Jump to content

Монгол тэмүүлэл сургууль

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Монгол Тэмүүлэл
Байршил
Map
Улаанбаатар
Ерөнхий мэдээлэл
School typeТөрийн өмчит олон улсын лаборатори сургууль
Үүсгэн байгуулагдсан2011
Sister schoolШинэ Эрин
Шинэ Эхлэл
ЗахиралДүгэррагчаагийн Төмөрчөдөр
Age range14-17
Average class size20-24

Монгол Тэмүүлэл сургууль бол төрийн өмчит олон улсын Кембрижийн хөтөлбөрийн сургалттай 3 сургуулийн нэг юм.[1]

1990 оны Монголын ардчилсан хувьсгал-ын дараа Монгол Улс олон улсын буяны байгууллага, байгууллагуудын тусламжтайгаар боловсролын салбарт олон шинэчлэл хийсэн. Гэсэн хэдий ч тууштай байдал, хөрөнгө оруулалт дутмаг байсан нь боловсролын тогтолцоонд ноцтой хохирол учруулсан ба 2000-аад оны дунд үеэс эхлэн олон дээд боловсролын байгууллагуудын сурлагын амжилтууд мэдэгдэхүйц буурж, засгийн газраас одоогийн боловсролын бодлогоо яаралтай шинэчлэхийг шаардаж эхэлсэн. Түүгээр ч зогсохгүй гадаадын их, дээд сургуулиудад хүлээн зөвшөөрөгдөөгүйн улмаас янз бүрийн бэрхшээлтэй тулгарсан нь урт хугацаанд улс орны хөгжилд ноцтой үр дагаварт хүргэж болзошгүй юм. Тиймээс Монгол Улсын Засгийн газар боловсролын салбарт томоохон шинэчлэл хийнэ гэж амласан.

2011 онд Боловсролын яам олон улсын боловсролын шинэ тогтолцоог хэрэгжүүлэхийн тулд Кембрижийн их сургууль-тай хамтран ажиллахаа зарлав. Хэлэлцээрийн үр дүнд яамнаас ерөнхий боловсролын 44 сургуулийг шинэ тогтолцоог турших, боловсронгуй болгох лаборатори сургуулиудиар томилж, Кембрижийн хөтөлбөртэй төрийн өмчит 3 олон улсын сургууль байгуулагдав.

Монгол Тэмүүлэл сургууль нь 9 дүгээр ангидаа үндэсний хөтөлбөрийн 13 хичээлийг судлан суурь боловсрол эзэмшдэг бөгөөд 10 дугаар ангиас эхлэн үндэсний хөтөлбөрөөр судлах хичээлийн тоо багасаж, ирээдүйд эзэмших мэргэжил, сурагч бүрийн сонирхол, хэрэгцээнд нь нийцүүлэн англи хэлээр судлах хичээлийн агуулга нэмэгддэг. Одоогоор Кембрижийн Их Сургууль-аас албан ёсны зөвшөөрөлтэйгөөр IGCSE, AS болон А түвшний хөтөлбөрийн хүрээнд Mathematics, Mandarin Chinese, German, First Language English, English as Second Language, Physics, Chemistry, Biology, History, Environmental Management, Geography, Business Studies, Art and Design, ICT, Physical Education, Computer Science, Global Perspective, Economics, Design and Technology болон Music гэсэн 19 хичээлийг явуулж байна. Кембриджийн олон улсын дунд боловсролын хөтөлбөр нь дэлхийн 195 орны 1400 гаруй сургуульд хүлээн зөвшөөрөгдсөн, 14-16 насныханд хамгийн түгээмэл хэрэгждэг ба сурагчдад өөрийн мэдлэг чадвар, хүсэл сонирхолдоо уялдуулан цөөн тооны хичээлийг сонгон судалж, дараагийн шатны сургуульд элсэх бэлтгэлээ хангаж илүү өндөр түвшинд хөгжих боломжийг олгодгоороо онцлогтой. Мөн тус сургуульд хүүхдийг олон талаас нь хөгжих боломжийг байнга дэмжин тогтмол төсөлт ажил, клубийн үйл ажиллагаа явуулдаг.

Тус сургууль нь тухайн жил 8-р ангиа төгсөөд, 9-р ангидаа элсэн орох гэж байгаа сурагчдыг элсүүлдэг ба жил бүрийн 6 дугаар сарын сүүлээр Боловсролын Үнэлгээний Төв-өөс математик, англи хэл болон байгалийн ухааны(2023 оноос хойш) хичээлүүдээр шалгалт аван, хяналтын тоонд багтсан 96 хүртэлх сурагчдыг элсүүлдэг.

Өмнө нь Чингэлтэй дүүрэгт ХҮИС-ын байранд байрлаж байсан ба 2023 онд Баянзүрх дүүрэгт Дүнжингараваас 2.5 километрийн цаана байрладаг шинэ байрандаа нүүж орсон.

  1. "Archive copy". Эх хувилбараас архивласан: 2017-07-20. Татаж авсан: 2016-12-30.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)