Монголын цэргийн зохион байгуулалт
Монголын цэргийн зохион байгуулалт Монголын цэргийн зохион байгуулалт энгийн бөгөөд үр ашигтай байсан 10тын системийн уламжлалт арга дээр үндэслэн байгуулагдсан байна. Сүүлдээ арми нь 10 хүнээс бүрдсэн хэсэг нь 10н 10т болж 100т болсон. Гэх мэтчилэн түмт хуртэл зохион байгуулалттай болсон.Хөдөлгөөнт цэргүүдээс гадна урлагийн цэргүүд бас байсан. Цэргүүдийн дунд авъяастай цэргийн зүтгэлтнүүд туршлагатай хятадын инженерүүд барилгын мэргэжилтнүүд байсан. Байлдаанд монголчууд цэргийн хүчийг өргөн ашиглахаас гадна .сайн морь сайн жад хэрэглэдэг байсан. Монголын цэргүүд бас инженерүүдийг ашигладаг байсан учир амжилт олдог байсан. Мөн утаа их хэрэглэж дайснаа хүнд байдалд оруулдаг.Монголын арми цэргүүдийн сахилга бат дайснаасаа ялгаатай байдаг. Монголын эзэнт гүрний удирдлага зохион байгуулалттай сайн сургагдсан хуч чадлыг хурдан төвлөрүүлхэд хангагдсан байсан. Дээд зэргээр бэлтгэгдсэн цэргүүд нь эсрэг талын олон армиудтай харьцуулхад хурдан шуурхай байсан. Түүнээс гадна монголийн цэргүүд хоолгүй олон хонож чаддаг байсан нь армийн хөдөлгөөнийг хурдан явуулдаг байсан. Бие биетэйгээ харилцах харилцаа нь сайн зохион байгуулалттай байсан. Тэд нар ан хийж нэг ч амьтнийг алдахгуйгээр бүгдийг нь алдаг байсан. Засгийн газар болон хууль Чингис хаан ЯСА гэдэг нэртэй хууль боловсруулж тэрийг нь монголын эзэнт гүрэн удирдлагадаа ашигладаг байсан. Энгийн хун язгууртан хүний эрх бараг адилхан байсан. Чингис хаан мөн хатуу шийгтэх хуулиуд оруулсан. Ерөнхийдөө монголын эзэнт гүрний салхилга бат маш хатуу байсан учир аюулгүй сайн удирдлагатай байсан. Европийн аялагчид монголын эзэнт гүрний хүмүүсийн хатуу зохион байгуулалтыг хараад гайхдаг байсан.Монголын генерал удирдагчдийг ардчиллын үндсэн дээр байгуулсан гавъяаг нь харгалзаж томилдог байсан. Иргэдийн эд хөрөнгийг хулгайлхыг хатуу хориглодог байсан. Монголийн удирдагчид дотоодын ба гадаадын улс төрийн байдлийг ярилцхаар их хаантай уулздаг байсан. Чингис хаан хүмүүсийг бурхан шүтэх явдлыг чөлөөтэй болгосон. 20 зууны зарим түүхчид Чингис хааны цэргийн стратеги маш сайн байсан гэж үздэг.