Монгол Эм Импекс Концерн ХХК

МЭИК

Монгол Эм Импекс Концерн (МЭИК) нь 1923 оны 10 сарын 25-ны өдөр жанжин Сүхбаатарын тушаалаар европ эмийг худалдах анхны эмийн сангаар нээгдэж байжээ. Ингэснээр Монгол улсад анхны албан ёсны эмийн сан нээгдсэн байна.


Түүхэн замнал[засварлах | кодоор засварлах]

1923

Жанжин Д.Сүхбаатарын шийдвэрээр Монгол улсад эм хангамжийн байгууллагын суурь тавигдсан эрүүл мэндийн салбарын түүхэн цаг үе юм. Тухайн оны 10 сарын 25-ны өдөр жанжин Сүхбаатарын тушаалаар европ эмийг худалдах анхны эмийн санг нээж байжээ.

1927

3-р сарын 15 Эмийн сангийн анхны дүрмийг 22 зүйлтэйгээр батлав. Энэ нь орчин цагийн эмийн сангийн дүрэм, журмын үндэс суурь болсон байна.

1938

Улаанбаатар хотод 2-р эмийн сан байгуулагдав. Ингэснээр нийслэлийн хүн амд ногдох эмийн бүтээгдэхүүний хүртээмж өссөн юм.

1978

Эм зүйч нарт нарийн мэргэжлийн зэрэг олгохоор болов.

1991

Монгол Улс ДЭМБ-ын Үндэсний эмийн бодлоготой орны тоонд багтав.

2008

Нөхөн үржихүйн эрүүл мэндийг дэмжих төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллав.

2013

Дутуу нярайн амьсгал хямралын эмчилгээний Куросурф /Сурфактант/ бэлдмэлийг эмчилгээнд нэвтрүүлэв. Ингэснээр дутуу нярайд зонхилон тохиолддог амьсгал хямралаас шалтгаалсан хүндрэл, эндэгдэл буурах, эмчилгээний үр дүн сайжрах боломж бүрдлээ.

2016

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг дэмжин ажиллав. Хөтөлбөрийн хүрээн элэгний өвчлөлийг бууруулахад чиглэсэн олон чухал ажлуудыг хэрэгжүүлж байгаа бөгөөд үүний нэг нь АНУ-ын Mylan Компанитай хамтран элэгний С вирусийг эмчлэх LEDVIR эмийг Монголд нэвтрүүлсэн юм. Ингэснээр элэгний С вирусийн өвчнөөр шаналж байгаа өвчтөнүүд санхүүгийн дарамт багатайгаар аюулт өвчнөө эмчлэх боломж бүрдэж байгаа төдийгүй өвчтөнд очих эмийн хүртээмж нэмэгдэж цаашлаад 2020 онд Монгол улс элэгний С вирусээс ангижирсан анхны улс болох зорилтод өөрийн хувь нэмрийг оруулав.

2017

Элэгний В, С вирусийн эмчилгээний өндөр үр дүн бүхий бүтээгдэхүүнүүдийг Монголд нэвтрүүсэн бөгөөд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд шаардлагатай өвчтнүүдэд дээрх бүтээгдэхүүнүүдийг хандивлав.

2018

Куба улсын Биотехнологийн хүрээлэнтэй хамтран чихрийн шижин өвчний үеийн хөлний шархны хүндрэлийг эмчлэх Heberprot-P бүтээгдэхүүнийг Монгол оруулж ирэн эмчилгээнд нэврүүлэв. Энэхүү бүтээгдэхүүн нь чихрийн шижингийн шалтгаант хөлний шархны хүндрэлийг бууруулж цаашлаад хөл тайрагдах эрсдэлээс сэргийлэх онцгой ач холбогдолтой юм. Мөн АНУ-ын Mylan компанитай хамтран эмэгтэйчүүдийн хөхний хорт хавдрын эмчилгээний Hertraz бүтээгдэхүүнийг Монголд нэвтрүүлжээ.

2019

Монголд ходоодны шарх, цаашлаад ходоодны хорт хавдар, түүнээс шалтгаалах нас баралтын зэргээрээ дэлхийд дээгүүрт ордог. Энэ нь хеликобактерийн халдвар өндөр байгаатай холбоотой юм. Монгол Эм Импэкс Концерн хеликобактерийн халдварыг бууруулах, цаашлаад ходоодны өвчлөл, хүндрэлээс сэргийлэх зорилгоор “Эрүүл ходоод” хөтөлбөрийг санаачлан Монгол орон даяар хэрэгжүүлж эхлэв. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд хеликобактерийн стандарт эмчилгээ ГҮДФИЛ, АМБИС эмийг Монголд амжилттай нэвтрүүлээд байна.

2020

Ковид-19 цар тахлын хариу арга хэмжээний хүрээнд зайлшгүй шаардлагатай эм бэлдмэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх, орон нутгийн бүх аймгуудад хурдан шуурхай түгээх ажлыг гүйцэтгэв.

Ковидын үе Спутник V вакцин эхний ээлжээ оруулж ирсэн, 2 дахь тунг ЭМЯ-аас захиалсны дагуу дараагаар ипортлож байсан.[1]

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. iKon.mn, А. Төгөлдөр (2021-06-05). "Спутник V вакцины хоёр дахь тунг 21-90 хоногийн дотор хийлгэж болно". ikon.mn (in англи). Retrieved 2024-01-25.