Jump to content

Муурын нүдний үзэгдэл

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Муурын нүдний үзэгдэл - муурын нүдний хэлбэртэй гэрлийн ойлт. Чулууг кабошон хэлбэрээр зөв өнцөг гарган өнгөлөвөл, муурын нүднийх шиг нарийхан зураасан гэрлийн ойлтыг харах болно. Хамгийн үнэтэй ба ховор муурын нүдний үзэгдэл хагас тунгалаг эсвэл тунгалаг хирозберилд ажиглагддаг. Кварцын тунгалаг биш чулуунд мөн ажиглагддаг ч тэр нь тод биш. Одоо цагт муурын нүдний үзэгдэлтэй олон чулуу худалдаалагдаж байна. Жишээ нь: турмалин, бериллууд, диопситууд г.м.. Гэхдээ хризоберилийн энэ үзэгдэл үнэтэйд тооцогддог. Учир ийм чулуу их ховор байдаг гэж үздэг. Бусад чулуунд элбэг тохиолдог учир үнэ багатай байдаг гэж мөн үздэг. Зарим нь муурын нүд гэдэг нэртэй чулуу байдаг гэж ойлгодог ч нь ийм нэртэй чулуу байдаггүй.

  • Шинжлэх ухаан, техникийн үг хэллэгийн тайлбар толь, Даянбүүвэй. 2012 он.