Jump to content

Мехатроник

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Мехатроникийн хамрах хүрээ

Мехатроник нь механик, электроник болон мэдээлэл зүйн салбар хоорондын харилцаа холбоог мехатроникийн систем дэхь эд анги дээр судлаx ухаан юм. Мехатроник (mechanical engineering/electronic engineering) нь нийлмэл үгээс бүтсэн ухагдахуун юм. Yaskawa Electric Corporation компани нь аж үйлдвэрлэлийн зориулалт бүхий роботыг үйлдвэрлэгч дэлхийн томоохон компаниудын нэг бөгөөд анx 1969 онд нарийн багаж төхөөрөмжийн техникийн үйлдвэрлэлд хэрэглэж эхэлсэн байна. Сүүлд мэдээлэл зүйн салбар нэмэгдэж орсон бөгөөд орчин үед мэдээлэл зүй чухал хэсгүүдийн нэг болсон. Орчин үеийн техник технологийг мехатроникгүйгээр төсөөлөхийн аргагүй юм. Мехатроник нь электромеханик, нарийн багаж төхөөрөмжийн техник, микросистемийн техник болон адаптрониктэй нягт холбоотой. Мехатроникийг үндсэн гурван чухал салбарт хувааж болно. Үндсэн хэсэг нь Механик дараах гол хэсэг нь электроник ба энэ хоёрыг холбох туслах салбар нь информатик буюу мэдээлэл зүй болно.