Jump to content

Мах импексийн хувьчлалтай холбоотой будилаан

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Мах импекс компаний хувьчлал нь будилаантай хууль бус болсон гэж үздэг байна. Учир нь УИХ 1999 оны 7 дугаарс сард хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаалтад “Мах Импекс” ХХК-ийг оруулсан байсан ч 1999 оны 8 дугаар сард “Мах Импекс”-ийн төрийн өмчийн хэсгийг Х.Баттулга хувьчилж авсан байдаг. Хувьчилж авахдаа хууль зөрчин “Эрдэнэт” үйлдвэрээс ОХУ-ын цахилгааны төлбөрт өгөх ёстой байсан 3 сая ам.доллараар авчээ. УИХ-аас томилогдсон ажлын хэсэг “Мах Импекс”-ийн хувьчлалыг шалгаад хууль бус гэж тогтоосон боловч УИХ-аар хэлэлцээгүй байна. Энэхүү үйлдлийн цаана Ц.Элбэгдорж, тухайн үеийн Ардчилсан холбоо эвслийн өндөр албан тушаалтнууд байсан гэж яригддаг. Х.Баттулга “Мах Импекс”-ийг 20 гаруй тэрбум төгрөгөөр үнэлэгдэж байхад нь зориуд үнэгүйдүүлж, 2 гаруй тэрбум төгрөгөөр хувьчилж авсан байна.