Jump to content

Монгол орон хувьсгалын босгон дээр

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Монгол орон хувьсгалын босгон дээр
Эрхлэн гаргасан
Монсудар хэвлэлийн газар
Номын тухай мэдээлэл
ЗохиогчИ.М.Майский
Эрхлэн гаргасан2015
ХэлМонгол
ISBN код978-99973-1-145-0
АнгилалМонголын түүх
Форматхатуу хавтастай
ЦувралМонголоор бэдэрсэн гадныхан
Худалдаалагдаж буй газарИнтерном номын их дэлгүүр

Монгол орон хувьсгалын босгон дээр хэмээх энэхүү ном нь Монсудар хэвлэлийн газараас эрхлэн гаргаж буй Монголоор бэдэрсэн гадныхан цувралын нэгэн боть бөгөөд уг номонд 1919-1920 онд Монголд ажиллаж нийтдээ 3000 орчим километр замыг туулсан Хоршоодын төв холбооны Эрхүүгийн конторын багийнханы цуглуулсан мэдээллүүд багтсан байдаг. Үүнээс гадна Монголын нийгэм эдийн засаг, байгаль цаг уур, мал аж ахуйн талаар урьд өмнө нь хэвлэгдэн гарсан бүтээлүүдийг нэгтгэн дүгнэж улмаар анх удаа Монголын хүн ам болон малын тоог статистик аргаар боловсруулан гаргасан мэдээлэл багтсан. Ийм учраас уг бүтээл нь ХХ зууны монголын түүхийн нэгэн чухал эх сурвалж болдог.


I бүлэг: Орон нутаг

[засварлах | кодоор засварлах]

Энэ бүлэгт Монгол орны байгаль цаг уур, газар орны байдал, ургамал амьтны ертөнцийн тухай дэлгэрэнгүй өгүүлсэн байдаг.

Уг бүлэгт Монголын нийт хүн амын тоо, нийгмийн анги давхраа, монголчуудын бие махбод, оюун санааны тухай хийгээд монголчуудын аж ахуй, аж ахуйтай холбоотой дадал хэвшлүүд, Монгол дахь орос, хятад худалдаачид, Монголын хот суурин ба тал нутгийн тухай, Монгол дахь түүх, археологийн дурсгалууд гэх мэтчилэн маш олон сэдвийг гярхай ажиглан, нарийн тоочин өгүүлсэн байдаг.

III бүлэг: Ар Монголын эдийн засаг

[засварлах | кодоор засварлах]

Энэ бүлэг урьд өмнө хэвлэгдэн гарч байсан номнуудаас ялгарах гол онцлог нь бөгөөд энд Монголын малын тоо толгой, айл өрхийн төсөв зэргийг нарийвчлан гаргасан байдаг. Мөн уг бүлгээс та Монголын зам тээвэр, харилцаа холбооны байдал, мөнгөн тэмдэгт, худалдаа наймаа, аж үйлдвэр байгаа эсэх, газар тариалан хаагуур хаагуур голчлон эрхлэдэг, улсын төсөв ямар хэмжээтэй байв, юунаас улсын орлого голчлон төвлөрч байв зэрэг сонирхолтой мэдээллийг олж үзнэ.

IV бүлэг: Ар Монголын улс төрийн байдал

[засварлах | кодоор засварлах]

Улс төрийн байдлыг тухай өгүүлэх уг бүлэгт Манжийн эсрэг хөдөлгөөнөөс эхлээд, Монголын хууль цааз, монголчуудын шашин шүтлэгийн байдал гэх мэт олон сэдвийг багтаасан байдаг.

Энд зохиогч Монголын талаарх өөрийн дүгнэлт болон анх юу гэж бодож байсан, хэрхэн өөрчлөгдсөн зэргийг тодорхой өгүүлсэн байдаг. Тухайлбал: Хуучны, феодалын теократ Монгол улс үгүй болж, хөгжлийнхөө хэд хэдэн шатыг дамжин эдүгээ социализмын замаар хурдан алхаагаар урагшилж яваа шинэ, ардын хувьсгалт Монгол улс үүсэн бий болсон болой гэх мэтээр өгүүлсэн байдаг.

Номын хавсралт хэсэгт Монголын хүн амын тоог аймаг аймгаар нь гарган хүснэгтэнд оруулсан байхын зэрэгцээ малын тоо толгой, нэг өрхийн дундаж орлого, зарлага зэрэг төсвийг нарийн тооцоолон оруулсан байдаг.

Номын зохиогчийн тухай

[засварлах | кодоор засварлах]

Уг номын зохиогчийн тухай мэдээллийг та И.М.Майский үзнэ үү.