Монгол орны нүүрсний нөөц
Монгол орны хэмжээнд 12 нүүрсний сав газар, 3 нүүрстэй талбайд энэ оны статистик мэдээгээр нүүрсний нийт батлагдсан геологийн нөөц 32.6 тэрбум.тн, онолын хувьд шинжлэх ухааны доктор Д.Бат-Эрдэнэ нь Геологи-хайгуулын нэмэлт судалгаагаар илрүүлэх боломжтой нөөц баялаг 150 тэрбум.тн байна гэсэн байдаг.
2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар хүчин төгөлдөр нүүрсний 173 аж ахуйн нэгжийн 296 ашиглалтын тусгай зөвшөөрлийн хүрээнд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэн Ашигт малтмал, газрын тосны газрын даргын тушаалаар хүлээн авсан 32.61 тэрбум.тн нөөцийг аймаг тус бүрээр харуулбал.
АЙМГУУДЫН НҮҮРСНИЙ НӨӨЦИЙН МЭДЭЭЛЭЛ
№ | Аймгийн нэр | АТЗ-ийн тоо | Батлагдсан нөөц мян.тн |
1 | Архангай | 1 | 1,198.04 |
2 | Баянхонгор | 11 | 210,769.37 |
3 | Булган | 4 | 86,104.39 |
4 | Говь-Алтай | 27 | 435,537.34 |
5 | Говьсүмбэр | 10 | 1,828,382.75 |
6 | Дархан-Уул | 1 | 71,508.01 |
7 | Дорноговь | 38 | 3,040,328.87 |
8 | Дорнод | 15 | 1,727,597.97 |
9 | Дундговь | 23 | 2,042,829.98 |
10 | Өвөрхангай | 1 | 29,687.6 |
11 | Өмнөговь | 46 | 7,164,225.82 |
12 | Сүхбаатар | 18 | 1,553,426.82 |
13 | Сэлэнгэ | 3 | 439,148.35 |
14 | Төв | 42 | 7,881,601.57 |
15 | Увс | 13 | 1,158,041.21 |
16 | Улаанбаатар | 18 | 839,632.09 |
17 | Ховд | 11 | 177,896.14 |
18 | Хөвсгөл | 6 | 214,235.3 |
19 | Хэнтий | 8 | 3,708,080.96 |
32.6 тэрбум.тн нүүрсний геологийн нөөцийг ашиглалтын тусгай зөвшөөрөл болон антрацит, чулуун, хүрэн гэсэн гурван төрөлд чанараар нь хуваан харуулбал.
ТОМООХОН ОРДУУДЫН НӨӨЦИЙН МЭДЭЭЛЭЛ
Тавантолгой ордын нөөц: Өмнөговь аймгийн Ханхонгор, Цогтцэций сумдын нутгийг дамнан орших Тавантолгойн нүүрсний ордод ашиглалтын үйл ажиллагаа явуулж буй “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК ба “Энержи ресурс” ХХК-иуд нь Цанхи, Бор тээг, Оорцог, Бортолгой, Онч хараат, Ухаа-худаг гэсэн 6 хэсгээс бүрдэх ба нийт 10 тусгай зөвшөөрлийн хүрээнд 5,428.82 сая.тн нүүрсний нөөцийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэн, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын тушаалаар хүлээн авсан байдаг.
Нарийн сухайт ордын нөөц: Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Нарийн Сухайтын нүүрсний ордод ашиглалтын үйл ажиллагаа явуулж буй “Монголын алт (МАК)” ХХК, “Өсөх зоос” ХХК, “Саусгоби Сэндс” ХХК ба “Чинхуа Мак Нарийн Сухайт”ХХК-иуд нь Хүрэн толгой, Овоот толгой, Хүрэн шанд, Нарийн сухайт гэсэн 4 хэсгээс бүрдэх ба нийт 8 тусгай зөвшөөрлийн хүрээнд 1,004.94 сая.тн нүүрсний нөөцийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэн, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын тушаалаар хүлээн авсан байдаг.
Эх сурвалж: Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмал, газрын тосны газар (mrpam.gov.mn)