Jump to content

Монголын Ардчилсан Нам (1990-1992)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Монголын Ардчилсан Нам
ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤ᠋ᠨ
ᠠᠷᠠᠳᠴᠢᠯᠠᠭᠰᠠᠨ ᠨᠠᠮ
ТовчлолМоАН
Үүсгэн байгуулагчЭрдэнийн Бат-Үүл
Байгуулагдсан1990 оны 2 сарын 18
Татан буугдсан1992 оны 10 сарын 25
Нэгдэж үүсгэсэн намуудМонголын Үндэсний Ардчилсан Нам
Төв байрУлаанбаатар
Үзэл баримтлал
Улс төрийн жигүүрТөв-баруун
Өнгө(нүүд)  Хөх
Улсын Их Хурал
(1992–1996)
4 / 76
Намын далбаа
Монголын Ардчилсан Намын далбаа

Монголын Ардчилсан Нам (МоАН) нь 1990-1992 онуудад, дахин 2000 онд оршин тогтносон Монголын улс төрийн нам байв. МоАН нь 1990-1992 онуудад Монголын гол сөрөг хүчин байсан бөгөөд 1992 оны сүүлээр Монголын Үндэсний Дэвшлийн Нам, Монголын Нэгдсэн Нам, Монголын Сэргэн Мандлын Намтай нэгдэж, Монголын Үндэсний Ардчилсан Намыг байгуулсан.[1]

1996-2000 оны улс төрийн хямралын үеэр МоАН нь 2000 оны эхээр дахин байгуулагдаж, төд удалгүй тус оны 12-р сард сөрөг хүчний дөрвөн намтай нэгдэж, одоогийн Ардчилсан Намыг үүсгэн байгуулсан.[1][2]

1990 оны хувьсгалын үеэр Сүхбаатарын талбайд С.Зориг тэргүүтэй улс төрийн жагсаал

1989 оны 11 дүгээр сарын сүүлчээр Улаанбаатар хотод болсон залуу уран бүтээлчдийн улсын хоёрдугаар зөвлөгөөнд оролцсон уран бүтээлч залуу сэхээтнүүд тухайн үед нийгэмд хуримтлагдсан бэрхшээл, зөрчлийг илэн далангүй илчилж, эрх баригчдын алгуур, идэвхгүй үйл ажиллагааг хурцаар шүүмжилсэн. Тус зөвлөлгөөнд оролцсон хэсэг залуучууд өөрчлөлт, шинэчлэлийг түргэтгэхэд тус дөхөм үзүүлэх зорилготой улс төрийн байгууллага үүсгэн тэрлэх болсноо мэдэгдэж, Монголын ардчилсан холбоог байгуулав. Ардчилсан холбоо 1990 оны 2-р сарын 18-нд анхдугаар их хурлаа хийж, Монголын Ардчилсан Нам /МоАН/ байгуулах шийдвэр гаргав.[2]

1990 оны 4-р сарын 8-9 нд МоАН-ын их хурал болж, намынхаа дүрмийг баталж, намын Ерөнхий зохицуулагчаар Эрдэнийн Бат-Үүлийг сонгон баталж, 1990 оны 5-р сард БНМАУ-ын Дээд шүүхэд хууль ёсоор бүртгүүлсэн. Ийнхүү МоАН байгуулагдсан нь ардчиллыг жинхэнэ ёсоор хэрэгжүүлэх олон намын тогтолцооны эх суурийг бүрдүүлж, Монгол Улсын хөгжлийн шинэ сонголтын эхлэлийг тавьсан түүхэн ач холбогдол бүхий үйл явдал болов.[2]

1990 оны 7 дугаар сард Монгол Улсын хамгийн анхны ардчилсан сонгууль явагдаж, Монгол Ардын Хувьсгалт Нам (МАХН) Ардын Их Хурлын 430 суудлын 343-ийг авав. МоАН нь 23 суудал авснаар сөрөг хүчний хамгийн том нам болсон. 1990 оны 9 дүгээр сард Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ерөнхийлөгчөөр Пунсалмаагийн Очирбат (МАХН), анхны ардчилсан Засгийн газрын Ерөнхий сайдаар Дашийн Бямбасүрэн (МАХН), шадар сайдаар Дамбийн Дорлигжав (МоАН), Даваадоржийн Ганболд (МҮДН) нарыг томилж, Улсын дэд ерөнхийлөгч, Улсын Бага Хурлын даргаар Раднаасүмбэрэлийн Гончигдоржийг (МСДН) сонгосон. Улсын бага хурлын 51 гишүүний 13 нь МоАН-ынхан байв.[1]

МҮДН, МНН-тай нэгдэв

[засварлах | кодоор засварлах]

1992 оны Улсын Их Хурлын ээлжит анхдугаар сонгуулиар МоАН нь Монголын Үндэсний Дэвшлийн Нам (МҮДН), Монголын Нэгдсэн Нам (МНН) нартай эвсэж УИХ-д 4 суудалтай болов.

1992 оны 10-р сарын 25-нд МоАН, МҮДН, Монголын Сэр­гэн Мандлын Нам зэрэг намууд нэг­­­дэж, “Монголын Үндэс­ний Ард­чилсан нам” (МҮАН) бай­­гуулаж, намын даргаар МҮДН-ын дарга Да.Ганболдыг сонгосон.[1]

Дахин байгуулагдсан нь

[засварлах | кодоор засварлах]
2000 оны 1 сарын 23-н дахь МоАН-ын Их Хурал. МоАН-ын дарга С.Эрдэнэ (зүүн зах талд)

Нийслэлийн МҮАН-ын дарга Содномзундуйн Эрдэнэ нь 2000 оны эхнээс эхлэн МоАН байгуулах болсноо зарлан тунхаглаж, улс төрийн элдэв луйвар булхайг нээж, шинээр байгуулагдах намынхаа үзэл баримтлал, дүрмийн төслийг боловсруулан түгээхэд ардчиллын анхдагчид төдийгүй эрдэмтэн, мэргэд судлаачдын анхаарлыг татаж байсан жинтэй бүтээл болж нийгэмд үнэлэгдэж байлаа. 2000 онд явагдсан УИХ-ын сонгуульд МоАН 76 тойрогт нэр дэвшиж, сонгуулийн үр дүнгээр МАХН, МҮАН, МСДН, ИЗН-уудын араас шил даран хүчтэй улс төрийн нам болохоо харуулсан юм. Ардчиллын төлөөх намуудын нэгдэлгүйгээр монголын ард түмний төлөөх улс төрийн бодлогыг цаашид тодорхойлох боломжгүй болохыг ухаарч эхлэсэн намууд нэгдэх алхмыг хийхэд С.Эрдэнийн тэргүүлсэн МоАН голлох үүрэгтэй байлаа.[1]

Их Монгол Улс байгуулагдсан 1206 оныг билгэдэн 2000 оны 12-р сарын 06-ны өдрийн морин цагт Төрийн ордонд Монголын Ардчилсан Нам, Монголын Үндэсний Ардчилсан Нам, Монголын Социал Демократ Нам, Мнголын Ардчилсан Сэргэн Мандлын Нам, Монголын Шашинтны Ардчилсан Нам зэрэг таван нам нэгдэх их хурлаа зарлан хуралдуулав. МҮАН-ын дарга Р.Амаржаргал, МСДН-ын дарга Р.Гончигдорж, МАСМН-ын дарга Д.Бямбасүрэн, МШАН-ын дарга Баярсүрэн, МоАН-ын дарга нь С.Эрдэнэ нарын санаачилгаар намууд нэгдэж одоогийн Ардчилсан намыг байгуулснаа зарлан тунхагласан юм.[2] С.Эрдэнэ даргатай МоАН-ын их хурлын гишүүдийн шийдвэрээр тус намын нэрийг “Монголын Ардчилсан нам” хэмээн нэрлэхийг их хурлаас тунхаглан зарласан юм. Тус нам 1996 оны 2 сард “Ардчилсан холбоо эвсэл” байгуулж 1996 оны сонгуулиар УИХ-ын олонхи болон засгийн эрх барьж байв.[1]

д.д. Нэр Ажилласан хугацаа
1 Эрдэнийн Бат-Үүл 1990-1991
2 Мэндсайханы Энхсайхан 1991-1992
3 Содномзундуйн Эрдэнэ 2000 оны 1 сар - 12 сар

Сонгуулийн тухай

[засварлах | кодоор засварлах]

Ардын Их Хурлын сонгууль

[засварлах | кодоор засварлах]
Сонгууль Намын дарга Санал % Авсан суудал +/– Үр дүн
1990 Эрдэнийн Бат-Үүл 236,087 24.14% Ардын Их Хурал
23 / 430

Улсын Бага Хурал
13 / 50
Шинэ Сөрөг хүчин

Улсын Их Хурлын сонгууль

[засварлах | кодоор засварлах]
Сонгууль Намын дарга Санал % Авсан суудал +/– Үр дүн
1992[a] Мэндсайханы Энхсайхан 528,393 17.49%
4 / 76
4 Сөрөг хүчин
1996 Монголын Үндэсний Ардчилсан Нам болж нэгдсэн
34 / 76
Эвслийн засгийн газар
2000 Содномзундуйн Эрдэнэ 18,167 1.82%
0 / 76
Steady Суудалгүй
  1. 1 2 3 4 5 6 "Ардчилсан намын түүхэн товчоон-туршлага ба сургамж". www.assa.mn. 2016-12-21. Татаж авсан: 2026-04-30.
  2. 1 2 3 4 "Намын тухай". democraticparty.mn. Ардчилсан Нам. Татаж авсан: 2026-04-30.