Майонез
Майонез (Франц: Mayonnaise)[1] нь өтгөн, цайвар шар өнгөтэй хольц ба тос, өндөгний шар цулцан, нимбэгний шүүс эсвэл цуу болон амт оруулагчаар хийдэг. Майонез нь өндөгний шартай бас маш амтлаг байдаг ч салат амтлагч биш юм.
Хийх арга
[засварлах | кодоор засварлах]Майонез нь лемоны жүүсээр эсвэл өндөгний шартай цууг хольж хутган гаргадаг байна. Харин өндөг (лекицины уусмалыг агуулдаг) нь хоорондын холбоог сайжруулдаг ба өтгөн зуурмаг байдалтай байлгадаг байна. Өндөгнөөс гадна тос бол дусал бүрийг түргэн холидог. Тосоо хурдан нэмснээр (эсвэл хангалттай, түргэн хутгаж байвал) 2 шингэний холилтыг хадгалдаг (холих технологиор). Гэвч эхлээд сүмсний жишгээр өтгөрүүлэх, тэгэхдээ тосыг багаар багаар хурдан нэмэх хэрэгтэй.
Тосоо бүр нэмж дууссаны дараа амт оруулагчаа хутгах хэрэгтэй. Хүнсний дэлгүүрт худалдааны майонез нь өтгөн бас илүү амттай байдаг нь холилтондоо байдаг ба гэртээ үүнийг хялбар хийж болох үйл явц нь холих технологи юм.
Гэрийн майонезыг хөргөгчинд 3-4 өдөрт хадгалдаг.
Худалдааны (АНУ-ын) хуулиар бол майонезанд өөх тос нь бүх жингийн наад зах нь 65%, харин хадгалах хугацаа нь 6 сар ба түүнээс их байх гэж заасан.
Түүх
[засварлах | кодоор засварлах]1756 онд Арман де Винеро дю Плесси Испанийн Маон боомтын орчимд Английн флотыг ялсны дараа нутагтаа майонезын жорыг авчирсан гэгддэг.
Тэрээр Английн талын ахлах тогоочийг ахлах тогоочоороо тавьж ялалтын баяраа өндөг болон сүмсний цөцгийгөөр баяжуулан тэмдэглэхээр болгожээ. Тэрээр гал тогоондоо цөцгийгүй гэдгээ санаж, ахлах тогоочдоо кремыг оливийн тосоор орлуулахыг захисан ба ийнхүү шинэ хоол хүнсний төрөл төржээ. Тэрхүү ахлах тогооч гүнгийн ялалтыг алдаршуулан Маоннез гэж сүмсээ нэрлэсэн юм байна.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]Wiktionary: Майонез – Энэ үгийг тайлбар толиос харна уу |
- Commons: Майонез – Викимедиа зураг, бичлэг, дууны сан