Монгол орны уур амьсгал
Appearance
Уур амьсгалын нөхцөлийг агаарын хэм, агаарын чийгшил, салхины хүч, нарны цацрагийн тусгал хэмжээ, хур тунадас зэрэг олон үзүүлэлтийг уялдуулж тодорхойлдог. Монгол орны уур амьсгалын онцлогийг дараах байдлаар хураангуйлж болно. Үүнд:
- Монгол орон жилийн 4 улиралтай бөгөөд улирал тус бүрт агаарын хэм, хур тунадас, салхины хүч, хур тунадасны хэмжээ харилцан адилгүй байдаг. Иймд байгаль орчны хяналт шинжилгээ, байгаль орчинг хамгаалах, нөхөн сэргээх ажлыг жилийн 4 улиралд зохицуулан төлөвлөж, хэрэгжүүлэх шаардлага урган гарна.
- Монгол орны нутаг дэвсгэр бүхэлдээ дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст, хүйтэн сэрүүн бүс нутагт оршдог бөгөөд жилийн дийлэнхийг хасах хэмтэй өдрүүд эзэлдэг. Иймд ургамал ургах хугацаа харьцангуй богино бөгөөд 6,9-р сарууд юм. Харин говь цөлийн бүсэд харьцангуй дулаан байдаг тул 9-р сард ч ургамал цэцэглэж байдаг.
- Агаарын хэм эрс тэс тул 1-р сард уулархаг нутгаар хамгийн хүйтэн байх ба дунджаар -15-350С хүрч хүйтэрдэг ба говь цөлийн бүсэд -15-200С байх бол хээрийн бүсэд -20-250С орчим байна. Харин 7-р сард ид халууны үе таардаг. Уулархаг нутгаараа харьцангуй сэрүүн байх боловч говь цөл, хээрийн бүсэд дунджаар 20-250С хэмийн халуун болно.
- Монгол орны хөрсний нэг онцлог бол зуны хугацаанд хөрсний гадарга хэт өндөр халах, нөгөө талаас хүйтний улиралд гүн хөлдөлтөнд ордог явдал юм. Хөрсний температур нь агаарын хэмийн өөрчлөлтөөс гадна шинггэгдэх нарны цацрагын хэмжээ, хур тунадас, ургамлан бүрхэвчийн хөгжил зэрэг бусад хүчин зүйлсээс хамааралтай байдаг.
- Хур тунадасны хэмжээжилийн саруудад болон газар нутгаар ихээхэн хувьсамтгай. Ой хөвчийн уулархаг нутгаар жилд дундажаар 300-400 мм байхад тал хээрийн бүсэд 150-250 мм, говь цөлийн бүсэд 50-100 мм тунадас унадаг. Нийт хур тунадасны 85% нь 4-9-р саруудад, үүний 50-60% нь 7-8-р саруудад орно. Хур тунадасны дээрх жигд бус байдал нь ургамлан бүрхэвчийн хөгжилтэй шууд уялдана. Нөхөн сэргээлтийг 5-р сарын сүүл, 6-р сарын эхээр хийж байгаа нь ганд нэрвэгдэх магадлал өндөр байдаг.
- Монгол орон нь бүхэлдээ салхины хүч ихтэй, салхины хүч нь нутаг дэвсгэрийн хэмжээнд харилцан адилгүй, ихэвчлэнэ баруун хойд зүгээс салхилдаг, салхины хурд нь 4, 5-р саруудад хүчтэй байх ба хөрс хийсэж шороо босох, ургамлын үр хийсэх хүндрэлтэй байдаг тул нөхөн сэргээлтийн технологийг мөрдөх нь зүйтэй юм.