Монхор хоншоорт зэвэг
Ерөнхий шинж
[засварлах | кодоор засварлах]Монхор хоншоорт зэвэг нь шөвгөр хоншоорт зэвэгтэй төстэй. Бие алтлаг бор шаргал, хажуугийн шугамаас дээш доош том том толботой. Ам жижиг, тэгш. Дээд, доод эрүү бараг тэнцүү эсвэл доод эрүү дээд эрүүнээс үл ялиг бага. Дээд эрүү нүдний дунд хүрнэ. Нурууны сэлүүрийн ард өөхөн сэлүүртэй. Хайрс жижиг. Биеийн хажуу, толгой, заламгайн хавхлаг, өөхөн сэлүүр болон нурууны сэлүүр дээр том том хар толботой.
Баг: Яргайтан
Овог: Хулдынхан
Биологийн онцлог
[засварлах | кодоор засварлах]Монхор хоншоорт зэвэг загас нь 65 см хүрнэ. 5 сарын дундуур голоо өгсөн хайрга чулуун ёроол бүхий хэсэгт сүрэглэн түрсээ шахна. Атуу 1,300 ширхэг түрс гаргана. Үржлийнх нь үед заримдаа биеийн хажуугаар хэлбэр дүрсгүй улаан толбо үүснэ. Монхор хоншоорт зэвэг нь усны ёроолын шавьж, түүний авгалдай, хүүхэлдэй, хуурай газрын шавьж, бие гүйцсэн зэвэг нь жижиг загасаар хооллосон байдаг.
Хүчилтөрөгчөөр баялаг, цэвэр тунгалаг устай голуудын хайрга чулуун ёроолтой хэсгээр тархан амьдарна.