Мухаммед Юнүс
Мухаммед Юнүс (Бенгаль хэл: মুহাম্মদ ইউনুস Muhammad Yunus, 1940 оны 6 сарын 28 -) Бангладешийн "Грамин банк"-ны (Грамин гэдэг нь орон нутаг, алслагдсан аймаг гэсэн утгатай.) үүсгэн байгуулагч. Эдийн засагч. Бичил санхүүг (Microcredit) үндэслэгч.
Английн колоничлол дор байсан Бангладешийн өмнөд нутаг Читтагонд төрсөн. Читтагоний коллеж, Читтагоний Их Сургуульд суралцаж төгссөн. Фүлбрайтийн тэтгэлэгт хөтөлбөрөөр АНУ-д суралцах боломж олж, 1969 онд Вандэрбилт (Vanderbilt University) Их Сургуульд Эдийн Засгийн Доктор цол хамгаалжээ. Бангладеш тусгаар тогтносоны хойно 1972 онд эх нутагтаа эргэн ирж, Читтагон Их Сургуульд Эдийн Засгийн Тэнхимийн эрхлэгчээр томилогдов. 1976 онд Грамин Банкны төслийг Жобура тосгонд хэрэгжүүлж, улмаар тус банк нь Бангладешийн Хуулийн дагуу албан ёсоор 1983 онд бие даасан банк статустай болжээ.
2006 онд, тус Грамин Банк банк болон тэрээр Нобелийн энх тайвны шагнал хүртсэн.
Хэлсэн үг
[засварлах | кодоор засварлах]„Нэг л өдөр бидний үр, ач ядуурлыг музейд үзэх өдөр ирнэ гэдэгт би итгэж байна.“
Ном, товхимол
[засварлах | кодоор засварлах]- Мухаммед Юнүсийн дуртатгал: Ядууралгүй Дэлхий ба Банкирын тэмцэл Мухаммед Юнүс, Алан Жори. 1998 он ISBN 4-15-208189-9
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]- 20-р зууны эдийн засагч
- 21-р зууны эдийн засагч
- Бангладешийн эдийн засагч
- Сан Маркосын их сургуулийн хүндэт доктор
- Энхтайвны Нобелийн шагналтан
- Ерөнхийлөгчийн эрх чөлөөний медаль шагналтан
- Конгрессын хүндэтгэлийн алтан медаль шагналтан
- Италийн Бүгд Найрамдах Улсын Гавьяаны одон шагналтан (их загалмай)
- Рамон Магсайсайн шагналтан
- Бангладешчууд
- Бенгалчууд
- 1940 онд төрсөн