Jump to content

Монгол татаарын бүрэн тодорхойлолт

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Монгол татаарын бүрэн тодорхойлолт
Эрхлэн гаргасан
Монсудар хэвлэлийн газар
Номын тухай мэдээлэл
ЗохиогчЖао Хун
Орос хэл рүү орчуулсанН.Ц.Мункуев
Эрхлэн гаргасан2015
ХэлМонгол
ISBN код978-99973-1-155-9
АнгилалМонголын түүх
Форматхатуу хавтастай
ЦувралМонголоор бэдэрсэн гадныхан
Худалдаалагдаж буй газарИнтерном номын их дэлгүүр

Монгол татаарын бүрэн тодорхойлолт (Хятад: 蒙韃備錄 Мэн-да бэй-лу) хэмээх энэхүү ном нь Монсудар хэвлэлийн газараас эрхлэн гаргаж буй Монголоор бэдэрсэн гадныхан цувралын нэгэн боть болно. Буриадын эрдэмтэн, хятад судлаач, түүхч Н.Ц.Мункуев хятад хэлнээс орос хэлнээ орчуулж удиртгал, тайлбар бичиж хавсралт бэлтгэн, 1975 онд хэвлүүлсэн энэ номонд 1221 онд Яньцзин хот (өнөөгийн Бээжин) дахь Монголын их жанжны өргөөнд ирж байсан хятад элч Чжао Хуны тэмдэглэлийн эх, орчуулгын хамт багтсан болно. Уг тэмдэглэлд есөн хөлт цагаан сүлд болон догшин хар сүлдийг ямар хүмүүс мандуулж явах эрхтэй байсан болон тухайн үеийн монголчуудын аж ахуй, цэргийн зохион байгуулалт, албан тушаал, зэрэг дэвийн тогтолцоо, ахуй амьдрал, ёс заншлын тухай нэлээдгүй мэдээ баримтууд оржээ.


Мэн-да бэй-лу бол эртний монголчуудын түүхийн чухал эх сурвалж мөн. Энд хэвлүүлж байгаа тодорхойлолт нь бидэнд үлдэж хоцорсон XIII зууны Хятадын аялагчдын бүх тэмдэглэлээс хамгийн эртнийх нь бөгөөд монголчуудад тусгайлан зориулагдсан болой хэмээн эхлэх энэхүү хэсэгт уг номын тухай болон бусад хятад аялагчдын хийгээд монголын тухай ном бүтээлүүдийн талаар эрдэм шинжилгээний чухал ач холбогдолтой хэсгийг өгүүлсэн байдаг.

Төр улсын үндэс суурь

[засварлах | кодоор засварлах]

Монголчуудын угсаа гарвал, төр улс, газар нутаг, аж ахуйн тухай хийгээд Чингис хааны тухай тодорхой өгүүлсэн. Жишээлбэл Татаарын эзэн Тэмүжиний тухайд гэвэл өндөр нуруу, сүрлэг том биетэй, өргөн дух магнай, урт сахалтай хүн бөгөөд дайчин зан чанартай хүчирхэг эр болой хэмээн өгүүлсэн байдаг.

Татааруудын эзний мандлын эхлэл

[засварлах | кодоор засварлах]

Чингис хааны тухай.

Хаадын удмын нэр, төр барьсан он жилүүд

[засварлах | кодоор засварлах]

Монголчууд удирдагчдаа хэрхэн нэрлэж байсан зэргийг сурвалжуудын мэдээн дээр тулгуурлан маш сонирхолтой өгүүлсэн.

Жанжин ноёд, хан хөвүүд

[засварлах | кодоор засварлах]

Чингис хааны ах дүү, охид хөвгүүдийн тухай өгүүлсэн.

Жанжин ноёд, гавьяатан сайдууд

[засварлах | кодоор засварлах]

Монголын төр улсыг үндэслэн байгуулахад нь их хаанд туслалцаа үзүүлэн хүчин зүтгэсэн хүмүүсийн тухай.

Итгэмжлэгдсэн сайд нар

[засварлах | кодоор засварлах]

Тэргүүн сайд хийгээд цэргийн жанжидын тухай.

Татаарууд бол эмээл дээр төрж, өсөж бойждог хүмүүс юм. Тэд өөрсдөө л аяндаа байлдаж тулалдаж сурдаг. Хавраас өвөл болтол тэд өдөр болгон ан ав хөөж агнах ажил хийнэ. Энэ нь тэдний оршин амьдрах арга хэрэгсэл юм. Тийм ч учраас тэдэнд явган цэрэг гэж байхгүй, цөм морьт дайчид болно.

Татааруудын улс гүрний газар нутаг нь өвс ногоо, ус ундаагаар баялаг, адуу, хонь малд туйлын тааламжтай болой. Адууг нэг, хоёр настайгаас нь уналга эдэлгээнд сурган номхруулж хээр талаар давхина.

Тэд өлсгөлөн, цангаагаа зөвхөн гүүний сүүгээр тайлна. Ганц гүүний саам ихэвчлэн гурван хүнийг цатгана. Татаарууд гэртээ болон гэрээсээ гадуур гүүний сүү ууж, хонио муулан хүнсэндээ хэрэглэнэ. Тиймээс тэр газрын айл өрхүүд нэг адуутай байлаа гэхэд заавал зургаа, долоон хоньтой байх жишээтэй.

Эдүгээ татааруудын том том түшмэл сайдуудын дотор Цин улсад амьдарч байсан, олзлогдож ирсэн олон хүмүүс байдаг.

Албан тушаалын тогтолцоо

[засварлах | кодоор засварлах]

Тэдний биедээ авч явдаг алтан пайз гэрэгийн тухайд гэвэл хамгийн дээд зиндааны ноёд язгууртнууд өөд өөдөөсөө харсан хоёр барын дүрстэй барсын тулалдаан нэртэй алтан гэрэгийг бүсэндээ зүүж явна.

Зан суртахуун, ёс заншил

[засварлах | кодоор засварлах]

Татаарууд сул дорой байдлыг ихэд жигшиж, хүч чадлыг шүтэн биширнэ. Өөр хоорондоо хэрэлдэж зодолдох нь огт үгүй.

Цэргийн хувцас хэрэглэл, зэр зэвсэг

[засварлах | кодоор засварлах]

Чингис хааны хувийн хишигтэн буюу торгон цэргийн тухайд гэвэл Чингис хааны өргөөний дэргэд түүний онцлох тэмдэг болсон том гэгчийн цав цагаан сүлд туг байх бөгөөд өөр ямар ч туг хиур байдаггүй байжээ.

Тэд элч, төлөөлөгчдөө сюань-чай хэмээнэ.

Аз хийморьтой байх, бүтэлгүйтэх хоёрын алин болох, давших ухрахаа, аян дайнд мордох юм уу, аллага хядлага хийх бүртээ тэд хонины дал авч галд дүрэн алхаар балбаж, тэнд бий болсон ан цавуудыг харан мэргэ төлөг тавьж ажил хэргээ шийдвэрлэнэ.

Тэд аян дайнд мордохдоо язгуур угсаа, нүгэлтэн буянтан гэдгээсээ үл хамааран эхнэр, хүүхдээ ихэвчлэн хамт авч явдаг заншилтай.

Найр наадам, бүжиг, хөгжим

[засварлах | кодоор засварлах]

Го-ван цэргүүдтэйгээ хамт мордсон үед хөгжимчид нь ч гэсэн дагалдан явна. Тэдгээр нь арван долоо юм уу, арван найман сайхан охид байх ажээ.

Ван го-вэйн төгсгөл үг

[засварлах | кодоор засварлах]

Энэ номыг Сүн улсын Мэн Хун бичсэн гэж гарчигт нь өгүүлсэн буй. Номын дотор ч өөрийгөө Хун гэдэг гэж зохиогч бичжээ.

Татаарууд – энэ номын гарчигт тэднийг мэн-да гэж оруулжээ. Мэн-да гэдэг нь мэн-гу (mongo[l]), да-да (tata[r]) буюу хоёр угсаатны нэрийн товчлол юм.


Уг номын тухай мэдээллийг та Мэн-да бэй-лу үзнэ үү.