Москвагийн метрод болсон дэлбэрэлт
Харагдац
- 1977 оны 1 сарын 8-нд Москвагийн метронд Армяны салан тусгаарлагч өөрийн хийсэн тэсрэх төхөөрөмжийг ажиллагаанд оруулжээ. Энэ алан хядах ажиллагааны үед 7 хүн нас барж 37 хүн шархадсан байна. Тухайн үед энэ алан хядах ажиллагааны тухай мэдээллийг Оросын эрх баригчид олон нийтэд ил тод мэдээллэхээс татгалзаж нууцын зэрэглэлд оруулжээ. Хожим 90-ээд оны дундуур Оросын удирдлагууд энэ алан хядаж ажиллаагааны тухай мэдээлжээ.
- 1996 оны 6 сарын 11-нд Москвагийн метроны Тимирязевско-Серпуховская чиглэлийн гал тэрэг "Тульская", "Нагатинская" өртөөний хороонд явж байх үед алан хядах ажиллагаа болж 12 хүн шархаджээ. Азаар хүний амь үрэгдээгүй байна.
- 1998 оны 1 сарын 1-нд Москвагийн "Третьяковская" метроны өртөөнд алан хядах ажиллагаа гарчээ. Алан хядагч тэсрэх төхөөрөмжөө эмэгтэнй хүний гар цүнхэнд хийсэн байжээ. Хүний амь үрэгдээгүй ч гурван хүн шархадсан байна.
- 2000 оны 8 сарын 8-нд Москвагийн "Пушкинская", "Тверская" метроны өртөөг холбосон газар доор хонгилд алан хядах ажиллаага гарч 13 хүн нас барж 118 хүн шархаджээ.
- 2001 оны 2 сарын 5-нд Москвагийн Белорусская метроны станцид алан хядах ажиллагаа гарчээ. Хүний амь үрэгдээгүй ч 20 хүн шархаджээ.
- 2004 оны 2 сарын 6-нд Москвагийн "Автозаводская", "Павелецкая" өртөөний хооронд явж байсан галт тэргэнд алан хядагч тэсрэлт үйлдэж 40 хүн амь үрэгдэж 130 хүн шархадсан байна. 2004 оны 8 сарын 31-нд Москавгийн Рижская метроны өртөөний гадаа үүдэнд дэлбэрэлт болж 10 хүн амиа алдаж 40 хүн шархаджээ.
- 2010 оны 3 сарын 29-нд Москвагийн метроны Лубянка өртөөнд өглөөний 7 цаг 52 минутад харин Парк Культуры өртөөнд өглөөний 8 цаг 36 минутад тус тус дэлбэрэлт болжээ. Энэ хоёр алан хядах ажиллагааны үеэр нийтдээ 37 хүн амь насаа алдаж 40 гаруй хүн шархадсан байна. Дэлбэрэлт болсон метроны өртөөнөөс нийтдээ 600 хүнийг хот руу яаралтай гаргах ажлыг зохион байгуулжээ.