Jump to content

Мирослав Гермашевски

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Мирослав Гермашевски

Мирослав Гермашевски (польш. Mirosław Hermaszewski; 1941 оны 9-р сарын 15-нд төрсөн) Польшийн анхны бөгөөд цорын ганц сансрын нисэгч. Генерал.

Нацист Германы эзлээд байсан Ровен мужийн (Волынь), польшийн Липники тосгонд (өнөөгийн Украин) төрсөн байна. Дэлхийн хоёрдугаар дайны үед түүний эцэг Роман Гермашевски польшийн Липников тосгоны өөрийгөө хамгаалах хөдөлгөөний удирдагчийн нэг байжээ. Тэрээр Владислав Гермашевски гэж нэг ахтай.

Демблины цэргийн нисэхийн сургууль 1964 онд төгссөн бөгөөд Варшав хотод Жанжин штабын Цэргийн академи 1971 онд дүүрэгсэн байна. Бүгд Найрамдах Польш Ард улсын Агаарын цэргийн сөнөөгч онгоцны ангид алба хаасан.

1976 оноос ЗХУ-ын Ю.Гагарины нэрэмжит Сансрын нисэгч бэлтгэх төвд "Интеркосмос" хөтөлбөрийн хүрээнд суралцсан байна. Тэрээр "Союз-30" сансрын хөлөг болон тойрог замын "Салют-6" станцад судалгааны сансрын нисгэгчээр ниссэн (1978 оны 6-р сарын 27 - 7-р сарын 5); нислэгийн үргэлжилсэн хугацаа 7 хоног 22 цаг 2 минут 59 секунд.

2000 оноос тэтгэвэртээ суусан бригадын генерал. Сайн дурын үндсэн дээр Сансар судлалыг сурталчилдаг.