Мансууруулах бодис

Мансууруулах бодис хэрэглэснээр бие организм болон сэтгэл зүйд нөлөөлж, улмаар түүнд өөрчлөлт оруулдаг химийн бодисыг хэлнэ. Мөн хоол хүнс, шим тэжээлийн дэмжлэг үзүүлдэг бусад бодисоос мэдээж ялгаатай. Мансууруулах бодисыг амьсгалах, тарилга хийх, тамхи татах, залгих, арьсан дээрх наалт, лаа, хэлэн доор уусгах замаар хэрэглэдэг.

Эм судлалын хувьд мансууруулах бодис нь тодорхой нэгэн бүтэцтэй химийн бодис бөгөөд амьд организмд хэрэглэхэд биологийн нөлөө үзүүлдэг. Эм зүйд хэрэглэгддэг мансууруулах бодисыг эмийн эмчилгээ гэх бөгөөд энэ нь өвчнийг эмчлэх, урьдчилан сэргийлэх, оношлох эсвэл дархлаа дэмжихэд ашиглагддаг химийн бодис. Уламжлалт мансууруулах бодисыг эмийн ургамлаас гарган авдаг байсан бол сүүлийн үед органик нийлэгжилтээр гаргаж авдаг болсон. Эмийн мансууруулах бодисыг тодорхой хугацаагаар эсвэл архаг эмгэгийн үед тогтмол хэрэглэж болно.

Эмийн мансууруулах бодисыг ихэвчлэн түүнтэй ижил химийн бүтэц, үйл ажиллагааны механизмтай (биологийн зорилтот бүлэгт холбогддог), зарим өвчнийг эмчлэхэд ашигладаг эмийн бүлэгт ангилдаг. Эмийн ангиллын хамгийн өргөн хэрэглэгддэг систем болох Анатомийн Эмчилгээний Химийн Ангиллын Систем (ATC) нь мансууруулах бодист ATC код өгдөг буюу энэ нь ATC системийн тодорхой эмийн ангилалд үсэг, тоон кодтой. Өөр нэг томоохон ангиллын систем бол Биофармацевтикийн Ангиллын Систем юм. Энэ нь эмийг уусах, нэвчих, шингээх чадвараар нь ангилдаг.