Монгол Улсын зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалт

"зайлшгүй шаардлагатай эм болон эмнэлгийн хэрэгслийн жагсаалт" гэж хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламжийн хүрээнд оношлогоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтэд эн тэргүүн хэрэглэхээр төрийн захиргааны төв байгууллагаас баталсан эмийн нэрсийг хэлнэ.

Эмийн тухай хуулиас ЭМС-ын 2014 оны “Жагсаалт шинэчлэн батлах тухай” 215 дугаар тушаалаар Зайлшгүй шаардлагатай эмийн 7 дахь жагсаалтыг баталжээ.

Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5 дахв заалтыг үндэслэн эмийн хангамж, хүртээмжийг сайжруулах, зохистой хэрэглээг төлөвшүүлэх зорилгоор энэхүү эмийн жагсаалтыг гаргадаг байна.

Энэхүү тушаалыг 2015 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллаж байгаа юм.