Монхор гүрц
Ерөнхий шинж
[засварлах | кодоор засварлах]Бие уртавтар, шаргал. Ам доод, хошуу урт. Уруул пэмбэгэр. Xоёр богино сахалтай. Биеийн хажуугаар үргэлжилсэн хар толботой. Сэлүүрүүд толбогүй, өнгөгүй. Хэвлий хайрсгүй. Сүүлний урт биеийн уртын 17.4-23.1%-тай тэнцүү. Заламгайн өргөс 37- 39. Залигуур араа нэг эгнээ 5-5 эсвэл 5-4 шүдтэй.
Баг: Мөрөгтөн
Овог: Мөрөгийнхөн
Биологийн онцлог
[засварлах | кодоор засварлах]Агнуурын бус жижиг загас. Биеийн урт 11.5 см-ээс хэтрэхгүй. 2 насандаа биеийн урт 4 см хүрэхэд бэлгэ боловсорч үржилд орно. 6 сарын дундаас 7 сарын дунд хүртэл усны температур 20°С болоход үржинэ. Түрсээ усны гадарга дээр хэсэгчилэн шахна. Түрсний диаметр 2.8-3.1 мм. Жарамгай 4 мм хүрэхэд усны ёроол руу доошилно. Жижиг хөвөгч амьтад, ёроолын шавьж, зарим үед замгаар хооллоно.
Ёроолын амьдралын хэвшилтэй загас. Нуурт ховор тохиолдоно. Голын урсгал багатай хэсгийн элс, хайрга чулуун ёроолтой хэсгээр тархан амьдарна.