Jump to content

Монгол хэлний зөв бичгийн алдаа шалгагч

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Монгол хэлний зөв бичгийн алдаа шалгагч программуудыг харьцуулан судлав.

Монгол улсад үг үсгийн алдаа шалгах программ хийх оролдлого 30-д жилийн өмнөөс эхэлсэн бөгөөд өнөөг хүртэл дараах программууд бүтээгджээ.

2004 - Aspell нээлттэй эх бүхий программд Монгол хэлний дэмжилт оруулсан.

2005 - Ангууч хэмээх бүтээгдэхүүнийг Спикер Групп бүтээсэн.

2013 - Болор алдаа шалгуур хэмээх бүтээгдэхүүнийг Болорсофт ХХК-с гаргажээ.

2020 - Зөв бичигдэв[1] -- Монгол үгийн алдаа шалгах бүтээжээ.

Ангууч программ нь зах зээлд маш хүчтэй орж ирээд маш түргэн алга болсон. Тус программ нь хэрэглэгчдийн сэтгэлд хүрч чадсан сайн программ хангамж байсан боловч зөвхөн Microsof Office-н 2000 болон 2003 хувилбарууд дээр ажилладаг байсан тул Майкрософт Оффис 2007 гарснаас хойш төд удалгүй зах зээлээс гарсан. Өөр нэг шалтгаан нь түүнийг эвдэх аргууд интернетэд тархсанаар алга болсон байх магадлалтай. Ингээд өнөөдөр хэрэглээнд байхгүй байгаа тул үйл ажиллагааг харьцуулах боломж байсангүй.

Aspell[2] Монгол хэлний багц буюу mnspell-г[3] С.Бадрал нь Д.Батмөнхийн хөгжүүлсэн 2 сая үгийн санг (www.winedt.org/dict.html) өөрийн өмнө Aspell-д зориулан хөгжүүлсэн сандаа 2004 онд нэмж GNU General Public License-р гаргасан бөгөөд нээлттэй эхийн орчинд өргөн тархсан. Мөн энэхүү толь нь өнөөдөр нээлттэй эх бүхий программуудын стандарт үг үсгийн шалгуур болж чадсан Hunspell программд орсон байна. Үгийн сан нь 2 сая гаруй үгтэй.

spellcheck.gov.mn программ нь Aspell/Mnspell эх толийг ашиглаж байгаа.

Болор дуран программ нь 60 сая орчим үгийн сантай бөгөөд төгсгөлөг төлөвт автомат ашиглаж үгээ шалгадаг ажээ. Үг санал болгодог модуль нь өмнөх программуудаас ялгаатай ажиллах ба ялангуяа дүрмийн алдаа гаргасан тохиолдолд онцгой сайн ажиллаж байлаа.

Шалгасан үр дүнг хүснэгтлэн үзүүлбэл

Нэр Сүүлийн хувилбар Дэмждэг системүүд Үгийн сан Алдааны тоо
Aspell 0.06-2 Вэб, Линүкс ~2 сая 7500 гаруй
Spellcheck.gov.mn - Вэб ~2 сая 7500 гаруй
Болор алдаа шалгуур 2.0.1 БОЛОР ДУРАН Виндовс, Линүкс, Майкрософт Оффис, ОпенОффис, ЛайбрОффис ~60 сая 1
Монгол үгийн алдаа шалгах толь 2.28 Firefox, Adobe Indesign, Emacs, Sublime Text, LibreOffice 2 тэрбум 0
  1. "Монгол үгийн алдаа шалгах толь".
  2. "GNU Aspell".
  3. "Mnspell".