Jump to content

Морин хуур урлан

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Морин хуурын урлан гэж, морин хуурыг мэргэжлийн түвшинд хийдэг урланг хэлнэ.

Морин хуурыг янз янзаар хийж үйлдвэрлэдэг ч сүүлийн үед морин хуурыг бэлэг дурсгалын ба тоглолтын /мэргэжлийн/ гэж 2 ангилах болсон. Морин хуур хөгжим нь харагдах төдий бэлэг дурсгалын зүйл байх нь зохимжгүй бөгөөд хөгжим гэдэг утгыг бүрэн агуулсан дүр, дүрслэл, хийц, дуугаралттай мэргэжлийн хөгмим урлах нь чухал. Мэргэжлийн морин хуур урлаач нар өөрсдийн хийц болон өнгө, дуугаралт тэр дундаа модон царны хөг, хөглөгөөгөөр ялгагдаж байдаг. Тэдгээр урлаач нар өөрсдийн өвөрмөц шинжийг агуулсан морин хуур урлах үйлдвэрлэл эрхлэж урлангийн үйл ажиллагаа явуулдаг.

Манай хуурчид XX зууны 30 аад оноос хойш дэлхийн олон газар орноор аялан цаг агаарын янз бүрийн бүс нутагт тоглох болсон юм. Гэтэл ширэн цар нь хэт халуунд их агшиж дуу нь шингэрэх, чийгтэй газар шир нь сунаж дуу гаргах боломжгүй болдог байжээ. Үүнээс улбаалж морин хуурыг шинэчлэх арга зам хайж эхэлсэн байна. Ингээд 1962 онд монголын соёлын яамны урилгаар Оросын хийлийн төрлийн хөгжим урлаач Денис Яравойг урьж уламжлалт хөгжмийн зэмсэг болох морин хуурыг ширэн царнаас модон цартай болгож өнөөгийн бидний хэрэглэж буй мэргэжлийн морин хуурыг бүтээлгэсэн байна.

Үүнээс улбаалан хийл болон морин хийл хөгжмийг урлах арга зүй монгол оронд нутагшиж морин хуурыг хөгжүүлж сайтар урлах урлаачдын болон урлалын хэрэгцээ дэлгэрчээ. Хийцлэл бол урлаач хүний гүйцэтгэл, онол-практикийн хослол, ашигласан мод, чанар ба эдэлгээ даах чадамж, эргономик, уран сэтгэмж, бүтээлч сэтгэхүй гээд олон зүйл бий бөгөөд дуу дуугаралтын хувьд ямар аялгуу, жанр тоглох, тухайн тоглоочын хувь хүний хүсэмжит тембр, оркестрийн гоцлол болон нэгдмэл дуугаралт зэргээс хамаарч хийцлэл мөн өөрчлөгдөж байдаг.

Морин хуур урлангууд ба мастер урлаачид:

[засварлах | кодоор засварлах]
  • П.Байгалжав урлаачийн "Эгшиглэн магнай"
  • Б. Энхболд урлаачийн хувийн урлан
  • Д.Түвшинтөр урлаачийн "Аргасун"
  • Д.Уламбаяр урлаачийн "Хан Хуур"
  • Б.Баярсайхан урлаачийн "Пегасус"
  • С.Баярсүрэн (Баавай) урлаачийн хувийн урлан
  • А.Ууганбат урлаачийн хувийн урлан
  • Т.Доржзодов урлаачийн "Хүлэгү"
  • Д.Даваажав урлаачийн "Уянга цогт амгалан"
  • Б.Сүхбаатар урлаачийн "Монгол хуур"