Мичиган нуур
Appearance
Мичиган нуур буюу Мишиген (англ. Lake Michigan [ˈleɪkˈmɪʃɨɡən]) гэж дууддаг АНУ-ын умард хэсэгт орших цэвэр устай Умард Америкийн Их нууруудын нэг нуур.
Мичиган нуур 58 016 км² (зэргэлдээ Гурон нуурнаас арай бага) талбай эзэлдэг, урт нь 517 км, хамгийн өргөн хэсэг нь 190 км. Далайн түвшингээс 176,42 м (Гурон нууртай адил) өндөрт байдаг бөгөөд гүн нь 281 метр ажээ.
Жилийн 4 сард мөсөн бүрхүүлтэй байдаг. Бивер, умард Маниту, өмнөд Маниту зэрэг хэд хэдэн аралтай. Манисти, Маскигон, Гранд-Ривер, Каламазу, Меномини зэрэг жижиг голууд Мичиган нуурт зутагдаг.