Монголын Дартс Сонирхогчдын Холбоо
Википедиагийн чанарын стандартад нийцүүлэхийн тулд энэ өгүүллийг хянан тохиолдуулах хэрэгтэй байна. Энэ талаар хэлэлцүүлгийн хуудас дээр юм уу энэ тэмдгийг илүү нарийвчилсан тэмдгээр солино уу. |
Энэ өгүүлэлд цэвэрлэгээ шаардлагатай байна. Та үүнийг цэвэрлэж Монгол Википедиад хувь нэмрээ оруулж болно. |
Монголын Дартс Сонирхогчдын Холбоо нь Монгол улсын дартсын спортын хөгжил зогсонг байдалтай 11 жил өнгөрсөний эцэст 2009 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Монгол улсад дартсын спортыг сэргээн, үндэсний хэмжээнд, мэргэжлийн түвшинд хөгжүүлэх зорилготойгоор үүсгэн байгуулагдсан Төрийн бус байгууллага юм.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Монголын Дартс Сонирхогчдын Холбоо нь анхны тэмцээнээ 2009 оны 11 дүгээр сарын 21-нд амжилттай зохион байгуулсан бөгөөд өнөөдрийг хүртлэх 4 жил гаруй нь хугацаанд тасралтгүй идэвхтэй үйл ажиллагаа явуулж чамгүй амжилттай ажиллаж, одоогоор холбоондоо албан ёсны бүртгэлтэй харъяа 12 клубтэй, Дэлхийд өрсөлдөхүйц шилдэг тамирчдыг төрүүлээд байна. Тус холбоонд албан ёсны бүртгэлтэй дараах клубууд байдаг.
Үүнд: 1. “ ОНЧ “ КЛУБ - Багануур дүүрэг 99639273, 91168044 2. “ МИЧИД “ КЛУБ - 3, 4-р хороолол 96007722 3. “ ХУЛАН “ КЛУБ - 10-р хороолол 99187846, 96677846 4. “ ЕСӨН СУМ “ КЛУБ - Үндэсний статистикийн хороо 99103844, 96050044 5. “ ХАНГАРЬД “ КЛУБ - Нийслэлийн ЗДТГазрын дэрэгдэх 99837676, 91110039 6. “ ГУРВАН ОД “ КЛУБ – Толгойт 99171709, 89994209 7. “ 180 “ КЛУБ – Баянхошуу 99997007, 99990031 8. “ 9 МЭРГЭН СУМ “ КЛУБ - Төмөр зам 99150074, 96056525 9. “ MGL DARTS “ КЛУБ - 10-р хороолол 99903567, 91999692 10.“ ШОНХОР “ КЛУБ - Баянзүрх дүүргийн Цагдаагийн II хэлтэс 88085960, 89565353 11. "АХАН ДҮҮС" КЛУБ - Баянзүрх дүүрэг 96685516, 96605208 12. "МОБИКОМ" КЛУБ - Мобиком Корпораци , 99101300
Тус холбоо нь анхны тэмцээнээсээ эхлэн чансаа олгох тэмцээнийг сар бүр тасралтгүй зохион байгуулж байгаагаас гадна дараах тэмцээнүүдийг зохион байгуулдаг.
Үүнд: - Монгол улсад анхны Багийн аварга шалгаруулах “ Боргио кап “ тэмцээн / 2010 он / - Супер Лигийн тэмцээн / жил бүр: 2010, 2011, 2012, 2013 он / - Улсын аварга шалгаруулах тэмцээн / жил бүр: 2011, 2012, 2013, 2014 он / - Клубүүдийн халз тулаан / 2011 он: “ 9 сум – Хангарьд “ / - Хангарьд клубын санаачлагаар зохион явуулдаг Дартсын багийн аварга шалгаруулах " Нийслэл Өргөө" цомын тэмцээн / 2011, 2012, 2013 он / - Монгол улсын анхны Дартсын Багийн Улсын аварга шалгаруулах тэмцээн / хоёр жил тутамд: 2012, 2014 он / - Хосын улсын аварга шалгаруулах тэмцээн / хоёр жил тутамд: 2013 он / - Төрийн болон төрийн бус байгууллагуудын аварга шалгаруулах болон нэрэмжит тэмцээнүүд:
- Нийслэлийн дүүргүүдийн иргэдийн төлөөлөгчдын хурлын төлөөлөгчид, түүний ажлын албаны ажилтнуудын "ХАНГАРЬД" спорт наадам: 2009 он / Нийслэл /, 2014 он / Сүхбаатар дүүрэг / - Монголын Үндэсний IV Жембори: 2010 он - Асуулт.нэт-ийн Фото аялал: 2010, 2012, 2013 он - Нийслэлийн дүүргүүдийн спорт хороодын спорт наадам: 2010 он / Багануур дүүрэг / - Монголын Даатгалын компаниудын спорт наадам: 2010, 2012, 2013 он - УИХ-ын харъяа байгуулагуудын спорт наадам: 2011, 2012, 2013 он - Монгол Контент ХХК-ий нэрэмжит Мобиком Корпорацийн дартсын багийн аварга шалгаруулах тэмцээн: 2011, 2012 - Багануур дүүргийн "Спортын их наадам": 2012, 2014 он - Мэдээлэл харилцаа холбооны салбарын спорт наадам: 2013, 2014 он - Баянзүрх дүүргийн Засаг даргын нэрэмжит спорт наадам: 2013, 2014 он - Сонгинохайрхан дүүргийн спорт наадам: 2013, 2014 он - Мобиком Корпорацийн спорт наадам: 2014 он .... гэх мэт олон тэмцээнийг дурьдаж болно. Монголын Дартс Сонирхогчдын Холбооны анхны Улсын аварга шалгаруулах тэмцээн 2011 оны 1 дүгээр сарын 29-нд болж эрэгтэй ганцаарчилсан төрөлд 1994 онд Монгол улсын анхны Дартсын улсын аврга болж байсан Х.Батбаяр анхны МДСХ-ны Улсын Аварга болсон бол Ш.Ган-Эрдэнэ 2-р байрт, Х.Сайнбаяр 3-р байрт, эмэгтэй ганцаарчилсан төрөлд Ц.Баатар анхны МДСХ-ны Улсын Аварга болж Ш.Эрдэнэтуяа 2-р байрт, З.Олонзаан 3-р байрт шалгарсан бөгөөд Ц.Баатар 152 оноог 19*3+19*3+19*2 гэсэн хувилбараар дуусгаж хамгийн өндөр онооны гарааг хийсэн гайхамшигтай тоглолтыг үзүүлсэн. Дартсын спортыг сурталчлсан телевизийн нэвтэрүүлэгүүд ба бусад:
- ҮОНРТелевизийн “ Илүү илүү “- 2009 он - С1 телевизийн “ Содон сум”-2010 он - Боловсрол телевизийн “ ТВ секц”- 2010 он - ТМ телевизийн “ Спортын цуурай “ – 2010, 2012, 2013 он - Еagel телевизийн “ Топ спорт “ 2012 он - Стар телевизийн спортын нэвтэрүүлэг 2013 он - 180 гаруй жилийн түүхтэй Их Британий алдарт "The Guardian" сэтгүүлийн вэб сайтад сурвалжлага өгөв .... гэх мэт.
Олон улсын тэмцээнд оролцож, үзүүлсэн амжилтууд: Монголын Дартс Сонирхогчдын Холбоо анх удаа дартсын шинэ төрөл болох электрон дартс буюу уян дартсаар Монгол улсын дартсын спортын үндэсний шигшээ багийг бүрдүүлэн 2010 оны 12 дугаар сард БНАХУ-ын Шанхай хотод болсон Олон Улсын Дартсын Холбооны Дэлхийн цом анхдугаар тэмцээнд оролцсоноор олон улсын тэмцээний гараагаа эхлүүлж байсан түүхтэй.
• Олон Улсын Дартсын Холбооны /IDF/ IDF Darts World Cup – 2010 / Б.Биндэръяа 25-р байрт, Ц.Баатар 17-р байрт, Монгол улс шигшээ 8-р байрт / • Олон Улсын Дартсын Холбооны 2 жилд нэг удаа болдог Дэлхийн аварга шалгаруулах тэмцэн / Х.Батбаяр 32-р байрт, Л.Биндэръяа 25-р байрт, Монгол улс шигшээ 17-р байрт / • IDF Darts World Cup – 2011 / Ш.Ган-Эрдэнэ 25-р байрт, Ц.Баатар 13-р байрт, Монгол улс шигшээ 5-р байрт / • 2011 онд Монголын Дартс Сонирхогчдын Холбоо нь Олон Улсын Дартсын Холбооны албан ёсны гишүүнчлэлтэй болов. • IDF Darts World Cup – 2012 / Х.Сайнбаяр болон Б.Баянмөнх нар 17-р байрт, Ц.Баатар 9-р байрт, Монгол улс шигшээ 9-р байрт шалгарсан бол албан бус тэмцээнд Д.Эрдэнэчимэг шагналт 3-р байрт шалгарч тус тэмцээнээс 3-р байрын цом хүртсэн анхны Монгол тамирчин болсон юм. / • PDC буюу Дэлхийн Мэргэжлийн Дартсын Холбооны 2013 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх олгох Өмнөд Азийн сонгон шалгаруулалтын тэмцээн / 2012 он – Б.Биндэръяа, Ш.Ганзориг, Ч.Ганбаатар нар оролцов / • Азийн Дартсын Холбоо / АДХ /-ны 9th ADA Tour - 2013 тэмцээнд анх удаа оролцож тус холбоонд албан ёсны гишүүнчлэлтэй болсон. / Х.Сайнбаяр Super One тэмцээнд 9-р байрт, М.Эрдэнэ, Д.Эрдэнэчимэг нар 3-р ангилалын эрэгтэй дан хосын тэмцээнд хосоор тэргүүн байрт шалгарч Монгол улсдаа анхны аваргын болор цом авчирсан. / • АДХ, Хятадын Дартсын Холбоо, Бээжингийн Дартсын Холбоо хамтран зохион байгуулсан Бээжингийн нээлттэй тэмцээнд анх удаа оролцов / 2013 оны 7 дугаар сард, тус тэмцээнд анх удаа хамгийн олон хүний бүрэлдэхүүнтэй буюу нийт 22 тамирчид оролцсон бөгөөд шинэ залуу, өсөх ирээдүйтэй тамирчиддаа Олон улсын тэмцээний дадлага туршлага олгосон маш чухал тэмцээн болж өнгөрсөн. Тус тэмцээнд Д.Эрдэнэчимэг, С.Гэрэлтуяа нар шагналт 5-р байрт шалгарсан / • IDF Darts World Cup – 2013 / Мастерс ангилалд Х.Сайнбаяр 32-р байрт, Д.Эрдэнэчимэг Монголын анхны Дэлхийн цомын аварга болсон бол Ц.Баатар 3-р байрт шалгарсанаар хос медальтай өндөр амжилт үзүүллээ. Монгол улс шигшээ 10-р байрт, мөн Монгол улсаа төлөөлөн оролцсон нийт 14 тамирчин бүгд шагналт байранд шалгарсан гайхалтай амжилт гаргасан билээ. / • Дэлхийн Уян Дартсын Холбооны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсын тамирчид анх удаа оролцов / 2013 оны 8 дугаар сард The World Stage 6 тэмцээнд Ш.Ган-Эрдэнэ хамгийн өндөр амжилт үзүүлж шигшээ 64-т шалгарсан бол тус тэмцээнд нэг л удаа оролцсон Монгол улс 2013 онд ретингээрээ 26 улсаас 10 оноотойгоор 23-р байрт шалгарсан. / • Дэлхийн Дартсын Холбоо / ДДХ /-ны чансаа олгох Өмнөд Азийн Малайзын нээлттэй тэмцээн / 2013 оны 9 дүгээр сард, ДДХ-ны тэмцээнд анх удаа оролцож Монгол улс 96 багаас шигшээ 17-р байр шалгарлаа / • 2013 оны 10 дугаар сарын 17-21-нд Америк нэгдсэн улсын Лас-Вегас хотод болсон Phoenix Cup 100К тэмцээнд анх удаа оролцож ганцаарчилсан төрөлд эрэгтэйчүүдээс Х.Одбилэг шагналт 8-р байрт, Д.Эрдэнэчимэг эмэгтэй ганцаарчилсан төрөлд шагналт 5-р байрт шалгарсан бол эмэгтэй дан хосын төрөлд алтан медаль хүртэж гайхамшигтай амжилт гаргасан. Тус тэмцээнд нийт 5 хүний бүрэлдэхүүнтэй оролцсон бөгөөд 1 алт, 6 хүрэл нийт 7 медалийг эх орондоо авчирсан. • 2013 оны 11 дүгээр сарын 22-24-нд Хонг Конгод болсон Дэлхийн Дартсын Холбооны чансаа олгох 24th HONG KONG OPEN 2013 тэмцээнд Монгол улс анх удаа оролцож багийн төрөлд 48 багаас 3-р байрт шалгарч багийн төрөлд анх удаа медальт байрт шалгарсан гайхалтай амжилт үзүүллээ. Мөн эмэгтэй ганцаарчилсан төрөлд Ш.Эрдэнэтуяа анх удаа олон улсын тэмцээнд оролцож эмэгтэй ганцаарчисан төрөлд шагналт 5-р байрт шалгаран хүрэл медэль хүртсэн. • Азийн Дартсын Холбоо / АДХ /-ны 10th ADA Tour - 2014 тэмцээнд хоёр дахь удаагаа оролцож өмнөх амжилтаа бататган ахиулж өндөр амжилттай оролцов. / Х.Одхүү Super One тэмцээнд 9-р байрт, Dartman Cup гурвалсан багийн тэмцээнд Ш.Ган-Эрдэнэ, Х.Одхүү, Б.Биндэряа нар 128 багаас шөвгийн 5-8-р байрт, Top Gun эмэгтэй ганцаарчилсан төрөлд Д.Эрдэнэчимэг 3-р байрт, 501 эмэгтэй ганцаарчилсан төрөлд Д.Эрдэнэчимэг түрүүлж тус тэмцээнээс хоёр дахь аваргын цом хүртсэн бол Ш.Ган-Эрдэнэ эрэгтэйчүүдээс 3-р байрт шалгарч хүрэл медалийн цомын эзэн болсон. Мөн Phoenix Cup гурвалсан багийн тэмцээнд Ш.Ган-Эрдэнэ, Х.Одхүү, Б.Биндэряа нар 3-р байрт шалгарч хүрэл медалийн цомыг хүрсэн сайхан амжилт үзүүлсэн. /
Одоогоор тус холбоо нь Олон Улсын Дартсын Холбооны /IDF/ IDF Darts World Cup тэмцээнд 4 удаа, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 1 удаа, Дэлхийн Дартсын Холбооны чансаа олгох Өмнөд Азийн орнуудын нээлттэй тэмцээнд 2 удаа, Мэргэжлийн Дартсын Холбоо /PDC/-ны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн төлөөх Өмнөд Азийн орнуудын сонгон шалгаруулалтын нээлттэй тэмцээнд 2 удаа, Азийн Дартсын Холбооны "ADA Tour" буюу Олон улсын нээлттэй тэмцээнд 2 удаа, Бээжингийн нээлттэй тэмцээнд 1 удаа, Phoenix Cup олон улсын нээлттэй тэмцээнд 1 удаа тус тус ороод байна. Монголын Дартс Сонирхогчдын Холбооны тамирчдаас Олон улсын тэмцээнүүдэд үзүүлсэн амжилтаараа эрэгтэй тамирчидаас Ш.Ган-Эрдэнэ 10th ADA Tour - 2014 тэмцээнд 3-р байрт шалгарсан амжилтаараа тэргүүлэж байгаа бол эмэгтэй тамирчидаас Д.Эрдэнэчимэг анхны Дэлхийн цомын аврга Монгол хүн болсон хувийн амжилтаараа тэргүүлэж байна.