Jump to content

Манхэттен

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Манхэттэн (Нью-Йорк)-с чиглүүлэгдэв)
Манхэттэн дүүргийн далбаа

Манхэттэн (англи. Manhattan [mænˈhætən]) АНУ-ын Нью-Йорк хотын түүхэн төв хэсэг бөгөөд тус хотыг бүрдүүлдэг 5 дүүргийн (англи. Borough) нэг юм.

Манхэттэн боро-д Дэлхийн худалдааны төв, Эмпайер-стейт-билдинг, Крайслер-билдинг, Вулворт-билдинг, Метлайф-тауэр, Уолл-стрит- 40, Рокфеллерын төв зэрэг тэнгэр багантсан барилгууд байдаг.

Манхэттен дүүргийг багтаадаг Нью-Йорк хотын талбай — 59,47 км². Манхэттен арлын талбай 58,8 км², хүн ам нь 1,619 сая (2012 онд). Энэ нь АНУ-ын хамгийн хүн ам шигүү суудаг дүүрэг юм.

Манхэттенээс гадна Нью-Йорк хотын бүрэлдэхүүнд дахин 4 боро (хотын тойрог) 1898 онд нэгтгэж нэг хот болсон түүхтэй. Үүнээс өмнө Нью-Йорк (өмнө — Шинэ Амстердам) хотод зөвхөн Манхэттен ордог байжээ.