Молекулын үүл
Молекулын үүл нь заримдаа оддын үржүүлэг гэж нэрлэгдэх бөгөөд ( хэрэв дотор нь од үүсвэл) нягт, хэмжээ нь тоос хийн мананцар шингээх боломжийг олгодог од хоорондын үүлний нэг төрөл, молекул үүсэх (ихэнхдээ молекулын устөрөгч, H2), H Il үүсэх бүс нутаг юм. Энэ нь голчлон ионжуулсан хий агуулсан бусад од хоорондын хэсгүүдээс ялгаатай.
Молекулын устөрөгчийг хэт улаан туяаны болон радио ажиглалтаар илрүүлэхэд хэцүү байдаг тул молекул Н2 байгаа эсэхийг тодорхойлоход ихэвчлэн нүүрстөрөгчийн дутуу исэл (CO) ашиглагддаг. CO-ийн гэрэлтэх хүч ба H2-ын массын хоорондох харьцаа тогтмол боловч зарим галактикуудын ажиглалтаас шалтгаалан энэ ойлголт эргэлзээ төрүүлдэг.
Молекулын үүл дотор нягтрал, тоос болон хий ихтэй бүс нутаг байдаг бөгөөд бөөгнөрөл( clumps) хэмээн нэрлэгддэг. Хэрвээ тоос болон хийг нурахад хангалттай таталцлын хүч байвал энэхүү бөөгнөрөл нь од үүсэх эхлэл болдог.