Монгол цэргийн хуяг дуулга

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Монгол цэргийн хуяг дуулгa

Mонголчуудын хэрэглэж байсан хуяг дуулга нь хятадын цэргүүдийн өмсгөлтэй төстэй гэж уздэг. Ихэнх хамгаалах хэрэгсэл нь олон төрлийн нимгэн төмрөөс бүрддэг. Хүнд хэцүү дайны жилүүдэд хуяг дуулга ховор бөгөөд засч янзлахад бэрхшээлтэй байдаг байв.
Монголын нум сум харваачид аль болох хөнгөн хуяг дуулга хэрэглэдэг байжээ.Энэ нь хөдөлгөөнд саад учруулахгүй ач холбогдолтой. Дуулгыг голдуу төмрөөр хийдэг байсан ч арьс болон бусад түүхий эдийг ч мөн өргөн ашигладаг байсан.
Чингис хааны монгол цэргийн төмөр дуулга дэлхий дээр түгээмэл олддог. Өвөрмөц хэлбэртэй учраас бусад үндэстнийхээс шууд ялгардаг.Дуулганы оройн хэсэгт гэр хэлбэрийн дугариг бэхэлгээ төмөр байх ба түүний дээр сөөм илүү тогтоох төмөр байна. Нарийн төмөр хоолойн оройд бүргэдийн өд хатгаж эсвэл зэвтэй хамт адууны дэл сүүл хатгадаг байв.
Монгол дуулганы шил хацрын хамгаалалтыг хуруулдаж холбосон төмөр унжлага ялтсаар хийж байв. Монгол дуулганы тархалт баруунтаа Унгар, зүүнтээ Солонгос, урагшаа Энэтхэг хойшоо алг Сибирь хуртэл тархаж өөр өөр үндэстний соёлын нөлөөг өөөртөө шингээж байжээ.