Мастер Маргарита хоёр

Анхны хэвлэл

Мастер Маргарита хоёр (орос. Ма́стер и Маргари́та) нь Оросын зохиолч Михаил Булгаковын роман юм. Сталины дэглэмийн үед, 1928-1940 оны хооронд бичигдсэн тус роман нь 1966-67 онд хасаж танасан байдалтайгаар Москва сэтгүүлд цувралаар хэвлэгдсэн. Улмаар 1967 онд Парис хотод анх удаа ном болон хэвлэгджээ. Гэхдээ шүүлтүүрт өртөж хасагдсан хэсгүүдийг багтаасан гар бичмэл хувилбар нь уншигчдын гараас гарт дамжин тархаж байсан бөгөөд тэдгээр хэсгийг нь багтаасан бүтэн хувилбараараа 1969 онд Франкфурт хотноо анх хэвлэгдсэн юм. Үүнээс хойш хэд хэдэн хэл рүү орчуулагдсан бөгөөд монгол хэлээр мөн хэвлэгдсэн.

Романд, шашингүй үзэлт Зөвлөлт Холбоот Улсад чөтгөр зочилж буй талаар гардаг. Тус роман нь 20-р зууны шилдэг романуудын нэгд тооцогддог билээ.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Мастер Маргарита хоёр – Викимедиа зураг, бичлэг, дууны сан