Монос Косметик
Энэ нийтлэл ямар ч эх сурвалжгүй байна. |
Аж үйлдвэрийн салбар | Үйлдвэрлэл |
---|---|
Чиглэл | Гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэл |
Үүсгэн байгуулагдсан | 1990 он |
Үүсгэн байгуулагч | Балдандоржийн Эрдэнэхишиг |
Төв байр | Сонгинохайрхан дүүрэг-20, Сонсголонгийн тойруу 4Б байр Улаанбаатар, Монгол |
Байршлын тоо | 211137 |
Удирдах хүмүүс | Гүйцэтгэх захирал Х.Солонго, Ерөнхий технологич Э.Энхмандах, |
Бүтээгдэхүүн | Биомон, Биоген, Биодерм, Санитас, Биомакс, Алое ком |
Ажилчид | 50 |
Цахим хуудас | www.monoscosmetics.mn |
Монос Групп-ын ууган компаниудын нэг болох “Монос гоо сайхан“ ХХК нь 1990 онд байгуулагдсан ба өөрийн орны хуурай, эрс тэс цаг уур , монгол хүний арьсны онцлогт тохирсон гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилго тавин ажиллаж, эдүгээ 52 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн худалдаанд гаргаад байна.
Монос Косметик ХХК нь 1990 онд эм гоо сайхны "Монос" хувийн жижиг үйлдвэр нэртэй байгуулагдсан бөгөөд "Булга", "Марал" нэртэй нүүрний тос үйлдвэрлэж үйл ажиллагаагаа эхэлсэн юм.
Эм гоо сайхны "Монос үйлдвэр" нь 1995 онп эмийн үйлдвэрлэл, худалдааны "Монос Фарм" ХХК, гоо сайхны үйлдвэрлэл худалдааны "Монос Косметик" ХХК болж өргөжсөн юм.
"Монос Косметик" ХХК нь анх байгуулагдсанаасаа эхлэн өөрийн орны хуурай, эрс тэс цаг уур болон монгол хүний онцлогт тохирсон гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилго тавьсан юм. Үүний үр дүнд төрөл бүрийн амин дэм, амин хүчил, уураг зэрэг биологийн идэвхит бодисоор баялаг, арьсыг чийгшүүлэх, залуужуулах, сэргээх үйлчилгээтэй байгалийн гаралтай экологийн хувьд цэвэр гоо сайхны бүтээгдэхүүнээр хэрэглэгчдийг хангаж байна.
Бүтээгдэхүүн
[засварлах | кодоор засварлах]Монос Косметик ХХК нь одоогийн байдлаар 50 гаруй нэр төрлийн гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Хамгийн сүүлд зөвхөн эрчүүдэд зориулсан "Биомакс", батгашилтын эсрэг "Биодерм" бүтээгдэхүүнүүдийг зах зээлд амжилттай нэвтрүүлээд байна. Мөн 2015 ондоо багтаан шинэ бүтээгдэхүүн болон сав баглаа боодлын шинэчлэлтүүд хийгдэнэ.
- "Биомон" /барагшуунтай/ иж бүрдэл
- "Биомон" /гүүний саамтай/ иж бүрдэл
- "Биомакс" иж бүрдэл /зөвхөн эрчүүдэд/
- "Биодерм" иж бүрдэл /батгашилтын эсрэг/
- "Биоген"
- "Алое" иж бүрдэл
- "Гялбаа" хагны эсрэг шампунь
- "Санитас", "Санитос" гар ариутгагч болон гарын шингэн саван
- "Марал" иж бүрдэл
- "Удвал" пудр
- "Уян" гарын тос
- "Багачууд" иж бүрдэл
- "Нялхас" хүүхдийн цацлага болон түрхлэг
- "Сэвшээ" хөл арчилгааны бүтээгдэхүүн
Гавьяа, шагнал
[засварлах | кодоор засварлах]- 1999 Хэрэглэгчдийн найдвартай түнш байгууллага
- 1999-06-15 МХАҮТ, ҮХЯ Жижиг дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн техник, технологи -99 “Биомон”
- 2000-06-24 ХААҮЯ, Дурсгалын хүндэт тэмдэг
- 2000-03-07 МХАҮТ-ын тэргүүлэгчид Монос Косметик ХХК-ийн ерөнхий захирал Б.Эрдэнэхишиг “Аж ахуйн нэгжийн оны шилдэг менежер хатагтай”
- 2003 МХАҮТ, ҮХЯ Жижиг дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн техник, технологи -2003 цом
- 2005-06-13 МХАҮТ, ҮХЯ Жижиг дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн техник, технологи -2005 “Монголын үндэсний шилдэг ерэн есөн бүтээгдэхүүний нэг –Биомон цуврал”
- 2005-04-26 Дэлхийн оюуны өмчийн газар “WIPO Award for Outstanding Invetor” Erdenekhishig Baldandorj
- 2005-06-10 МХАҮТ, Монголын оюуны өмчийн газар “Технологийн брэнд-Биомон”
- 2005-05-31 Монголын татвар төлөгчдийн ҮЭ-ийн үндэсний холбоо. “Шилдэг эмэгтэй удирдагчтай хамт олон”
- 2005-06-13 МХАҮТ, ҮХЯ Экспортын шилдэг бүтээгдэхүүн-Биомон гоо сайхны цуврал”
- 2005-09-12 Сэрүүлэг сонины ерөнхий редакц “Монголчуудын бахархал” шилдэг компани
- 2006- Монос экспо Шилдэг бүтээгдэхүүн
- 2007-11-12 МҮХАҮТ Биоген коллагентэй иж бүрдэл “Үлэмжийн чанарын батламж”
- 2007-04-26 Үндэсний татварын алба- “Найдвартай татвар төлөгч”
- 2007-03-09 Шинэчлэл таймс сонин – “Эрүүл мэнд гоо сайхны салбарын шинэчлэгч” Х.Солонго
- 2007-06-11 МХАҮТ, ҮХЯ Жижиг дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн техник, технологи -2007 “Сэтгэлд нийцсэн олны танил бүтээгдэхүүн- Коллагентай иж бүрдэл”
- 2008-10-18 Монголын Үндэсний дээд сургууль “Найдвартай харилцагч ”
- 2008 GTSB ХХК Улаанбаатар экспо 2008 “Үндэсний шилдэг үйлдвэрлэгч” байгууллага
- 2008 Залуу үе ирээдүйн хөгжил төв. Хаврын гоёл-2008 үзэсгэлэн худалдаа “Үндэсний шилдэг брэнд бүтээгдэхүүн”
- 2009 Монголын татварын алба, Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтэс “Найдвартай татвар төлөгч”
- 2011-10-30 Төв түншлэл-2011 “Шилдэг шийдэлтэй бүтээгдэхүүн-Санитас гар ариутгагч гель”
- 2011-12 Монос Групп “Шилдэгийн шилдэг хамт олон”
- 2012-12-01 Монголын улаан загалмайн нийгэмлэг “Улаан загалмайч Хүмүүнлэг Байгууллага”
- 2012 Монос экспо Шилдэг бүтээл “Биомакс”
Түүхэн замнал
[засварлах | кодоор засварлах]1990 он | 1995 он | 2000 он | 2005 он | 2010 он |
---|---|---|---|---|
1990 он Эм гоо сайхны Монос жижиг үйлдвэр байгуулагдаж “Буга”, “Марал” тоснууд үйлдвэрлэж эхлэв.
1991 он Хүүхдэд зориулсан “Нялхас” цацлага, хөлийн “Говь” цацлага, “Удвал” энгэсэг, “Багачууд” тос, “Ганга” нүүр цэвэрлэгч, “Алтангагнуур” шүдний эликсир зэрэг бүтээгдэхүүнүүдийг шинээр үйлдвэрлэж эхэлжээ. 1992 онГоо сайхны салон үүд хаалгаа нээж их эмч Цэцгээ гоо заслын эмчээр ажиллав. |
1993 он“Солонго”, “Намуун” тоснуудыг үйлдвэрлэж зах зээлд амжилттай нэвтрүүлэв.
1997 онЭрдэм шинжилгээ, судалгааны төвийг байгуулсан нь өнөөдөр Эм Судлалын Хүрээлэн болж өргөжсөн. Олон витаминт ургамлын гаралтай “Натурвит”, стеройд бус үрэвслийн эсрэг үйлдэлтэй “Индомон”, хамрын цацлага “Нафазолин” зэрэг бэлдмэлийг үйлдвэрлэж эхлэв. 1997 онЭх орны эрдэс, амьтан ургамлын гаралтай биологийн идэвхит бодисоор “Биомон цуврал” бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж зах зээлд нэвтрүүлэн хэрэглэгчидэд хүргэж эхэлжээ. Мөн онд Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах төвөөс “Хэрэглэгчийн найдвартай түнш байгууллага”-аар шалгаруулж өргөмжлөл олгов. 1998 он“Биомон цуврал”, “Марал”, “Солонго”, “Намуун” нүүрний тос, “Ганга”, “Марал” нүүр цэвэрлэгч зэрэг 11 төрлийн бүтээгдэхүүнүүдэд стандартчилал хэмжил зүйн үндэсний төвийн тохирлын тэмдэг хүртсэн бөгөөд тус онд компанийн захирал Б.Эрдэнэхишиг нь Монголын Оюуны өмчийн газрын “Шилдэг зохион бүтээгч” шагнал хүртэв. 1999 он“Биомон цуврал”-аар Олон улсын үзэсгэлэн яармаг оролцож мөнгөн медаль хүртсэн амжилт гаргасан бөгөөд мөн Технологич Ц.Энхсэлэнгэ нь Монголын оюуны өмчийн газраас “Шилдэг зохион бүтээгч” шагнал хүртэж байв. МХАҮТ, ҮХЯ хамтран зохион байгуулдаг “Жижиг дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн техник, технологи -99” үзэсгэлэн яармагаас “Биомон цуврал” бүтээгдэхүүн нь “Шилдэг бүтээгдэхүүн”—р шалгарч байжээ. |
2000 онМонос Косметик ХХК нь гадаад харилцаа холбоогоо өргөжүүлж АНУ-ын гоо сайхны “Kiss” брэндийн бүтээгдэхүүнүүдийг импортлон оруулж ирж байлаа.
ХААҮЯ-ны Дурсгалын хүндэт тэмдэгээр Монос Косметик ХХК нь шагнуулж байв. Мөн онд МХАҮТ-ын тэргүүлэгчидийн шийдвэрээр “Монос Косметик” ХХК-ийн Ерөнхий захирал Б.Эрдэнэхишиг “Аж ахуйн нэгжийн оны шилдэг менежер хатагтай”-аар шалгарлаа. 2001 он“Уян” үрчлээний эсрэг гарын тосыг шинээр үйлдвэрлэж зах зээлд нэвтрүүлжээ. 2003 онАлое сүүн шингэн, тоник, чийгшүүлэгч тосноос бүрдсэн иж бүрдэлийг шинээр үйлдвэрлэж зах зээлд нэвтрүүлж хэрэглэгчидэд хүргэжээ. МХАҮТ, ҮХЯ хамтран зохион байгуулдаг “Жижиг дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн техник, технологи -2003” үзэсгэлэн яармагт оролцож “Биомон цуврал” шилдэг бүтээгдэхүүн цомын эзэн болов. 2005 онМонос Косметик ХХК нь Швейцарь улсын Женев хотноо болсон үзсэгэлэн яармагт “Биомон цуврал” бүтээгдэхүүнээрээ амжилттай оролцжээ. МХАҮТ, ҮХЯ хамтран зохион байгуулдаг “Жижиг дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн техник, технологи -2005” үзэсгэлэн яармагт оролцож “Биомон цуврал” бүтээгдэхүүн нь “Монголын үндэсний шилдэг ерэн есөн бүтээгдэхүүний нэг”-ээр өргөмжлөгдөв. Мөн онд “Монос Косметик” ХХК-ийн Ерөнхий захирал Б.Эрдэнэхишигийг Дэлхийн оюуны өмчийн газраас “WIPO Award for Outstanding Inventor” –аар өргөмжлөв. 2005 онд МХАҮТ, Монголын оюуны өмчийн газраас “Биомон цуврал бүтээгдэхүүнийг “Технологийн брэнд”-ээр шалгаруулав. Мөн Монголын татвар төлөгчдийн холбоо, ҮЭ-ийн үндэсний холбооноос “Шилдэг эмэгтэй удирдагчтай хамт олон”-оор Монос Косметик ХХК-ийн хамт олныг өргөмжилсөн байна. 2005 онд МХАҮТ, ҮХЯ-аас “Биомон цуврал” бүтээгдэхүүнийг “Экспортын шилдэг бүтээгдэхүүн”-ээр өргөмжлөв. Мөн онд Сэрүүлэг сонины ерөнхий редакциас “Монголчуудын бахархал” шилдэг компаниар Монос Косметик ХХК-ийг шалгаруулж цом өргөмжлөл олгов. '2007 он"Биоген" үрчлээний эсрэг коллагентай иж бүрдэл, "Сарнай" арьс арчилгааны иж бүрдэлийг тус тус зах зээлд амжилттай гаргасан бөгөөд Олон улсын стандартад нийцсэн чанартай бүтээгдэхүүн болсноор хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хангасан сайн чанарын бүтээгдэхүүн болж чадсан юм. МХАҮТ, ҮХЯ хамтран зохион байгуулдаг Жижиг дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн техник, технологи -2007 үзэсгэлэнгээс “Коллагентай иж бүрдэл” бүтээгдэхүүн нь “Сэтгэлд нийцсэн олны танил бүтээгдэхүүн”-ээр шалгарч, МҮХАҮТ-өөс “Биоген коллагентэй иж бүрдэл” бүтээгдэхүүнд “Үлэмжийн чанарын батламж” олгов. Мөн 2007 онд Үндэсний татварын албанаас Монос Косметик ХХК-ийг “Найдвартай татвар төлөгч” байгууллагаар шалгаруулж, “Шинэчлэл таймс” сонины редакциас Монос Косметик ХХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Солонгыг “Эрүүл мэнд гоо сайхны салбарын шинэчлэгч” –өргөмжилсөн байна. 2008 онМонголын Үндэсний дээд сургуулиас Монос Косметик ХХК-ийг “Найдвартай харилцагч” байгууллагаар өргөмжлөв. Мөн GTSB ХХК-иас зохион байгуулсан “Улаанбаатар экспо-2008” экспод оролцож “Үндэсний шилдэг үйлдвэрлэгч” байгууллагаар шагнадлаа. 2008 онд Залуу үе ирээдүйн хөгжил төвөөс зохион байгуулсан Хаврын гоёл-2008 үзэсгэлэн худалдаанд оролцож “Үндэсний шилдэг брэнд бүтээгдэхүүн” үйлдвэрлэгч байгууллагаар шагнагдсан байна. 2009 онМонголын татварын албаны, Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтэсээс “Найдвартай татвар төлөгч” байгууллагаар шалгаруулав. 2010 он"Биомон цуврал" бүтээгдэхүүний сав баглаа боодлыг шинэчлэн, технологийг сайжруулсан бөгөөд, мөн гелин суурьтай “Санитас” гар ариутгагч гель, “Санитос” бактерийн эсрэг гарын шингэн саван зэрэг бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлсэн байна. 2010онд Гадаад харилцаагаа өргөжүүлэн Солонгосын алдарт Cover queen брэндийн нүүр будалтын бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд оруулж ирэн хэрэглэгчидэд хүргэжээ. 2011 онТөв аймгийн Төв түншлэл-2011 үзэсгэлэн яармагт оролцож “Санитас гар ариутгагч гель” бүтээгдэхүүн нь “Шилдэг шийдэлтэй бүтээгдэхүүн” шалгарчээ. 2011онд Монос косметик ХХК нь Үйлдвэрлэлдээ бүрэн технологийн шинэчлэл хийсэн бөгөөд олон улсын гоо сайхны бүтээгдэхүүнүүдтэй өрсөлдөхүйц чанартай бүтээгдэхүүнүүдийг хэрэглэгчийн гарт хүргэх боломжтой болжээ. Монос Косметик ХХК-ийн хамт олны ажил хөдөлмөр, амжилт бүтээлийг өндөрөөр үнэлж Монос Группийн “Шилдэгийн шилдэг хамт олон”-оор шалгаруулсан байна. |
2012 онМонголын улаан загалмайн нийгэмлэгээс Монос Косметик ХХК-ийг “Улаан загалмайч Хүмүүнлэг Байгууллага”-аар өргөмжилөв.
Мөн онд зах зээлийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан Залуучуудад зориулсан батганы эсрэг “Биодерм” бүтээгдэхүүн, Эрчүүдэд зориулсан Монголын анхны брэнд “Биомакс” бүтээгдэхүүнийг шинээр үйлдвэрлэн хэрэглэгчидэд хүргэжээ. Уг онд “Биомакс” бүтээгдэхүүн нь “ Монос экспо”-оос “Шилдэг бүтээл” өргөмжлөлийг хүртэв. 2012онд Монос Косметик ХХК нь Монголд анх удаа “Косметик фестиваль”-ийг амжилттай зохион байгуулж, албан ёсны зохион байгуулагч болон ажиллаж эхэлжээ. Мөн онд Солонгосын Эрчүүдэд зориулсон “M doc” брэнд, “Aurora magic lens” гоёлийн болон харааны линз, гар хөл, нурууны дулаацуулагч бүтээгдэхүүн “Warmer” зэргийг импортлон монголын зах зээлд амжиллтай нэвтрүүлжээ. 2013 онСолонгосын алдарт LG компанийн гоо сайхны эко бүтээгдэхүүн болох Beyond брэндийг Монголын зах зээлд амжилттайгаар нэвтрүүлж УИД, Метромалл их дэлгүүр, Скай их дэлгүүр, Гранд плаза, Номин плаза их дэлгүүр, Апекс их дэлгүүр зэрэгт өөрийн нэрийн барааны дэлгүүрүүдийг нээж хэрэглэгчидэд бүтээгдэхүүн үйлчилгээгээ хүргэж байна. Одоогоор Улсын их дэлгүүр, Апекс их дэлгүүрийн нэрийн барааны дэлгүүрүүдын үйл ажиллагаа амжилттай явагдаж байна. |