Мухамэд

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Мухаммед бол Исламын шашныг үндэслэгч. Бурханы үгийг дамжуулагч юм.

Мухаммед нь худалдаачин айлд төрсөн ч, багаасаа өнчирч хамаатныдаа өсч том болсон байна.

25 настайдаа 40 настай бэлэвсэн эмэгтэйтэй гэрлэжээ.

Насны хойно Меккагийн ойролцоох ууланд гарч бясалгал үйлдэнэ.


Түүнийн өгүүлснээр бол бурханы өмнө бүх хүн эрх тэгш байна гэжээ. Энэхүү бурханы сургаалийг түүнд бурханы элч дамжуулан хэлдэг гэнэ. Харин эдгээр сургаалийг буулгасан нь Кураны судар юм.

Гэвч тухайн үеийн Меккад тэр дэмжлэг олсонгүй.

Харин өөр хотод очиж шашныхаа үзэл номлолоо дэлгэрүүлж эхэлсэн нь амжилт олж, сүсэгтнээр хүрээлүүлэх болов.

Түүхийн хувьд бол Исламын шашин нь Христийн шашин болон Иудейн шашнаас хожим үүссэн.

Аль аль нь нэг л бурханыг шүтдэг боловч Христийн шашин болон Иудейн шашнуудад бурханы сургааль үнэн зөвөөрөө хүрээгүй, хүний гараар өөрчлөгдөн итгэх аргагүй болсон хэмээн Исламын шашин авч үздэг байна.

Зааг буюу баримтлах ёстой жаяг нь бол Мухаммедийн үйл хөдлөлөөс үлгэр авч тогтоогдсон зүйл.

Мухаммедаас хойшхи Исламын шашны хөгжил[засварлах | edit source]

Улмаар Исламын шашинтай улсууд хүчээ тэлж, үүссэн хүчтэй арми бүхий лалын шашинтангууд нь Византийн эзэнт улсыг мөхөхтэй зэрэгцэн өөрийн газар нутгаа тэлснээр Арабын улс гүрнүүд үүсэн бий болжээ.

Энэхүү үе нь Тансан ламын "Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл" бичигдсэн үетэй холбогдоно.

Гэтэл энэхүү Араб улсын суурь нь удалгүй ганхах болов. Удалгүй жам ёсоороо үүссэн нь Лалын Их Гүрэн юм.

Түүний тэргүүнээр эхэндээ нийт сүсэгтэн дундаас сонгогддог байсан тэргүүлэгч нь 5-р тэргүүлэгчээс хойш бол үе залгамжлан тэргүүнээр тодрох болно.

Дэлхий даяар тархаж чадсан энэ шашны үндсийг тавигч Мухаммед нь шашнаараа дамжуулан шинэ соёл иргэншил, нийгмийн нийтлэг зан суртахуун бүрэлдэн тогтоход нөлөөлсөн нь Мухамедийн гүйцэтгэсэн ололт амжилтын нэг юм.