Jump to content

Мишигийн Чимэддорж

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Мишигийн Чимэддорж
Төрсөн
ХарьяалалМонгол
БоловсролДундговь аймгийн дунд сургууль Улсын Багшийн Дээд Сургууль
МэргэжилМатематик, физикийн багш

Боловсрол судлаач

Боловсролын удирдлагын менежер
Шагналууд Монголын гавьяат багш

Мишигийн Чимэддорж нь Монголын Эмнести Интернэшнл байгууллагын гишүүдийн анхны гишүүний нэг. Хүний эрхийг хамгаалах, үйлдвэрчний хөдөлгөөнийг хөгжүүлэн бэхжүүлэх, залуучуудыг сурган хүмүүжүүлэх үйлсэд манлайлж, хүний эрхийн хууль эрх зүйн орчинг сайжруулахад идэвхитэй оролцдог хүний эрхийг хамгаалагч зүтгэлтэн.

 Монголын гавьяат багш Мишигийн Чимэддорж нь 1949 онд Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт төрсөн. Тэрээр 1968 онд Дундговь аймагт Ерөнхий боловсролын сургууль дүүргэж, 1972 онд Улсын Багшийн Дээд Сургуулийг/одоогийн МУБИС/ математик-физикийн багш мэргэжлээр төгссөн. Математик, физикийн багш, боловсрол судлаач, боловсролын удирдлагын менежер мэргэжилтэй. Олон улсын хүний эрхийн сургалтын аргазүйч. Сурган хүмүүжүүлэх ухааны дэд доктор. Олон Улсын Дээд Боловсролын Академийн менежментийн ухааны хүндэт доктор цолтой. МУИС, МУБИС, Удирдлагын Академид мэргэжлээ дээшлүүлж суралцсаны дээр Белоруссын Минск, Гродно, Оросын Москва, Малайзын Куала-Лумпур, ХБНГУ-ын Берлин, БНСУ-ын Сөүл зэрэг хотуудад Эдийн засаг, хөдөлмөрийн харилцаа, ҮЭ-ийн ба хүний эрх, хүний нөөц, зах зээлийн үеийн хөдөлмөр эрхлэлт, боловсролын хөгжлийн асуудлаар суралцаж мэргэжлээ дээшлүүлсэн. М.Чимэддорж нь 1972-1993 онуудад дунд сургуульд математик-физикийн багш, менежер, сургуулийн захирал, аймаг, нийслэлд боловсролын байгууллагын дарга, Ардын Боловсролын Яаманд ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга, 1993-2008 онд Монголын Боловсрол, Шинжлэх ухааны ҮЭ-үүдийн холбооныдарга, ерөнхийлөгч, МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч, ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчийн ажлыг эрхэлж төр, нийгмийн салбарт 40 шахам жил ажилласан.

2009 онд тэтгэвэрт гарснаас хойш боловсролын хувийн салбарт ажиллаж байнаМонголын Эмнести Интернешнл байгууллагын удирдлага, ажилтнуудтай 1994 оноос хойш тасралтгүй хамтран ажиллаж, МЭИ-ийн гишүүнээр 1997 онд элссэнээс хойш МЭИ-ийн үйл ажиллагаанд тасралтгүй оролцож, сургалт семинаруудыг хамтран зохион байгуулж ирсэн ба МЭИ-ийн Удирдах зөвлөлийн гишүүнээр 1998, 2007, 2010 онуудад 3 удаа сонгогдсон.

МЭИ-ийн хурал, уулзалт, сургалт, семинаруудад тогтмол оролцож МЭИ-д ҮЭ-ийн бүлгээс сургалт явуулж хөрөнгө оруулалт хийсэн ба сан арвижуулах төсөл, хөтөлбөрүүдэд тогтмол оролцож ирсэн. Мөн кампанит ажил, бусад арга хэмжээнүүдэд гишүүдээ тогтмол хуваарьтайгаар оролцуулдаг. ҮЭ-ийн болон ЭИ зэрэг хүний эрхийн байгууллагуудад 32 жил сонгуульт ажил эрхэлсэн.

Зөвлөх үйлчилгээний туршлага:

Дараах хууль, дүрмүүдийн ажлын хэсэгт оролцож бие даасан санал боловсруулж өгсөн

• Боловсролын тухай хууль,

• Бага дунд боловсролын тухай хууль,

• Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай,

• Хөдөлмөрийн тухай хууль,

• Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль,

• Жендерийн тухай хууль,

• Шинжлэх ухааны Академийн эрхзүйн байдлын тухай,

• Шинжлэх ухаан, технологийн тухай хууль,

• Шинжлэх ухааны талаар төрөөс баримтлах бодлого,

• Шинжлэх ухааны ёсзүйн дүрэм,

• Шинжлэх ухааны ёсзүйн хорооны дүрэм,

• Багш нар, шинжлэх ухааны салбарын ҮЭ-ийн гишүүдэд зориулан ажилтнуудын хөдөлмөр, нийгмийн хамгаалалын чиглэлийн асуудлыг хөндөж өргөн агуулгатай гардаг “Гэгээ”сониныг 8 жил эрхлэн гаргаж байсан.

Сургалт зохион байгуулах туршлага:

1.2002 онд “21 дүгээрзуунычанартайболовсролбабагшийн хөгжил ”сэдэвт Зүүн болон Өмнөд Азийн 7 орны багшнар, эрдэмтэдийн оролцоотой Олон улсын бага хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулсан.

2.Их дээд, дунд сургууль, цэцэрлэгийн багш нар, эрдэм шинжилгээний ажилтан, удирдах ажилтны эрхзүйн боловсрол, мэдлэгт зориулж МУБИС, ХААИС, ЭМШУИС, ШУТИС, ШУА-ийн хүрээлэнгүүдийн захиралууд, салбарын ба тэнхмийн эрхлэгчдэд зориулсан эрхзүйн сургалтыг 1998-2007 онуудад 17 удаа зохион байгуулж түүнд давхардсан тоогоор 540 гаруй удирдах ажилтан, багш, ЭШ-ийн ажилтан, бусад хүмүүсийг хамруулсан нь тухайн байгууллагуудад хөдөлмөрийн эрхзүйн зөрчил гаргахаас сэрэмжилсэн, хөдөлмөрийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, их дээд сургуулийн багш, эрдэм шинжилгээний ажилтны академик эрхийг хүлээн зөвшөөрүүлэхэд түлхэц өгсөн. Энэ чиглэлээр ШУА-ийн хүрээлэнгүүдийн эрдэм шинжилгээний ажилтны уулзалт, ярилцлага, хэлэлцүүлэг, зөвлөгөөн 10 гаруй удаа зохион байгуулсан.

3.ЕБС, цэцэрлэгийн багш, ажилтны сургалтыг тусгай хөтөлбөрөөр Хүний эрх, эрх чөлөө, хөдөлмөрийн харилцаа, хөгжил, түншлэл, нийгмийн асуудлаар жил бүр 320-400 цагийн сургалтыг 1993-2005 онуудад зохион байгуулсан.

4.Хүний эрхийг хангах чиглэлээр орчин үеийн ҮЕ-ийн удирдагчдын Канадын Жон Томпсоны сургалтад 1998 онд Малайзад хамрагдан суралцаж олон улсын хүний эрхийн сургагч аргазүйч болсон

5. Мөн дотооддоо хүний эрхийн сургалтад 40 гаруй удаа хамрагдсан бөгөөд өөрөө 4000 гаруй цагийн сургалт зохион байгуулсан.

Бодлогын нөлөөллийн туршлага:

М.Чимэддорж нь Боловсрол, шинжлэх байгууллагуудын хөгжил, тэнд ажиллагчдын эрхийн харилцааг зохицуулах, ҮЭ-ийн гишүүдийн нийгмийн олон асуудлыг зохистой шийдвэрлүүлэхийн төлөө төр, олон нийтийн дээд шатны дараах байгууллагуудад сонгуульт үүргийг гүйцэтгэж хүлээж ирсэн. Үүнд:

• Олон улсын Эмнести байгууллагын Монгол дахь салбарын удирдах зөвлөлийн дэд даргаар 1998, 2007, 2010 онд 3 удаа сонгогдож байсан. Мөн ЭИ-ийн ҮЭ-ийн бүлгийн даргаар одоо болтол (1997-2019)

• УИХ-ас байгуулдаг Нйигмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүн(1996-2008)

• Эрүүл мэндийн даатгалын салбар зөвлөлийн гишүүн(1996-2008)

• Хөдөлмөр нийгмийн зөвшлийн 3 талт үндэсний хорооны гишүүн (1994-2008)

• Жендерийн тэгш байдлын үндэсний хорооны гишүүн(2004-2007)

• Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн гишүүн (2003-2007)

• Боловсролын сайдын зөвлөлийн гишүүн (1989-1993, 1996-2000)

• Монгол улсад хүний эрхийг хангах үндэсний хорооны гишүүн(2004-2007)

• Хүний эрхийн үндэсний комиссын ОТБЗ-ийн гишүүн (2002-2007)

• ХААЭА-н үндэсний хорооны гишүүн (2004-2008)

• Хүүхдийн хөдөлмөрийн асуудлаарх үндэсний зохицуулах хорооны гишүүн (2000-2008)

• Мэргэжлийн ур чадварын шалгалтын төв комиссын гишүүн, (2004-2008)

• Эмнэлэг хөдөлмөрийн төв комиссын гишүүн (2004-2010)

• Мэргэжлийн боловсрол сургалтын үндэсний хорооны гишүүн, (2004-2008)

• МҮЭХ-ны тэргүүлэгч(1993-2008) зэрэг сонгуульт үүрэг хүлээж байсан.

• Хэд хэдэн дээд сургуулийн удирдах зөвлөлийн дарга, гишүүнээр ажиллахдаа сургуулийг эрдэмжүүлэх, багшийн хөгжлийг хангах, судалгаа шинжилгээний ажлын үр өгөөжийг дээшлүүлэх талаар анхаарал тавьж ирсэн.

 Монголын гавьяат багш

  • МҮЭХ-ны дээд шагнал “Хөдөлмөрийн хүний төлөө”медаль,
  • Могнолын Эмнести Интернейшнл байгууллагын “Хүний эрхийн төлөө тууштай тэмцэгч”тусгай шагнал

Гарын авлага, ном товхимол

[засварлах | кодоор засварлах]

1. Хүүхдийн хөдөлмөр, Үндсэн ойлголтууд ба үйл ажиллагааны чиглэл, УБ., 2004.

2. Хамтын гэрээ, хөдөлмөрийн гэрээ №3. УБ. 1998

3. “Шинэзуун, багш, ҮЭ-ийн хөгжил”МГҮЭХ, УБ, 2004.

4. ”Багшийн статуст хамаарах зөвлөмж” , №6. Орчуулгын редактор М.Чимэддорж. УБ.,

5. Бүх шатны сургуулийн багш нарын эрх зүйн боловсролд УБ. 2004.

6. “ҮЭ-ийнхэнд тусламж” ¹1, ¹2 1997, 1998.

7. “Хөдөлмөрийн эрх зүйн холбогдолтой хууль тогтоомжийн эмхэтгэл” ред. 1600х.. 1999.

8. Ред: “Ардчилал, шинэчлэлийнзамаар: БШУ-ныҮйлдвэрчнийэвлэлүүд”УБ., 2010.

9. ред.МҮЭ-ийн XYIII их хурал, гарын авлага, УБ., 2004.

10. Хууль, хөдөлмөрийн харилцаа, гарын авлага. УБ.,1995

11. ред.зөвлөл: Чимэддорж М. нарын Монголын үйлдвэрчин, УБ.,2007

12. Хөдөлмөрийн харилцаа. УБ. 1996.

13. Дэлхийн багш нарын өдөр УБ. 2002.

Судалгаа, шинжилгээний илтгэл:

1. Чимэддорж М. “Хүүхдийн хөдөлмөр”-ийн асуудалд (судалгаа, үр дүн ) №5, 49-58х. 2010.

2. Чимэддорж М. “Багшийн хөдөлмөрийн үнэлэмжийн зарим асуудал” №6, 2011.

3. Чимэддорж М. Шинэ иргэншил дээд сургуульд “Иргэний боловсрол”хичээл заасан туршлага, судалгаа, үрдүн №8, 2015

4. Монгол улсын иргэдийн боловсрол, соёлыг дээшлүүлэх, нийгмийн амьдралын олон талт оролцоог нэмэгдүүлэх, шинэ хандлага бий болгох зорилгоор “Иргэний боловсрол”сургалтын 32 цагийнхөтөлбөрболовсруулансудалгаа туршилт явуулж 8 жилийн ажлын үр дүнг үнэлж цэгнэж үзсэн. 2014 оноос БШУ-ны сайдын тушаал гарч нийт их, дээд сургуулиудад “Иргэний боловсрол”хичээл заагдахаар болсон.

Радио хичээл, кино, үзэсгэлэн, сонин, бусад:

1. Хүүхдийн хөдөлмөрийн асуудлаар хийсэн судалгааны үр дүнгээр баримтат кинонд зөвлөхөөр,

2.Хүүхдийн хөдөлмөрийн асуудлаар хийсэн судалгааны үр дүнгээр радиогийн 24 цуврал хичээл, ярилцлага.

Хүний эрх, үэ-ийн хөдөлгөөн, хөдөлмөрийн харилцааны сэдвээр:

1.“Монголын боловсрол дахь хямрал ба багш нарын ҮЭ-ийн үйл ажиллагаа” МГҮЭХ, 1995.

2.“Монголын боловсрол, шинжлэх ухааны ажилтны ҮЭ-ээс чанартай боловсролын төлөө явуулах үйл ажиллагаа”МГҮЭХ, 1996.

3.“Монголын багш нар, эрдэм шинжилгээний ажилтны бие даасан байгууллагын өнөө ба ирээдүй. ” МГҮЭХ, 1996.

4.“Багшийн цалин орлогыг ялгавартай нэмэгдүүлэх үндэслэл, арга зам”илтгэл. УБ., 1996.

5.“Багш нарын эрүүл мэндийг хамгаалах, зохистой амруулах тухай”илтгэл. УБ., 1997.

6.“Багшийн ажиллах амьдрах орчин нөхцөл, түүнийгсайжруулахболомж”илтгэл. УБ., 1997.

7.“Боловсролын салбарын аливаа хувьчлалын талаарх санал, хэрэгжүүлэх арга хэмжээний судалгаа, дүгнэлт”илтгэл. УБ., 1997.

8.“Хөдөлмөрийн хамтын маргааныг хэрхэн үүсгэх ба зохицуулах нь” 1997

9.“ЕБС, хүүхдийн цэцэрлэгт ажиллагчдын нийгэм, эдийн засгийн ашиг сонирхлыг хамгаалахад хамтын гэрээ, түүний үүргийгдээшлүүлэх боломж” илтгэл. УБ. 1997.

10.“Шинжлэх ухааны салбарт ажиллагчдын нийгмийн баталгааны тухай” илтгэл. 1998.

11.“Багшийн нийгмийн асуудалд нөлөөлөх хүчин зүйлийн судалгаа”илтгэл. УБ., 1998.

12.“Дэлхийн багш нарын өдөр–Эрх чөлөөний өдөр” тайлбар өгүүлэл. УБ. 1998.

13.“Эвлэлдэн нэгдэх эрх чөлөө”, 1998.

14.“Монголын багш нар, шинжлэх ухааны ажилтны бие даасан байгууллагын өнөө ба ирээдүй”, МБШУҮЭХ, 1998.

15.“Багшийн мэргэжил мэдлэгийг өргөтгөх нь нийгмийн асуудлын салшгүй хэсэг мөн” илтгэл. УБ., 1998.

16.“Багшийн хөдөлмөрийн эрүүл ахуй, ажиллах орчин”илтгэл. УБ., 1998.

17.“Багшийн нэр хүндэд ур чадварын өсөлт нөлөөлөх нь”илтгэл. УБ., 1999.

18.“Багш нарын бодит орлогыг нэмэгдүүлэх боломж” судалгааны илтгэл. УБ., 1999

19.“Зах зээлийн нөхцөл дэх дээд сургуулийн багшийн нийгмийн хамгааллын асуудал” илтгэл, 1999.

20.“Хамтын гэрээгээр зохицуулах харилцаа, гэрээний нөхцөл” 1999

21.“Багш нарын цалин хөлсний тогтолцоо”илтгэл. УБ., 2000. 2002.

22.“Боловсролын салбарт ажиллагчдын хөдөлмөр, нийгмийн тулгамдсан асуудал”. ХДС дээр болсон ЭШБ хуралд тавьсан илтгэл. УБ. 1997.

23.“Нийгмийн түншлэл ба хөдөлмөрийн хөлс” 2000.

гэх мэт 100 гаруй итгэл бичсэн.

Олон улсын хүний эрхийн Монголын Эмнести Интерншл байгууллагын захиалгаар:

1.Эмнести интернешнл байгууллага 50 жилд МЭИ-ийн хуралд тавьсан илтгэл. 2011.5.28

2.Хүний эрхэд суурилсан хөдөлмөрийн харилцаа, зохицуулалт. МЭИ-ийн бүлгүүдийн хурал, Баянзүрх дүүргийн ТББ, хууль хяналтын байгууллагын төлөөлөгчид, иргэдэд. 2002.1.6.2003.

3.Эдийн засаг нийгэм соёлын эрхийн тухай олон улсын пакт, түүний үзэл санаа, хэрэгжүүлэх арга зам . 2000-2012 онуудад 5 удаа цуврал болгон тавьсан илтгэлүүд

4.Хүний эрхийн төлөө тэмцэх нь хамтын хариуцлага мөн

5.Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт

6.“Хөдөөорон нутаг, хот айл, малчдад зориулсан хүний эрхийн сургалтад шинэ хандлага нэвтрүүлэх арга зүйн асуудал”илтгэл, сургалтынматериал. 2004-2009

7.Хүний аюулгүй байдалд хэн аюул учруулдаг вэ: 2002.1.4

8.Хүний эрхэд суурилсан боловсрол2002.4.2

9.Хүний хөгжил ба хүмүүсийн амьжиргаа2011.07.16

10.Хүний эрхийг хамгаалагчид хэрхэн юу хийдэг вэ, 2006

11.Чөлөөт бие хүний эрхэм зорилго 2004

12.Чөлөөт бие хүн, хүний эрхийн олон улсын билл 2005.

13.Хөдөлмөрийн харилцааны зарчим ба нийгмийн түншлэл. 2008

14.Хөдөлмөрийн харилцааны хүрээнд хүний эрхийг хангах нь 2008.12.4

15.Хөдөлмөрлөх эрхийг хангах талаарх бизнесийн байгууллагын үүрэг /Хүний эрх ба бизнесийн сургалт/ ЭИ. ХНИ. 2011.11.24.

16.Хөдөлмөрлөх эрхээ хангуулахад сургалтын үр нөлөө 2013.9.30

17.Хүний эрхийн асуудлаар ЭИ-ийн гишүүдийн анхааралд 2017

18.Хүний эрхийн сургалтад /ЭДИЙН ЗАСАГ ,НИЙГЭМ СОЁЛЫН ЭРХ/анхаарах асуудал 2019. 5 сард

24.“Үйлдвэрчний эвлэл дэх харилцаа” илтгэл . 2000.

Хүний эрхийн үндэсний комиссын захиалгаар:

1. “Эвлэлдэн нэгдэх эрх чөлөө” ХЭҮК-ын хуралд болон ХЭҮК-оос бусад байгууллагууд дээр болсон хуралд тавьсан илтгэл. 2011.5.28

2. “Эдийн засаг нийгэм соёлын эрхийн тухай олон улсын пакт, түүний үзэл санаа бизнест” илтгэл . Айвенхоу Майнз Компаний захиалгаар бэлтгэж 2009 оны 3 сард уншигдсан (10 удаа). Сонсогч 450. УБ. “Оюутолгой” 2009

3. “Ажлын байран дахь бэлгийн дарамт илтгэл” Хэлэлцүүлэгт зориулсан илтгэл 2004, 2008.

4.“Хүний эрхийн төлөө тэмцэх нь хамтын хариуцлага мөн” илтгэл 2003.

5. “Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт”илтгэл, 2007

6.“Цагдаагийн байгууллагад хүний эрхийн төлөв байдлын талаар судалгаа хийх арга зүйн асуудал” хураангуй хөтөлбөр 2006.

Гадаадад тавьсан хүний эрх, хөдөлмөрийн харилцааны сэдэвтэй илтгэлүүд:

1. Chimeddorj M. The present state and urgent tasks of the educational system in Mongolia. Japan, NIGATA. 1995.Чимэддорж М. Монгол улс энх тайвныг эрхэмлэнэ.(япон орчуулгатай) Япон. Нийгата.YIII.1995.

2. Chimeddorj M. 21st Century – Century of information Technology: Development of the information Technology in the Education of Mongolia and the Teachers. Hong-Kong. 1998.

3. Chimeddorj M. “The crisis in Education sector of Mongolia and Teachers’ Trade unions” Fourth East Asia Education Forum: Economic Crises in Asia and its Impact on Education; Strategy against the Crises. Tokyo, Japan. June 1999. pp74-77. (Япон, англи хэл дээр)

4. Chimeddorj M. ”The Direction of Mongolian Education Reform”, The 5th East Asia Education Forum, KFTA, 7-8.XI.2000. Seoul. Korea. pp 43-47. (Солонгос, англи хэл дээр) (Tendency of reforms in the Education of Mongolia)–XXI зууны чанартай улсын боловсролын төлөөх боловсролын шинэчлэлийн чиг хандлага.

5. Chimeddorj M. ”Enhancement of Teachers’ Status effects social development”, The 6th East Asia Education Forum, Quality Public Education 21st Century: Teachers Development. Ulaanbaatar, 2002. pp 67-74(Монгол, англи хэл дээр)

6. М.Чимеддорж Доклад о работе Федераций профессионального союза “Монгольскоепросвещение” , CHINA, Beijin. 2001.

7. Chimeddorj M. “Mobilizing teachers in insreasing enrolments and retention”. Speesh to make at the EI/North East Asia seminar. 16.7. 2002.

гэх мэт 20 гаруй гадаад хэл дээр илтгэл танилцуулсан.