Jump to content

Монгол улсын нөхөн сэргээлтийн стандарт, аргачлал

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Уурхайн олборлолт, үйлдвэрлэлийн биологийн олон янз байдал, тэдгээрийн амьдрах орчин, агаар, ус, хөрсний орчинд үзүүлэх нөлөөллийг боломжит хамгийн бага төвшинд барих, байгаль хамгаалал, нөхөн сэргээлтийг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд Монгол улсын хууль тогтоомжийг үйл ажиллагаандаа мөрдөхийн зэрэгцээ, нөхөн сэргээлийн стандарт, аргачлалыг нэвтрүүлэх нь зүүтэй.

Уул уурхайн үйл ажиллагааны явцад эвдэрсэн газрыг нөхөн сэргээхэд тавигдах шаардлага, доройтож, эвдэрсэн газрыг ангилал, түүнчлэн нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг төлөвлөх, тайлагнахад хэрэглэгдэх нэр томъёог тодорхойлсон Монгол улсын стандартуудыг дор сийрүүлэв:

• Эвдэрсэн газрын нөхөн сэргээлт MNS 5914:2008

• Уул уурхайн үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаар эвдэрсэн газрын ангилал MNS 5915:2008

• Газар шорооны ажлын үед үржил шимт хөрс хуулалт, хадгалалт MNS 5916:2008

• Уул уурхайн үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаар эвдэрсэн газрын нөхөн сэргээлт MNS 5917:2008

• Эвдэрсэн газрыг ургамалжуулах MNS 5918:2008

Стандарт, хууль тогтоомж, журмыг хэрэгжүүлэх, нөхөн сэргээлтэнд мөрдүүлэхийн тулд Байгаль орчин, Ногоон хөгжил, Аялал жуулчлалын яам 2015 онд “Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газарт техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх аргачлал”-ыг баталсан байна. Энэхүү аргачлалд:

• Эвдэрсэн газрыг нөхөн сэргээж, аж ахуйн эргэлтэнд оруулах чиглэлүүд

• Эвдэрсэн газрын нөхөн сэргээлтэнд ашиглах хөрс боловсруулалт

• Ил, далд уурхайн техникийн нөхөн сэргээлт

• Биологийн нөхөн сэргээлт

• Уурхайн хаалт, нөхөн сэргээсэн газарт тавих хяналт аргачлалууд тусгагдсан байна.