Манант ой
Манант ой
[засварлах | кодоор засварлах]Манант ой нь халуун орон эсвэл халуун бүсэд, ихэвчлэн мөнх ногоон ойд агуулагддаг ба уулсын орой хэсгээр байна. Их хэмжээний ус агаарт оршин байдаг. Манант ой нь жилийн ихэнх үед манангаар бүрхэгдсэн байх ба ихэнхдээ хучилагтай адил өндөрт, модны мөчирүүд нэгдсэн газар байна.
Манант ой модонд үргэлж намаг байх ба тэрхүү намаг нь газар болон томоохон ургамлуудыг бүрхсэн байдаг. Намагт ой модод ихэвчлэн салхи чийгшлийг манангаас холдуулж чадахааргүй газар буюу уулын бэл хэсгээр ургадаг юм.
Манант ой нь далайн түвшнээс 500-аас 4000 метрт оршдог. Ихэвчлэн манан ургамал ургах түвшинд байх газар үүсдэг, тэгснээр тэрхүү хэсэгт мананг ууршуулах нарны гэрэл бага байна. Нэлээд ургамлууд мананд орших дусал уснуудыг өөртөө шингээдэг. Мананд орших дусал уснууд нь модны навчис дээр дусал үүсч, дараа нь доорх газарт унаснаар үүсдэг.
Доогуур өндөрт байх халуун орны чийглэг ойтой харьцуулахад, манант ойд модны өсөлт багасч ишний нягтрал нэмэгдсэн байдаг, ерөнхийдөө модлог ургамлуудын ялгаа багасна. Энэхүү бүсэд байх моднууд нь ихэнхдээ доогуур өндөрт байх адил бүсийн ой моддоос намхан мөн илүү хүнд гаралтай бөгөөд ихэвчлэн хонхорхойтой хонгилууд болон салаа мөчрүүд нягт үүсгэн оройг нягтшуулсан байдаг. Тэдний мөчрүүд ихэсч буй өндрөөс болж жижигсэж, өргөсч мөн хатуурдаг.