Монголын Радио Спортын Холбоо

Монголын Радио Спортын Холбоо
ТовчлолМРСХ
Байгуулагдсан1967
Хууль зүйн байдалТББ
Зорилт/чиглэлРадио спортыг хөгжүүлэх
Үйлчилдэг бүсМонгол
Албан ёсны хэлМонгол
Эцэг байгууллагаОлон Улсын Радио Сонирхогчдын Холбоо
Цахим сүлжээhttp://www.mrsf.mn/

Монголын Радио Спортын Холбоо (МРСХ) нь сонирхогчийн радио холбоо, өндөр хурдны телеграф, радио сонирхогчийн чиглэл олох буюу Үнэг агналтын спортын төрлүүдийг хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ашгийн бус, гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага юм.

МРСХ нь 1967 онд анх байгуулагдсан. Дээрх радио спортын чиглэлүүдээр улс, хотын аварга шалгаруулах болон нэрэмжит тэмцээнүүдийг уламжлал болгон явуулдаг. Мөн МРСХ-ын тамирчид тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд тогтмол оролцож өндөр амжилт гаргаж байна.

МРСХ нь Олон Улсын Радио Сонирхогчдын Холбоонд Монгол Улсыг албан ёсоор төлөөлдөг.

Эшлэл[засварлах | кодоор засварлах]