Мари Пьерс

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Мари Пьерс
Mary Pierce.JPG
Улс ФранцФранц Франц
Амьдардаг газар АНУ, Флорида, Сарасота
Төрсөн огноо 1975 оны 1 сарын 15 (1975-01-15) (43 настай)
Төрсөн газар Канад, Кэбэк, Монреаль
Өндөр 1.78 м
Жин 68 кг
Мэргэжилд шилжсэн 1989 оны 3 сар
Тоглолтын хэв маяг Баруун
Нийт шагналын мөнгө US$9,793,119
Ганцаарчилсан
Амжилт 511–237
Түрүүлсэн тэмцээн 18 ЭТХ, 2 ОУТХ
Оргил чансаа №3 (1995 оны 1 сарын 30)
Их Дуулга
Австралийн нээлттэй тэмцээн Т (1995)
Францын нээлттэй тэмцээн Т (2000)
Вимблдон 1/8 (1996, 2005)
Америкийн нээлттэй тэмцээн Ш (2005)
Хос
Амжилт 197–116
Түрүүлсэн тэмцээн 10 ЭТХ, 4 ОУТХ
Оргил чансаа №3 (2000 оны 7 сарын 10)
Сүүлд шинэчилсэн: 2007 оны 1 сарын 15.

Мари Пьерс (фр. Mary Pierce, 1975 оны 1 сарын 15-нд Монреальд төрсөн) нь Франц-Америкийн мэргэжлийн теннисчин юм. Тэрээр Франц, Канад, Америкийн Нэгдсэн Улсын иргэншилтэй ч Францын нэрийн өмнөөс тэмцээн уралдаануудад оролцдог.

Пьерс ганцаарчилсан болон хос төрлөөр тус бүр 2, нийт 4 Их Дуулга хүртэж байв. Ганцаарчилсан төрлөөр Их Дуулгын тэмцээнүүдэд нийт 6 удаа шигшээ тоглолтод шалгарч байснаас хамгийн сүүлд 2005 онд Америкийн нээлттэй тэмцээн, Францын нээлттэй тэмцээний шувтаргад шалгарч байжээ. 1995 оны Австралийн нээлттэй тэмцээн, 2000 оны Францын нээлттэй тэмцээний аварга. Мөн 2005 онд Вимблдоны холимог хосын төрөлд тэргүүлж, нийт 3 удаа Их Дуулгын шигшээд шалгарчээ. ЭТХ-ны тэмцээнүүдэд ганцаарчилсан төрлөөр 18, хос төрлөөр 10 тэмцээнд түрүүлж байв.

References[засварлах | edit source]

Гадны холбоосууд[засварлах | edit source]

 Commons: Мари Пьерс – Викимедиа зураг, бичлэг, дууны сан