Монголын чөлөөт бөхийн холбоо

Монголын чөлөөт бөхийн холбоо нь Монгол улсад бөхийн чөлөөт барилдааныг хөгжүүлэх зорилготой спортын байгууллага юм.

Анх 1962 онд Монгол оронд бөхийн чөлөөт барилдаан үүсэн хөгжиж эхэлсэн бөгөөд 2012 онд байгуулагдсаныхаа 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлжээ. Монголын чөлөөт бөхийн холбоо нь Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо FILA-гийн гишүүн бөгөөд Монголын нэрийн өмнөөс бөхийн чөлөөт барилдааны олон улс, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд баг тамирчдаа оролцуулдаг.

Холбооны ерөнхийлөгч: 2013 оны 05-р сарын 01-нд болсон МЧБХ-ны хурлаас их аварга Д.Дагвадоржийг холбооны ерөнхийлөгчөөр сонгожээ. Холбооны шинэ ерөнхийлөгч 2013-2016 оны хооронд тус холбоог удирдана.

Нэмж унших[засварлах | кодоор засварлах]