Меткальфийн хууль
Сүлжээний ашигтай байдал нь системд холбогдсон хэрэглэгчдийн тооны квадраттай (n²) тэнцүү гэдгийг Меткальфийн хууль харуулдаг. Жеорж Гилдэр 1993 онд энэ томёог энэ хэлбэрт нь оруулсан бөгөөд дараагаар нь Роберт Меткальф Интернэттэй холбоотойгоор гаргасан. Меткальфийн хууль нь анх 1980 онд хэрэглэгчдээс хамааруулсан байдлаар биш, харин “нийцтэй харилцааны төхөөрөмж”(факс, гар утас гэх мэт)-үүдийн хамаарлыг илүү харуулсан байдлаар гарч ирж байсан. Анхны зорилго нь интернэт худалдан авалт болон холболтыг тодорхойлох байсан учир бүр сүүлд интернэт дэлхий даяар тархаж түгээмэл болсон хойно л хэрэглэгчид болон сүлжээнүүдэд энэ хууль тархсан байна. Энэ хууль нь мөн компаниуд нэг нэгэнтэйгээ нэгдэхэд бас эдийн засаг, бизнесийн менежментэнд ашиглагддаг.
Сүлжээний нөлөө
[засварлах | кодоор засварлах]Меткальфийн хууль нь интернэт, нийгмийн сүлжээ, www(World Wide Web) гэх мэтчилэн маш олон харилцааны технологи болон сүлжээнүүдийн сүлжээний нөлөөг тодорхойлдог. АНУ-ын Рийд Хундт Харилцаа Холбооны Хорооны хуучин захирал “Энэ хууль Интернэтийг хэрхэн ажилдаг талаар маш ойлгомжтой ойлголт өгдөг” хэмээсэн байна. Меткальфийн хууль нь математик аргачлалаар сүлжээний уулзварын онцгой холболтын тоо буюу (n-1)/2-той асимптотикоор тэнцүү n²-той тэнцүү юм. Энэ хууль жишээгээр ихэвчлэн факсын машиныг авч үздэг: факс машин дангаараа ямар ч үнэ цэнэгүй, гэхдээ сүлжээнд факс машин төдий чинээ олон байна тэр хэмжээгээр факс машинуудын үнэ цэнэ нэмэгддэг. Учир нь тус сүлжээн дэх мэдээлэл авдаг, явуулдаг хэрэглэгчдийн тоо өсдөг учраас үүнийгээ дагаад үнэ цэнэ нь нэмэгдэж байгаа юм. Үүнтэй адилаар нийгмийн сүлжээнд ч бас хэрэглэгчдийн тоо хэр их байна гэдгээс хамааран илүү үнэ цэнэтэй нийгмийн сүлжээ болдог.
Хязгаарлалтууд
[засварлах | кодоор засварлах]Сүлжээний үнэ цэнийг тооцоолох математик аргачлал буюу Меткальфийн хуулиар зөвхөн технологи талаас холбогдож буй хүмүүсийг тооцдог нь дутагдалтай байдаг. Гэсэн хэдий ч нийгмийн сүлжээний ашиг тус нь уулзвар дахь холбооны тооноос хамаардаг. Хэрвээ сүлжээний томоохон хэсгүүд хоорондоо хэлний асуудлаас болоод аль эсвэл бусад асуудлуудаас болоод холбогдохгүй байвал ашиг тус нь бага байж магадгүй юм. Цаашилбал, Меткальфийн хууль нь уулзвар болгоны үнэ цэнэ n нь шууд үр ашигтайгаа тэнцүү. Жишээ нь нэг факс машиныг 50 хүн, хоёрдахь нь түүний талд, гуравдахь нь түүний 3ний нэгд, гэх мэтчилэн ашигладаг гэвэл нэмэлт холбоосуудын харьцангуй үнэ цэнэ нь буурна. Үүнтэй адилаар нийгмийн сүлжээнд сүүлд хэрэглэгчээр орсон хүмүүс эхэнд орсноосоо багаар ашигладаг гэвэл нэмэлт хэрэглэгч бүрийн үр ашиг буурч ерөнхий сүлжээний хэрэгцээт байдлыг бууруулдаг.
Өөрчлөгдсөн загварууд
[засварлах | кодоор засварлах]Нийгмийн сүлжээний орчинд Меткальфийг оролцуулаад маш олон хүмүүс өөрчлөгдсөн загвар болох (n x logn)-ыг n²-оос илүүтэйгээр ашигладаг гэдгээ илэрхийлсэн. Рийд болон Одлизко нар Меткальфийн хууль дахь сүлжээ болон тэдгээр нь яаж холбогдохыг уншиж чадах нэгний харилцааг илэрхийлсэн боломжит харьцааг тодорхойлсон.
Бодит өгөгдөлийн баталгаа
[засварлах | кодоор засварлах]Меткальфийн хуулийн талаар олон асуудал бий ч ямар ч бодит өгөгдөлтэй эсэргүүцсэн эсвэл дэмжсэн баримт 30-аас дээш жилийн хугацаанд байгаагүй. Нидерландын судлаачид Европын олон жилийн интернэтийн хэрэглээний зурвасыг задлан дүгнэж чадсан. Мөн n-ийн бага хэмжээний үнэ цэнэд n², n-ийн томоохон үнэ цэнэд (n x log n)-ийг ашигладагыг олж мэдсэн. Хэдэн сарын дараагаар Меткальф өөрөө баталгааг нь гаргасан. Тэрээр 10н жилийн турш Facebook-ын өгөгдөлийг Меткальфийн хуульд (загвар нь n²) тааруулахын тулд ашигласан. 2015 онд Жан, Лүй, Шү нар Меткальфийн үр дүнг Tencent (Хятадын хамгийн том нийгмийн сүлжээний компани) болон Facebook-ийн бодит өгөгдлүүдээр баяжуулсан. Тэдний ажил нь Меткальфийн хууль зөвхөн дэлхий дахинд ашиглагддаг Facebook-д хэрэглэгддэг биш, ихэвчлэн Хятадын иргэд хэрэглэдэг Tencent-д хэрэгжиж болохуйц гэдгийг харуулсан.
Ном зүй
[засварлах | кодоор засварлах]- Carl Shapiro and Hal R. Varian (1999). ''Information Rules''. Harvard Business Press. ISBN 0-87584-863-X
- Simeon Simeonov (July 26, 2006). "Metcalfe's Law: more misunderstood than wrong?". HighContrast: Innovation & venture capital in the post-broadband era.
- James Hendler and Jennifer Golbeck (2008). "Metcalfe's Law, Web 2.0, and the Semantic Web" (PDF).
- Bob Briscoe (July 2006). "Metcalfe's Law is wrong". Retrieved 2010-07-25.
- R. Tongia. "The Dark Side of Metcalfe's Law: Multiple and Growing Costs of Network Exclusion" (PDF). Retrieved 2010-07-25.
- "Guest Blogger Bob Metcalfe: Metcalfe's Law Recurses Down the Long Tail of Social Networks". 18 August 2006. Retrieved 2010-06-20.
- Rahul Tongia and Ernest Wilson (September 2007). "The Flip Side of Metcalfe's Law: Multiple and Growing Costs of Network Exclusion"
- Madureira, António; den Hartog, Frank; Bouwman, Harry; Baken, Nico (2013), "Empirical validation of Metcalfe's law: How Internet usage patterns have changed over time", Information Economics and Policy, doi:10.1016/j.infoecopol.2013.07.002
- Metcalfe, Bob (2013). "Metcalfe's law after 40 years of Ethernet". IEEE Computer.
- Zhang, Xing-Zhou; Liu, Jing-Jie; Xu, Zhi-Wei (2015). "Tencent and Facebook Data Validate Metcalfe's Law". JOURNAL OF COMPUTER SCIENCE AND TECHNOLOGY. doi:10.1007/s11390-015-1518-1.
Нэмэлт материал
[засварлах | кодоор засварлах]- Smith, David; Skelley, C. A. (Summer 2006), "Globalization Transformation" (PDF), Tennessee Business Magazine: 17–19
- Briscoe, Bob; Odlyzko, Andrew; Tilly, Benjamin (July 2006), "Metcalfe's Law is Wrong", IEEE Spectrum.