Монголын улаан далбаат

Ерөнхий шинж[засварлах | кодоор засварлах]

Нуруу ногоон туяатай саарал. Биеийн хажуу мөнгөлөг, жижиг хайрсаар хучигдсан. Хэвлий, сүвийн сэлүүр болон сүүлний сэлүүрийн доод хэсэг улаан, цээжний сэлүүр бараан өнгөтэй. Бие бөндгөр зузаан бус. Ам том, тэгш, доод эрүү бага зэрэг давсан.

Биологийн онцлог[засварлах | кодоор засварлах]

Биеийн урт 100 см хүрнэ. 5 насандаа биеийн урт 30 см хүрэхэд бие гүйцэж үржилд орно. 5 сарын сүүлч 6 сарын эхээр урсгал сөрж, хүчилтөрөгчийн хангамж сайтай голын эхэн хэсгээр нүүдэллэн үрждэг. Атуу 21,400-113,100 ширхэг түрс гаргана. Түрс саарал өнгөтэй. Түрс нь наалдамхай чанартай, урсгалаар зөөгдөн усан дахь янз бүрийн субстратад наалдана. Түрсний голч 1.2 мм. Жараахай хөвөгч амьтдаар хооллож байгаад 5-6 см хүрэхэд загасаар хооллож эхэлнэ. Махчин загас.

Усны гүн хэсгээр зонхилон амьдардаг цэнгэг усны загас.