучин
- АНУ-ын хөгжимчин
- Дээд амжилтын эзэн
- АНУ-ын бүжигчин
- Дуу зохиогч
- Орчин үеийн ритм энд блюз дуучин
- Үзвэрийн уран бүтээлч
- Афроамерикийн соёлын хүн
- Грэммийн шагналтан
- Рок-н-Роллын алдрын танхим
- Эxо-Поп шагналтан
- Лос-Анжелесын хүн
- Америкчууд
- 1958 онд төрсөн
- 2009 онд өнгөрсөн