Монголын театрын нэвтэрхий толь
Монголын театрын нэвтэрхий толь | |
---|---|
Монголын театрын нэвтэрхий толь (2007) Монгол улсад театрын урлаг үүсч, хөгжсөн цаг үеэс эхлэн төрөн гарсан урлагийн нэртэй зүтгэлтэн, жүжигчин, найруулагч, жүжгийн зохиолч, зураач, нүүр хувиргагч, хөгжмийн зохиолч, гэрэлтүүлэгч, тайз засалч зэрэг бүхий л төрлийн мэргэжлээр ажиллаж, уран бүтээлээ туурвиж байсан үе үеийн шилдгүүдийн намтар, уран бүтээлийг цогц байдлаар багтаан бичигдсэн анхны ном юм. Энэ номыг Урлагийн гавьяат зүтгэлтэн, урлаг судлалын ухааны доктор, профессор, жүжиг, киноны зохиолч найруулагч Найдангийн Ганхуяг бичжээ.
Бүтэц агуулга
[засварлах | кодоор засварлах]2007 онд анх удаа хэвлэгдсэн уг ном мөн ондоо дахин хэвлэгдсэн бөгөөд театр судлаачид, мэргэжилтнүүдийн төдийгүй номыг шимтэн уншигч хэн бүхний сонирхолд нийцүүлэн бичигдсэн театрын анхны нэвтэрхий толь юм. Уг номонд 2000 гаруй уран бүтээлчид, 500 гаруй мэргэжлийн нэр томьёо, зураг, дүрслэл орсон байна.