Монголын хөрөнгийн бирж

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Монголын хөрөнгийн бирж
Mongolian Stock Exchange.jpg
ТөрөлХөрөнгийн бирж
Байршил Монгол улс, Улаанбаатар
Координат47°55′04.6″N 106°54′57.0″E / 47.917944°N 106.915833°E / 47.917944; 106.915833
Байгуулагдсан1991 оны 1 сарын 18
ЭзэмшигчТөр
Гол хүмүүсТУЗ-ийн дарга М.Батхуяг
Гүйцэтгэх захирал Х.Алтай
Мөнгөний нэгжтөгрөг (MNT)
Бүртгэлтэй компанийн тоо218[1]
Зах зээлийн үнэлгээMNT 2.5 их наяд
(USD 946.6 сая) (2019 оны 2 сар),[2][3]
Гүйлгээний хэмжээMNT 244.1 тэрбум (2018)
ИндексTOP 20
MSE A
MSE B[4]
Цахим хаягwww.mse.mn

Монголын хөрөнгийн бирж нь Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй анхны, цорын ганц хөрөнгийн бирж.

Түүх[засварлах | edit source]

Монгол Улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжих шилжилтийн түүхэн үе шатанд Монгол Улсын Засгийн газрын 1991 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 22 тоот тогтоолоор улсын өмч хувьчлалын ажлыг эхлүүлэх, цаашид үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэх зорилгоор Монголын хөрөнгийн биржийг үүсгэн байгуулсан.

Засгийн газрын өмч хувьчлалын бодлогын хүрээнд 1992-1995 онуудад нийт 475 улсын үйлдвэрийн газрыг хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлэн, тэдгээрийн нийт 8.2 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 96.1 сая ширхэг хувьцааг МХБ-ээр дамжуулан иргэдэд хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр эзэмшүүлэн 1995 оноос бэлэн мөнгөний арилжаа буюу үнэт цаасны хоёрдогч зах зээлийг эхлүүлсэн.

Yнэт цаасны анхны хууль 1994 онд батлагдсанаар Yнэт Цаасны Хороо байгуулагдаж, МХБ-ийн санхүүжилтээр үйл ажиллагаа явуулж байсан 29 брокерийн пүүсийг хувьчилж, Засгийн газрын 1995 оны 170 тоот тогтоолоор МХБ-ийн түр дүрмийг шинэчлэн баталсанаар МХБ нь зөвхөн үнэт цаас арилжих, түүнтэй холбоотой ажил үйлчилгээ эрхлэх зорилго бүхий төрийн өмчийн, ашгийн төлөө бус хуулийн этгээдийн статустай болсон юм.

Харин 2002 онд “Yнэт цаасны зах зээлийн тухай хууль” шинэчлэгдэн батлагдаж, Засгийн газрын 2003 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 72 тоот тогтоолоор Монголын хөрөнгийн биржийг үнэт цаасны арилжаа болон хуулиар хориглоогүй бусад ажил, үйлчилгээ эрхлэх төрийн өмчит хувьцаат компани болгон өөрчлөн зохион байгуулсан байна.

МХБ-ийн үйл ажиллагааны үндсэн чиг үүрэг нь хувьцаат компаниудын үнэт цаасыг тодорхой шалгуурын дагуу бүртгэн авч ангилал тогтоох, техник программ хангамжийн найдвартай байдлыг хангасны үндсэн дээр үнэт цаасны арилжааны бэлэн байдлыг хангах, арилжааг ил тод, шударга явуулж, олон нийтийг үнэт цаасны арилжааны мэдээ, мэдээллээр хангаж, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах явдал юм.

1999 оноос шилдэг 75 хувьцаат компанийн хувьцаанаас бүрдсэн ТОП-75 индексийг тооцож эхэлсэн бөгөөд 2003 оноос сагсад орох компанийн тоог цөөрүүлж, Топ 20 индекс тооцох болсон.

Эх сурвалж[засварлах | edit source]

Гадны холбоос[засварлах | edit source]

 Commons: Монголын хөрөнгийн бирж – Викимедиа зураг, бичлэг, дууны сан