Монгол Контент ХХК

Монгол Контент ХХК
Хууль эрх зүйн хэлбэрХязгаарлагдмал хариуцлагатай компани
Аж үйлдвэрийн салбарХэвлэл, мэдээлэл
Үүсгэн байгуулагдсан2005
Төв байрУлаанбаатар, Монгол Улс
Удирдах хүмүүсТацуяа Хамада (Эцсийн өмчлөгч)
Э.Чинзориг (Гүйцэтгэх захирал)
Үзүүлдэг үйлчилгээХэвлэл, мэдээлэл, PR агентлаг, Анимейшн, комик, дуу хөгжмийн түгээлт, тоглолт үйл ажиллагаа, програм хөгжүүлэлт
Эзэмшигч(ид)Мобиком Корпораци
Цахим хуудасhttps://www.mongolcontent.mn/

Монгол Контент ХХК нь Монголын анхны дижитал контент компани бөгөөд Мобиком Корпораци, Сумитомо корпорацийн БНСУ дахь салбар компани болон Солонгосын Омнител компаниудын хөрөнгө оруулалттайгаар 2005 оны 10-р сарын 1-ний өдөр үүсгэн байгуулагдсан. Монгол Контент ХХК нь хэвлэл, мэдээлэл, PR агентлаг, анимейшн, комик, дуу хөгжмийн түгээлт, тоглолт үйл ажиллагаа, програм хөгжүүлэлтийн үйл ажиллагаа явуулж байна.

Хэвлэл, мэдээлэл[засварлах | кодоор засварлах]

Монгол Контент ХХК нь GoGo.mn портал сайтаас гадна англи хэлээр Mongolia.gogo.mn булан, Дээжис онлайн сэтгүүл, GoGo Kids, GoGo TV, Yolo.mn өсвөр үеийнхэнд зориулсан сайт зэрэг бүтээгдэхүүнийг зах зээлд гаргажээ.

PR агентлаг[засварлах | кодоор засварлах]

ПР агентлагийн бизнесийн хүрээнд бид харилцагч байгууллагын хэрэгцээ шаардлагад нийцсэн контент үйлдвэрлэх, хөгжүүлэх, контентийг зорилтот медиа сувгаар түгээх зэрэг бүтээлч цогц маркетингийн зөвлөх үйлчилгээг үзүүлдэг. Маркетингийн мэргэжилтнүүд, сэтгүүлч, найруулагч, зураглаач, зурагчин, дизайнер, зураач, сошиал хариуцсан мэргэжилтэн зэрэг бүтээлч залуус контентийг тескт, видео, фото, аудио, гра​фик, анимэйшн, комик зэрэг бүхий л хэлбэрээр бүтээж байна.

Анимейшн, комик[засварлах | кодоор засварлах]

Маамуу Төсөл - Хүүхдийн эрт үеийн хөгжил боловсролд эергээр нөлөөлөх зорилготой Маамуу төслийг 2016 оноос эхлүүлсэн цагаас хойш 17 ангит 2D, 3D цуврал хүүхэлдэйн киног толилуулаад байгаа гол дүрийн баатрууд болох Аами, Таами хоёр маань хүүхэд, багачуудын хайртай, үндэсний шилдэг дүр болж чадсан юм. Бид дотоодын контентын хоосон орон зайг нөхөхийн зэрэгцээ дэлхийд өрсөлдөх монгол брэнд дүрийг хөгжүүлэн ажиллаж байна.

Ногун хүүхдийн комик ном - Хүүхэд багачуудад байгаль экологи, хүрээлэн буй орчны мэдлэгийг сонирхолтой байдлаар олгох адал явдалт “Ногун” комик цуврал 2014 онд анхны дугаараа өлгийдөн авч 20 цуврал номыг уншигч багачууддаа хэвлэмэл байдлаар хүргээд байна. Mplus аппликейшнээс дуу, дүрстэйгээр дижитал хувилбарыг хүлээн авч үзэх боломжтой.

Дуу, хөгжмийн түгээлт[засварлах | кодоор засварлах]

Mongol Music дуу хөгжмийн дистрибьюшн үйлчилгээгээр дамжуулан Монголын хамтлаг дуучид, эрх эзэмшигч уран бүтээлчдийн бүтээлийг албан ёсны эрхтэйгээр хөгжмийн дэлгүүр, стрим болон бусад үйлчилгээнд нийлүүлж байна. Бидэнтэй хамтарснаар уран бүтээлч та өөрийн дуу, хөгжмийг найдвартай платформуудаар борлуулж нэмэлт орлогын эх үүсвэртэй болох боломжтой.

Тоглолт, үйл ажиллагаа[засварлах | кодоор засварлах]

Албан байгууллага, хамт олны хурал чуулган, хүлээн авалт, тоглолт, баярын цэнгүүн зэрэг бүх төрлийн арга хэмжээг захиалагчийн хүсэлтэд нийцүүлэн мэргэжлийн баг, хамт олон зохион байгуулах эвент менежмент үйлчилгээг үзүүлж байна.

Програм хөгжүүлэлт[засварлах | кодоор засварлах]

Дотоодын болон гадаадын томоохон байгууллагуудад програм хангамж, хөгжүүлэлтийн цогц үйлчилгээг үзүүлж байна. Бид захиалагчийн хүсэлт, шаардлагын дагуу сүүлийн үеийн технологид суурилсан бүх төрлийн вэбсайт, мобайл аппликэйшний хөгжүүлэлтийг оновчтой шийдлээр, өндөр чанартай хийж гүйцэтгэдэг.

Эзэмшил[засварлах | кодоор засварлах]

Монгол Контент ХХК нь Монголын анхны дижитал контент компани бөгөөд Мобиком Корпораци, Сумитомо корпорацийн БНСУ дахь салбар компани болон Солонгосын Омнител компаниудын хөрөнгө оруулалттайгаар 2005 оны 10-р сарын 1-ний өдөр үүсгэн байгуулагдсан. 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээллээс үзвэл Мобиком Корпорацийн 100% эзэмшилтэй байна.

Мобиком Корпораци нь Монгол Улсын Ньюком компани, Япон Улсын Sumitomo Корпораци болон KDDI Корпораци-удын хамтарсан хөрөнгө оруулалттайгаар 1996 оны 3 дугаар сарын 18-нд үйл ажиллагаагаа эхэлсэн Монголын анхны үүрэн телефон холбооны оператор компани юм. Мобиком Корпорацийг үүсгэн байгуулсан Ньюком компаниар овоглосон 15 компани Монгол улсын мэдээлэл харилцаа холбоо, иргэний агаарын тээвэр, сэргээгдэх эрчим хүч, санхүү, боловсрол, уул уурхайн тоног төхөөрөмж, үл хөдлөх хөрөнгө болон хөрөнгийн менежмент, харуул хамгаалалт зэрэг олон салбарт дэлхийн тэргүүний туршлага, техник технологийг ашиглан зах зээлдээ шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэн ажиллаж байна.